I would like to share with you a new model of higher education, a model that, once expanded, can enhance the collective intelligence of millions of creative and motivated individuals that otherwise would be left behind. Look at the world. Pick a place and focus on it. You will find humans chasing higher education. Let's meet some of them.
Би та бүхэнтэй боловсрол эзэмшихийг хүссэн ч боломжгүй байгаа бүтээлч, сурах сонирхолтой сая сая хүмүүст зориулсан хамтын мэдлэгийг бий болгох боломжтой, ихээхэн дэлгэрч буй дээд боловсролын нэгэн шинэ төрлийн тухай хуваалцахыг хүсч байна. Дэлхий ертөнцийг хар. Нэг улсыг сонгож аваад түүн дээр төвлөр. Та боловсрол эзэмших хүсэлтэй хүмүүсийг олж харах болно. Тэдний заримтай нь танилцъя.
Patrick. Patrick was born in Liberia to a family of 20 children. During the civil war, he and his family were forced to flee to Nigeria. There, in spite of his situation, he graduated high school with nearly perfect grades. He wanted to continue to higher education, but due to his family living on the poverty line, he was soon sent to South Africa to work and send back money to feed his family. Patrick never gave up his dream of higher education. Late at night, after work, he surfed the net, looking for ways to study.
Патрик. Патрик Либери улсад 20 хүүхэдтэй айлын хүү болж төрсөн. Иргэний дайны үеэр тэдний гэр бүл Нигери улс руу дүрвэхээс өөр аргагүй болсон. Тэнд очоод амьдралын нөхцөлөөс үл хамааран тэр сургуулиа маш сайн дүнтэй төгссөн. Тэр дээд боловсрол эзэмших хүсэлтэй байсан ч гэр бүлийнх нь амьдрал хүнд хэцүү байсан тул тэр Өмнөд Африк руу явж, ажил хийн гэр бүлээ тэжээхийн тулд олсон мөнгөө гэр лүүгээ явуулдаг байсан. Патрик дээд боловсрол эзэмших мөрөөдлөө орхиогүй. Ажлынхаа дараа оройн цагаар тэр Интернет орж сурах арга зам хайдаг байсан.
Meet Debbie. Debbie is from Florida. Her parents didn't go to college, and neither did any of her siblings. Debbie has worked all her life, pays taxes, supports herself month to month, proud of the American dream, a dream that just won't be complete without higher education. But Debbie doesn't have the savings for higher education. She can't pay the tuition. Neither could she leave work.
Дэббитэй танилц. Дэбби Флоридагаас ирсэн. Түүний эцэг эх болон ах дүүсээс хэн нь ч коллежид сураагүй. Дэбби амьдралынхаа турш ажил хийн татвараа төлж, сараас сарын хооронд өөрийгөө болгож дээд боловсрол эзэмшихгүйгээр хүрэх боломжгүй "Америк мөрөөдлөөрөө" бахархдаг байсан. Гэвч Дэббид дээд боловсролд зориулах хадгаламж байгаагүй. Тэр сургалтын төлбөрөө ч төлөх чадваргүй. Бас ажлаасаа ч гарах боломжгүй.
Meet Wael. Wael is from Syria. He's experiencing firsthand the misery, fear and failure imposed on his country. He's a big believer in education. He knew that if he could find an opportunity for higher education, an opportunity to get ahead of the rest, he has a better chance to survive in a world turned upside down.
Ваэлтай танилц. Ваэл Сирээс ирсэн. Тэр эх оронд нь зовлон зүдгүүр, айдас түгшүүр болон дампуурал нүүрлэж байгаад санаа зовж байдаг. Тэр боловсролд маш их итгэдэг. Хэрвээ түүнд дээд боловсрол эзэмших боломж болон бусдаас түрүүлж амжилтанд хүрэх боломж олдвол, тэр дэлхий ертөнцийг орвонгоор нь эргүүлэх
The higher education system
боломжтой болно гэдгийг мэддэг.
failed Patrick, Debbie and Wael, exactly as it is failing millions of potential students -- millions that graduate high school, millions that are qualified for higher education, millions that want to study yet cannot access it for various reasons. First: financial. Universities are expensive; we all know it. In large parts of the world, higher education is unattainable for an average citizen. This is probably the biggest problem facing our society. Higher education stopped being a right for all and became a privilege for the few.
Сурахыг хүссэн сая сая оюутнууд, ахлах сургуулиа төгссөн сая сая хүүхдүүд, дээд боловсрол эзэмших хүсэлтэй сая сая хүмүүс сурахыг хүсч байгаа хэдий ч төрөл бүрийн шалтгааны улмаас суралцаж чадахгүй байгаа сая сая хүмүүсийн нэгэн адилаар Патрик, Дэбби, Ваэл нарын хувьд ч дээд боловсролын систем итгэлийг нь хөсөрдүүлж байна. Нэгдүгээрт, санхүүгийн асуудал. Их сургуулиудын төлбөр өндөр. Бид бүгд үүнийг мэдэж байгаа. Дэлхийн ихэнх улс оронд дундаж амьдралтай хүний хувьд дээд боловсрол эзэмших нь боломжгүй. Энэ нь манай нийгэмд тулгарч буй хамгийн том асуудал байж болох юм. Дээд боловсрол эзэмших нь бүх хүмүүсийн хувьд эрх тэгш байхаа больж
Second: cultural. Students who are qualified for higher education can afford -- want to study -- cannot, because it is not decent, it is not a place for a woman. This is the story of countless women in Africa, for example, prevented from higher education because of cultural barriers. And here comes the third reason: UNESCO stated that in 2025, 100 million students will be deprived of higher education, simply because there will not be enough seats to accommodate them, to meet the demand. They will take a placement test, they will pass it, but they still won't have access, because there are no places available.
цөөн хэдэн хүмүүсийн онцгой эрх нь болсон. Хоёрдугаарт соёл. Дээд боловсрол эзэмших эрхтэй, төлбөрөө төлөх чадвартай, сурахыг хүссэн оюутнуудын хувьд соёлыг нь хүлээн зөвшөөрөхгүй байх болон эмэгтэйчүүдэд тохирохгүйгээс болж сурах боломжгүй байдаг. Жишээ нь, соёлын ялгаанаас болж Африкт олон эмэгтэйчүүдийг боловсрол эзэмшихийг нь хориглодог. Гурав дахь шалтгаан нь: ЮНЕСКО мэдэгдэхдээ 2025 он гэхэд 100 сая оюутнуудын дээд боловсрол эзэмших эрх хасагдаж буйг дурьдсан юм. Тэр нь ердөө сурах анги, танхимын хүрэлцээгүй байдал болон тэдний эрэлт хэрэгцээг хангаж чадахгүйгээс болж шүү дээ. Элсэлтийн шалгалтаа өгөөд, шалгалтандаа тэнцсэн ч орон тоо байхгүй учраас тэд бас л
These are the reasons I founded University of the People,
сургуульдаа орох боломжгүй болно.
a nonprofit, tuition-free, degree-granting university to give an alternative, to create an alternative, to those who have no other; an alternative that will be affordable and scalable, an alternative that will disrupt the current education system, and open the gates to higher education for every qualified student regardless of what they earn, where they live, or what society says about them. Patrick, Debbie and Wael are only three examples out of the 1,700 accepted students from 143 countries.
Эдгээр шалтгааны улмаас би тэдний хэр их орлого олдог, хаана амьдардаг, тэдний тухай олон нийт юу гэж ярьж байгаа зэргээс үл хамааран боловсрол эзэмшихийг хүссэн эдгээр оюутан бүрт дээд боловсрол эзэмших боломжыг бий болгож. сонголтыг өгч, өөр арга замгүй болсон тэр хүмүүст өнөөгийн боловсролын системийг өөрчлөх сонголтыг бий болгохын тулд ашгийн төлөө бус, сургалтын төлбөргүй, их сургуулийн диплом олгох дээд сургуулийг үүсгэн байгуулсан юм. Патрик, Дэбби, Ваэл гурав бол 143 орноос элсүүлсэн 1,700 оюутнуудын төлөөлөл болсон гурван жишээ юм.
(Applause) Thank you.
Бид... (Алга ташилт) Баярлалаа.
(Applause)
Бидэнд аливаа нэг зүйлийг дахин бүтээх хэрэг байсангүй.
We didn't need to reinvent the wheel. We just looked at what wasn't working and used the amazing power of the Internet to get around it. We set out to build a model that will cut down almost entirely the cost of higher education. And that's how we did it. First, bricks and mortar cost money. Universities have expenses that virtual universities don't. We don't need to pass these expenses on to our students. They don't exist. We also don't need to worry about capacity. There are no limits of seats in virtual university. Actually, nobody needs to stand at the back of the lecture hall. Textbooks are also something our students don't need to buy. By using open educational resources and the generosity of professors who are putting their material up free and accessible, we don't need to send our students to buy textbooks. All of our materials come free.
Бид болохгүй зүйлийг судалж түүнээс зайлсхийхийн тулд Интернетийн гайхалтай боломжийг ашигласан. Бид сургалтын нэгэн шинэ төрлийг бий болгохыг зорьж үүний тусламжтайгаар дээд боловсрол эзэмшихэд гарах зардлыг бүхэлд нь бууруулахыг зорьсон, хийж чадсан. Юуны өмнө танхимын сургалт мөнгө шаарддаг. Их сургуулиуд зардал өндөртэй байдаг ч виртуаль сургуулиудад их зардал гардаггүй. Манай оюутнууд энэ зардлыг төлөх шаардлагагүй. Ийм зардал ч гардаггүй. Бид мөн багтаамжийн талаар санаа зовдоггүй. Виртуал их сургуульд суудлын тоо хязгааргүй байдаг. Үнэндээ, лекцийн заалны арын хэсэгт хэн ч зогсох шаардлага байхгүй. Мөн манай оюутнууд сурах бичгүүдээ ч худалдан авах шаардлагагүй. Үнэгүй сургалтын материалуудыг ашиглахын зэрэгцээ өөрсдийн сургалтын материалыг үнэгүйгээр ашиглуулж байгаа профессоруудын өгөөмөр зангийн тусламжаар бид оюутнуудаа сурах бичиг худалдан авахыг шаарддаггүй. Бидний ашиглаж байгаа
Even professors, the most expensive line in any university balance sheet, come free to our students. Over 3,000 of them, including presidents, vice chancellors, professors and academic advisers from top universities such as NYU, Yale, Berkeley and Oxford, came on board to help our students.
бүх материал үнэ төлбөргүй. Нью-Йоркийн их сургууль, Йэль, Беркели болон Оксфорд зэрэг шилдэг их сургуулиудын хувьд хамгийн үнэ цэнэтэй байдаг ерөнхийлөгчид, дэд захирлууд, профессорууд болон их дээд сургуулиудын зөвлөхүүд зэрэг 3,000 гаруй хүмүүс манай сургуультай гэрээ хийн ажиллаж манай оюутнуудад хичээл заадаг.
Finally, is our belief in peer-to-peer learning. We use this sound pedagogical model to encourage our students from all over the world to interact and study together, and also to reduce the time our professors need to labor over class assignments.
Эцэст нь, энэ бол бидний харилцан бие биенээсээ суралцах сургалтанд итгэж буй бидний итгэл юм. Бид энэхүү сургалтын төрлийг дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн оюутнуудаа бие биедээ нөлөөлж хамтран суралцахыг нь дэмжихэд, мөн багш нарын даалгавар шалгах цагийг нь багасгах зорилгоор ашигладаг.
If the Internet has made us a global village, this model can develop its future leadership. Look how we do it. We only offer two programs: business administration and computer science, the two programs most in demand worldwide, the two programs that are likeliest to help our students find a job. When our students are accepted, they are placed in a small classroom of 20 to 30 students, to ensure that those who need personalized attention get it. Moreover, for every nine-week course, they meet a new peer, a whole new set of students from all over the world. Every week, when they go into the classroom, they find the lecture notes of the week, the reading assignment, the homework assignment, and the discussion question, which is the core of our studies. Every week, every student must contribute to the class discussion, and also must comment on the contribution of others. This way, we open our students' minds, we develop a positive shift in attitude toward different cultures. By the end of each week, the students take a quiz, hand in their homework, which are assessed by their peers under the supervision of the instructors, get a grade, move to the next week. By the end of the course, they take the final exam, get a grade, and follow to the next course.
Хэрэв Интернет нь биднийг нэг тосгон болгож байгаа гэвэл энэ нь ирээдүйн манлайлагч нарыг төрүүлнэ. Бид үүнийг хэрхэн хийж байгааг хар. Бид ердөө л хоёр хөтөлбөрийг санал болгодог: бизнесийн удирдлага, компьютерийн шинжлэх ухаан гэсэн дэлхийд нилээд их эрэлттэй байгаа энэ хоёр хөтөлбөр нь оюутнуудад маань ажлын байр олоход нь туслах болно. Манай сургууль оюутнуудаа элсүүлээд нэг ангид 20-30 оюутан байхаар хуваарилдаг ба энэ нь оюутнуудтай тулж ажиллахад дөхөм байдаг. Мөн нэг хичээл есөн долоо хоногийн турш үргэлжилдэг ба энэ хугацаанд тэд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн өөр өөр оюутнуудтай танилцдаг. Долоо хоног бүр манай оюутнууд долоо хоногийн хичээлийн лекцийн тэмдэглэл, унших материал, гэрийн даалгавар болон манай сургалтын үндэс болсон мэтгэлцээний асуулт даалгавараа авдаг. Долоо хоног бүр оюутан тус бүр хичээлийн хэлэлцүүлэгт оролцох ёстой ба бусдын оролцоон дээр өөрийн санал бодлоо хэлэх ёстой. Ийм маягаар бид оюутнуудынхаа бодол санааг хэлүүлж, өөр өөр соёлын эерэг хандлагыг бий болгодог. Долоо хоног бүрийн эцэст, оюутнууд шалгалт өгч, гэрийн даалгавараа хураалгаж, түүнийг нь багшийн хяналтан дор бусад оюутнууд нь засч үнэлгээ өгч дүнгээ аваад дараагийн долоо хоногт шилждэг. Тухайн хичээлийн эцэст, төгсөлтийн шалгалт өгч дүгнүүлээд, дараагийн курсын хичээлээ үздэг.
We open the gates for higher education for every qualified student. Every student with a high school diploma, sufficient English and Internet connection can study with us. We don't use audio, we don't use video. Broadband is not necessary. Any student from any part of the world with any Internet connection can study with us. We are tuition free. All we ask our students to cover is the cost of their exams, 100 dollars per exam. A full-time bachelor's degree student taking 40 courses will pay 1,000 dollars a year, 4,000 dollars for the entire degree. And for those who cannot afford even this, we offer them a variety of scholarships. It is our mission that nobody will be left behind for financial reasons. With 5,000 students in 2016, this model is financially sustainable.
Бид боловсрол эзэмшихийг хүссэн хүмүүст дээд боловсрол эзэмших боломжийг олгосон. Ахлах сургуулийн гэрчилгээтэй, англи хэлний мэдлэгтэй, Интернет ашиглах боломжтой хүн бүр манайд суралцах боломжтой. Бид аудио болон видео бичлэг ашигладаггүй. Өргөн зурвастай байх шаардлагагүй. Интернетэд холбогдох боломжтой л бол дэлхийн хаанаас ч гэсэн манай сургуульд суралцах боломжтой. Манай сургууль төлбөргүй. Бид оюутнуудаасаа шалгалтын төлбөр төлөхийг л шаарддаг бөгөөд нэг шалгалтын төлбөр 100 доллар. Дөрвөн жил суралцан бакалаварын зэрэг авах гэж буй оюутан 40 хичээл үзэх ёстой ба жилд 1,000 доллар төлөх бөгөөд нийт суралцах хугацаандаа нийт 4,000 доллар төлөх ба үүнийг төлөх чадваргүй оюутнуудад бид төрөл бүрийн тэтгэлэг санал болгодог. Бидний эрхэм зорилго бол санхүүгийн асуудлаас болж хэн нэгэн хоцрох ёсгүй гэж үздэг. 2016 онд 5,000 оюутан санхүүгийн тусламжтайгаар суралцах боломжтой.
Five years ago, it was a vision. Today, it is a reality. Last month, we got the ultimate academic endorsement to our model. University of the People is now fully accredited.
Таван жилийн өмнө энэ нь төсөөлөл төдий байсан. Өнөөдөр энэ нь бодит ажил болжээ. Өнгөрсөн сар бид сургалтын энэ төрлөөрөө их дээд сургуулийн зөвшөөрлөө авсан. Хүмүүсийн Их Сургууль маань одоо бүрэн магадлан итгэмжлэгдсэн.
(Applause)
(Алга ташилт)
Thank you.
Баярлалаа.
(Applause)
With this accreditation, it's our time now to scale up. We have demonstrated that our model works. I invite universities and, even more important, developing countries' governments, to replicate this model to ensure that the gates of higher education will open widely. A new era is coming -- an era that will witness the disruption of the higher education model as we know it today, from being a privilege for the few to becoming a basic right, affordable and accessible for all.
Магадлан итгэмжлэлийг авсанаар бид үйл ажиллагаагаа эрчимжүүлэх цаг нь болжээ. Манай сургалтын энэ төрөл үр дүнтэйг харуулсан. Их сургуулиудыг, хамгийн гол нь хөгжиж байгаа орнуудын засгийн газрыг дээд боловсрол эзэмших боломж бий гэдгийг баталсан энэ төрлийг хуулбарлан ашиглаасай гэж хүсч байна. Шинэ эрин үе ирж байна. Өнөөгийн бидний санааг зовоож байгаа дээд боловсролын энэ төрлийн систем нуран унаж, цөөн хэдэн хүмүүсийн эдэлдэг давуу эрхээс хүн бүрт хүртээмжтэй эдлэх үндсэн эрх нь болж чадах шинэ эрин үе ирж байна.
Thank you.
Баярлалаа.
(Applause)
(Алга ташилт)