Imagine, if you will -- a gift. I'd like for you to picture it in your mind. It's not too big -- about the size of a golf ball. So envision what it looks like all wrapped up. But before I show you what's inside, I will tell you, it's going to do incredible things for you. It will bring all of your family together. You will feel loved and appreciated like never before and reconnect with friends and acquaintances you haven't heard from in years. Adoration and admiration will overwhelm you. It will recalibrate what's most important in your life.
Нэг бэлэг байна гэж төсөөлье. Та дүрслээд үз дээ. Тийм ч том биш, гольфын бөмбөгний хэмжээтэй. Баглаж боосон байна гэж бодъё. Дотор нь юу байгааг үзүүлэхээс өмнө энэ танд маш гайхалтай зүйлс авчрах болно гэдгийг сануулъя. Танай гэр бүлийхнийг бүгдийг нэгтгэнэ. Та урд өмнө байгаагүйгээрээ хайрлуулж, үнэлэгдэн олон жил холбоогүй байсан хуучин танил, найз нөхөдтэй чинь дахин уулзуулна. Та хүндлэл, бахархалаар дүүрэх болно. Таны амьдралын үнэ цэнийг дахин тогтооно.
It will redefine your sense of spirituality and faith. You'll have a new understanding and trust in your body. You'll have unsurpassed vitality and energy. You'll expand your vocabulary, meet new people, and you'll have a healthier lifestyle. And get this -- you'll have an eight-week vacation of doing absolutely nothing. You'll eat countless gourmet meals. Flowers will arrive by the truckload. People will say to you, "You look great. Have you had any work done?" And you'll have a lifetime supply of good drugs.
Таны итгэл үнэмшлийг шинээр тодорхойлно. Танд өөрийн бие махбодийн тухай шинэ ойлголт, итгэлтэй болно. Та харьцуулашгүй их эрч хүчээр дүүрнэ. Үгийн сангаа нэмэгдүүлж, шинэ хүмүүстэй танилцаж, эрүүл амьдралын хэв маягт шилжинэ. Дээрээс нь мөн найман долоо хоногийн амралт авч юу ч хийх шаардлагагүй болно. Тоо томшгүй их тансаг хоол иднэ. Машин машинаар цэцгийн баглаа ирнэ. Хүмүүс танд: "Чи гайхалтай харагдаж байна. Ямар нэг юм хийлгээ юу?" гэх болно. Тэгээд бас чанартай эмээр насан туршийн хэрэглээгээ хангагдана.
You'll be challenged, inspired, motivated and humbled. Your life will have new meaning. Peace, health, serenity, happiness, nirvana. The price? $55,000, and that's an incredible deal.
Таныг сорьж, урам өгч, идэвхжүүлж, бас даруу болгоно. Амьдрал чинь цоо шинэ утга учиртай болно. Тайван байдал, эрүүл мэнд, амар амгалан, аз жаргал, нирваан. Ямар үнэтэй вэ гэж үү? 55'000 америк доллар. Энэ бол гайхалтай боломж.
By now I know you're dying to know what it is and where you can get one. Does Amazon carry it? Does it have the Apple logo on it? Is there a waiting list? Not likely. This gift came to me about five months ago. It looked more like this when it was all wrapped up -- not quite so pretty. And this, and then this. It was a rare gem -- a brain tumor, hemangioblastoma -- the gift that keeps on giving.
Та яг одоо энийг юу байх бол, хаанаас авч болохыг мэдэхийг тэсэн ядаж байгааг би мэдэж байна. Amazon сайтаар зардаг болов уу? Apple компаны логотой юм болов уу? Хүлээлгийн жагсаалтанд ордог уу? Бараг л үгүй. Би энэ бэлгийг тав орчим сарын өмнө хүлээж авсан. Боолттой байхдаа ийм байсан, тийм ч гоёмсог биш. Ийм, бас ийм. Энэ маш ховор эрдэнэ. Энэ бол тархины хавдар буюу гемангиобластом байсан. хүмүүсийн их авдаг бэлэг.
And while I'm okay now, I wouldn't wish this gift for you. I'm not sure you'd want it. But I wouldn't change my experience. It profoundly altered my life in ways I didn't expect in all the ways I just shared with you.
Би одоо зүгээр байгаа ч энэ бэлгийг таныг аваасай гэж би хүсэхгүй. Таныг хүснэ ч гэж бодохгүй байна. Гэвч би өөрийн энэ туршлагыг өөрчлөхгүй байсан. Энэ зүйл гайхалтайгаар, төсөөлж байгаагүйгээр миний амьдралыг өөрчилсөн, яг л миний сая дүрсэлсэн шиг.
So the next time you're faced with something that's unexpected, unwanted and uncertain, consider that it just may be a gift.
Тиймээс дараагийн удаа та хүсэн хүлээгээгүй байсан, тодорхойгүй зүйлтэй учирвал түүнийг бэлэг байж болох тухай бодоод үзээрэй.
(Applause)
(Алга ташилт)