In 2008, Cyclone Nargis devastated Myanmar. Millions of people were in severe need of help. The U.N. wanted to rush people and supplies to the area. But there were no maps, no maps of roads, no maps showing hospitals, no way for help to reach the cyclone victims.
2008 онд Наргис циклон салхи Бирм улсыг тун хүнд байдалд оруулсан. Сая сая хүмүүст тусламжын гар маш их хэрэгтэй байсан юм. НҮБ хүмүүст хүрч, гамшигт нэрвэгдсэн газарт туслалцаа үзүүлэхийг хүсэж байлаа. Гэтэл газрын зураг байсангүй, ямар ч зам харгуй, ямар ч эмнэлэгт хүрэх зам, циклон салхинд нэрвэгдсэн хохирогчид хүрэх ямар ч газрын зураг байгаагүй юм.
When we look at a map of Los Angeles or London, it is hard to believe that as of 2005, only 15 percent of the world was mapped to a geo-codable level of detail. The U.N. ran headfirst into a problem that the majority of the world's populous faces: not having detailed maps.
Лос Анжелес эсвэл Лондонгийн газрын зургийг харж байхдаа бид 2005 оны байдлаар дэлхийн дөнгөж 15% нь л газрын зурагт тэмдэглэгдсэн гэдэгт итгэмээргүй байгаа биз. геологийн хувьд кодлох хэмжээний нарийвчлалтай тэмдэглэгдсэн гэсэн үг НҮБ нэг томоохон асуудалтай эхлээд тулгарна тэр нь дэлхийн хүн ам ихтэй ихэнх орнууд нарийвчилсан газрын зураггүй байгаа байдал юм
But help was coming. At Google, 40 volunteers used a new software to map 120,000 kilometers of roads, 3,000 hospitals, logistics and relief points. And it took them four days. The new software they used? Google Mapmaker.
Гэхдээ тусламж ирж байгаа. Google дээр 40 сайн дурынхан компьютерийн шинэ программ ашиглан 120,000 км зар харгуй 3,000 эмнэлэг, аж ахуйн болоод аврах цэгүүдийг газрын зурагт оруулж байна. Ингэхэд дөрвөн өдөр л зарцуулсан. Ямар шинэ программ ашигласан гээч? Google Mapmaker.
Google Mapmaker is a technology that empowers each of us to map what we know locally. People have used this software to map everything from roads to rivers, from schools to local businesses, and video stores to the corner store.
Google Mapmaker бол шинэ технологи бөгөөд бид бүгдэд өөсдийн мэддэг орон нутгийн газраа зурагжуулах боломж олгож байна. Хүмүүс энэ программыг ашиглан зам харгуйгаас авхуулаад гол мөрөн сургууль цэцэрлэг, орон нутгийн бизнес видео киноны дэлгүүр, булангийн мухлаг бүгдийг газрын зурагт тэмдэглэж байна.
Maps matter. Nobel Prize nominee Hernando De Soto recognized that the key to economic liftoff for most developing countries is to tap the vast amounts of uncapitalized land. For example, a trillion dollars of real estate remains uncapitalized in India alone.
Газрын зураг бидэнд хэрэгтэй. Нобелийн шагналд нэр дэвшигч Эрнандо Де Сото ихэнх хөгжиж буй орнуудын эдийн засгийг бэхжүүлэх гол түлхүүр бол санхүүгийн эргэлтэнд ороогүй байгаа өргөн уудам газрыг ашиглах явдал гэсэн байдаг. Жишээлбэл, ганц Энэтхэгт л гэхэд нэг триллион долларын үнэд хүрэх үл хөдлөх хөрөнгө санхүүгийн эргэлтэнд ороогүй байна.
In the last year alone, thousands of users in 170 countries have mapped millions of pieces of information, and created a map of a level of detail never thought viable. And this was made possible by the power of passionate users everywhere.
Өнгөрсөн жил гэхэд л, 170 орны мянга мянган хэрэглэгчид сая сая мэдээллийг газрын зурагт тэмдэглэж, бидний бодож байгаагүй нарийчлалын түвшинд газрын зураг бий болгож чадсан. Энэ их амжилтанд зөвхөн бүхий л газар оршин суугаа урам зоригтой хэрэглэгчдийн хүчинд хүрсэн юм.
Let's look at some of the maps being created by users right now. So, as we speak, people are mapping the world in these 170 countries. You can see Bridget in Africa who just mapped a road in Senegal. And, closer to home, Chalua, an N.G. road in Bangalore.
За одоо хэрэглэгчдийн хийсэн зарим газрын зургийг үзэе. Биднийг ингээд ярьж байх хооронд л эдгээр 170 орнуудад хүмүүс дэлхийг газрын зурагт оруулж байна. За энд Сенегалийн нэг замыг тэмдэглэсэн Африкт байгаа Брижэтийг харж байна. За Бангалор дахь Чаулагийн гэртэй маань ойрхон Н.Г. зам харагдаж байна.
This is the result of computational geometry, gesture recognition, and machine learning. This is a victory of thousands of users, in hundreds of cities, one user, one edit at a time.
Энэ бол тооцоолон бодох геометр, хөдөлгөөн таних чадалтай программын үр дүн юм. Энэ бол зуу зуун хотод оршин суугаа мянга мянган хэрэглэгчдийн ялалт юм. Бид нэгэн дор хэрэглэгч бөгөөд зохион бүтээгч болж байна.
This is an invitation to the 70 percent of our unmapped planet. Welcome to the new world. (Applause)
Энэ бол газрын зурагт тэмдэглэгдээгүй бидний ертөнцийн 70 хувьд нь хүрэх урилга юм. Шинэ ертөнцөд тавтай морилно уу. (алга ташилт)