When I was a child, I always wanted to be a superhero. I wanted to save the world and make everyone happy. But I knew that I'd need superpowers to make my dreams come true. So I used to embark on these imaginary journeys to find intergalactic objects from planet Krypton, which was a lot of fun, but didn't yield much result. When I grew up and realized that science fiction was not a good source for superpowers, I decided instead to embark on a journey of real science, to find a more useful truth.
Бага байхдаа би супер баатар болохыг хүсдэг байлаа. Дэлхийг аварч, хүн бүрийг аз жаргалтай болгохыг хүсдэг байв. Мөрөөдлөө биелүүлэхэд минь супер хүч хэрэгтэй гэдгийг ойлгож байв. Криптон гарагийн үлдэгдлийг хайж олохоор галактик хооронд аялж байна гэж мөрөөддөг байлаа. Зугаатай боловч өгөөж багатай үйл байлаа. Том болоод уран зөгнөлт зохиол нь супер хүч чадлын эх үүсвэр биш гэдгийг ойлгох болсон. Үүний оронд би жинхэнэ шинжлэх ухааныг судлах болж үнэнийг олох аялалд гарсан юм.
I started my journey in California, with a UC Berkeley 30-year longitudinal study that examined the photos of students in an old yearbook, and tried to measure their success and well-being throughout their life. By measuring the students' smiles, researchers were able to predict how fulfilling and long-lasting a subject's marriage would be,
Би аяллаа Калифорнид Беркелигийн их сургуульд 30 жилийн турш хийгдэж буй оюутны төгсөх ангийн зургийн цомгийг судлах судалгаанаас эхэлсэн билээ. Зургаар нь оуютнуудыг хэр амжилттай, сайхан амьдарч байгааг судалдаг юм. Оюутнуудыг инээмсэглэлийг шинжиж, судлаачид тухайн хүний гэрлэлт хэр удаан, хэр аз жаргалтай үргэлжлэхийг тааварладаг.
(Laughter)
(Инээд)
how well she would score on standardized tests of well-being, and how inspiring she would be to others. In another yearbook, I stumbled upon Barry Obama's picture. When I first saw his picture, I thought that his superpowers came from his super collar.
Мөн эрүүл амьдралын стандарт тестэд хэдэн оноо авахыг, бусдад хэр урам зориг өгдгийг тооцсон юм. Нэг удаа Барри Обамагийн зургийг олж байлаа. Анх түүний зургийг олж үзээд супер хүч чадал нь супер цамцны захаас нь гардаг байх гэж бодсон.
(Laughter)
(Инээд)
But now I know it was all in his smile.
Гэхдээ инээмсэглэлд нь хамаг учир байгааг одоо мэдэх болсон.
Another aha! moment came from a 2010 Wayne State University research project that looked into pre-1950s baseball cards of Major League players. The researchers found that the span of a player's smile could actually predict the span of his life. Players who didn't smile in their pictures lived an average of only 72.9 years, where players with beaming smiles lived an average of almost 80 years.
Өөр нэг нээлтийг 2010 онд Вэйн Мужийн их сургуулийн судалгаанд 1950 он хүртэлх бейсболын тамирчдын зурагтай картыг судалснаар хийсэн. Судлаачид тоглогчдын инээмсэглэл нь тэдний ирээдүйн амьдралыг тодорхойлж чадна гэдгийг тогтоосон юм. Зурган дээр инээмсэглээгүй байсан тоглогчид дунджаар 72.9 насалсан байна. Харин инээмсэглэж буй тоглогчид дунджаар 80 нас хүртлээ амьдарчээ.
(Laughter)
(Инээд)
The good news is that we're actually born smiling. Using 3D ultrasound technology, we can now see that developing babies appear to smile, even in the womb. When they're born, babies continue to smile -- initially, mostly in their sleep. And even blind babies smile to the sound of the human voice. Smiling is one of the most basic, biologically uniform expressions of all humans.
Сайн мэдээ нь бид төрөлхийн инээмсэглэх чадвартай байдаг. 3D хэт авиан технологийн тусламжтайгаар хүүхэд эхийн хэвлийд байхдаа ч инээмсэглэдэг гэдгийг бид мэддэг болсон. Төрснийхөө дараа ч хүүхэд инээмсэглэж чаддаг бөгөөд ихэнхдээ унтаж байхдаа инээмсэглэдэг. Хараагүй хүүхэд ч гэсэн хүний хоолойг сонсоод инээмсэглэдэг байна. Инээмсэглэл бол бүх хүн төрөлхтөний биологийн үндсэн үйлдлүүдийг нэг.
In studies conducted in Papua New Guinea, Paul Ekman, the world's most renowned researcher on facial expressions, found that even members of the Fore tribe, who were completely disconnected from Western culture, and also known for their unusual cannibalism rituals,
Папуа Шинэ Гвинейд хийсэн судалгаагаар нүүрний илрэлийн хамгийн нэр хүндтэй судлаач Паул Экман Фор омгийнхон хүртэл барууны ертөнцтэй ямар ч харилцаа байхгүй, бүр каннибал ёс заншилтай хэрнээ
(Laughter)
(Инээд)
attributed smiles to descriptions of situations the same way you and I would. So from Papua New Guinea to Hollywood all the way to modern art in Beijing, we smile often, and use smiles to express joy and satisfaction.
инээмсэглэх үйлдлийг бидэнтэй адил хийж, бидэнтэй адил утгаар ойлгодог байна. Папуа Шинэ Гвинейгээс Холливуд хүртэл, Бээжингийн орчин үеийн урлагт хүртэл бид бүгд инээмсэглэдэг. Инээмсэглэлээр баяр баясал, сэтгэл ханамжийг илэрхийлдэг.
How many people here in this room smile more than 20 times per day? Raise your hand if you do. Oh, wow. Outside of this room, more than a third of us smile more than 20 times per day, whereas less than 14 percent of us smile less than five. In fact, those with the most amazing superpowers are actually children, who smile as many as 400 times per day.
Та нарын хэд чинь өдөрт 20-иос дээш удаа инээмсэглэдэг вэ? Гараа өргөөрэй! Пөөх гайхалтай. Ер нь дунджаар хүмүүсийн 30 гаран хувь нь өдөрт 20-иос олон удаа инээмсэглэдэг бол 14 орчим хувь нь өдөрт таваас цөөн удаа инээмсэглэдэг байна. Үнэндээ энэ супер хүч чадалтнууд бол хүүхдүүд юм. Тэд өдөрт 400 удаа инээмсэглэдэг.
Have you ever wondered why being around children, who smile so frequently, makes you smile very often? A recent study at Uppsala University in Sweden found that it's very difficult to frown when looking at someone who smiles. You ask why? Because smiling is evolutionarily contagious, and it suppresses the control we usually have on our facial muscles. Mimicking a smile and experiencing it physically helps us understand whether our smile is fake or real, so we can understand the emotional state of the smiler.
Хүн яагаад инээж хөгжилдсөн хүүхдүүдтэй хамт байхдаа өөрийн эрхгүй инээмсэглэж байдгаа гайхдаг уу? Саяхан Шведийн Упсалагийн их сургуульд хийсэн судалгаагаар инээмсэглэж буй хэн нэгний өөдөөс хөмсөг зангидах нь тун хэцүү болохыг тогтоожээ. Яагаад гээч? Яагаад гэвэл инээмсэглэл халдвартай бөгөөд энэ нь нүүрний булчингийн байнгын хяналтыг сулруулдаг. Инээмсэглэлийг дуурайн хийж өөрийн биеэр мэдэрснээр бид тухайн хүн нь жинхэнээсээ эсвэл худлаа инээмсэглэж буйг, мөн тухайн хүний сэтгэл санааны байдлыг ойлгож чаддаг.
In a recent mimicking study at the University of Clermont-Ferrand in France, subjects were asked to determine whether a smile was real or fake while holding a pencil in their mouth to repress smiling muscles. Without the pencil, subjects were excellent judges, but with the pencil in their mouth -- when they could not mimic the smile they saw -- their judgment was impaired.
Саяхан Францын Клермон-Ферраны их сургуульд хийгдсэн судалгаанд оролцогчид амандаа харандаа зуунгаа хүнийг жинхэнээсээ эсвэл хуурамчаар инээмсэглэж байгааг нь хэлэх даалгавар байлаа. Амандаа харандаагүй байхдаа оролцогчид тун сайн тааж байж. Харин амандаа харандаа зууснаар тэд инээмсэглэлийг дуурайж хийж чадахгүй тул тааж хэлэхдээ тун тааруу байжээ.
(Laughter)
(Инээд)
In addition to theorizing on evolution in "The Origin of Species," Charles Darwin also wrote the facial feedback response theory. His theory states that the act of smiling itself actually makes us feel better, rather than smiling being merely a result of feeling good. In his study, Darwin actually cited a French neurologist, Guillaume Duchenne, who sent electric jolts to facial muscles to induce and stimulate smiles. Please, don't try this at home.
Чарльз Дарвин "Зүйлийн үүсэл"-дээ эволюцийн онолыг дэвшүүлэхээс гадна нүүрний хариу үйлдлийн онолыг мөн дэвшүүлсэн байдаг. Түүний онолоор инээмсэглэх үйлдэл нь биднийг аз жаргалтай болгодог чаддаг тул инээмсэглэл аз жаргалтай байхдаа гаргадаг сэтгэлийн илрэл төдий зүйл биш аж. Тэрээр судалгаандаа франц нервопатолог Жулиам Дюшены нүүрний мэдрэлийг цахилгаан гүйдлээр цочроож, инээмсэглэх үйлдлийг хийх туршилтыг нь дурдсан байдаг. Гэртээ үүнийг туршиж үзэж болохгүй шүү!
(Laughter)
(Инээд)
In a related German study, researchers used fMRI imaging to measure brain activity before and after injecting Botox to suppress smiling muscles. The finding supported Darwin's theory, by showing that facial feedback modifies the neural processing of emotional content in the brain, in a way that helps us feel better when we smile. Smiling stimulates our brain reward mechanism in a way that even chocolate -- a well-regarded pleasure inducer -- cannot match.
Германы үүнтэй төстэй судалгаанд эрдэмтэд нүүрэндээ ботокс хийлгэхээс өмнө болон дараа нь инээмсэглэхэд тархины идэвхижилт хэрхэн явагдаж байгааг рентген зургийн тусламжтай харьцуулжээ. Үр дүн нь Дарвины онолтой тохирсон байна. Инээмсэглэхэд ажилладаг нүүрний булчингийн хариу үйлдлүүд нь бидний сэтгэл хөдлөлийг хариуцдаг тархины хэсгийг идэвхжүүлж, бид илүү аз жаргалтай болдог аж. Инээмсэглэх нь тархины "шагнах" механизмыг идэвхжүүлдэг бөгөөд энэ үед шоколад идэхээс илүү таашаалыг тархинд өгдөг байна.
British researchers found that one smile can generate the same level of brain stimulation as up to 2,000 bars of chocolate.
Английн эрдэмтэд инээмсэглэх нь 2000 хавтгай шоколад идсэнтэй тэнцэх мэдрэмжийг тархи хүлээн авдаг гэдгийг тогтоожээ.
(Laughter)
(Инээд)
Wait -- The same study found that smiling is as stimulating as receiving up to 16,000 pounds sterling in cash.
Хүлээгээрэй! Мөн энэ судалгаанд инээмсэглэх нь 16000 фунт стерлинг бэлгэнд авахтай адил таашаалыг өгдөг гэсэн байна.
(Laughter)
(Инээд)
That's like 25 grand a smile. It's not bad. And think about it this way: 25,000 times 400 -- quite a few kids out there feel like Mark Zuckerberg every day.
25 мянган долларын үнэтэй инээмсэглэл. Муугүй байгаа биз. Бодоод үз дээ! 25000-г 400-р үржүүлэхэд хүүхдүүд өөрсдийгөө Марк Зукерберг шиг л мэдэрдэг байх нь.
(Laughter)
(Инээд)
And unlike lots of chocolate, lots of smiling can actually make you healthier. Smiling can help reduce the level of stress-enhancing hormones like cortisol, adrenaline and dopamine, increase the level of mood-enhancing hormones like endorphins, and reduce overall blood pressure.
Мөн шоколаднаас ялгаатай нь инээмсэглэх нь таны эрүүл мэндэд тустай. Инээмсэглэснээр стрессийн даавар болох кортизол, адреналин, допамины түвшинг бууруулж, аз жаргалын даавар эндорфиныг нэмэгдүүлж, цусны даралтыг буулгадаг.
And if that's not enough, smiling can actually make you look good in the eyes of others. A recent study at Penn State University found that when you smile, you don't only appear to be more likable and courteous, but you actually appear to be more competent.
Энэ танд хангалтгүй санагдвал инээмсэглэж байгаа хүн нүдэнд дулаахан харагддаг гэдгийг сана. Пеннсильванийн их сургуулийн саяхны судалгаагаар инээмсэглэж буй хүн илүү сэтгэл татам, эелдэг харагддаг төдийгүй чадварлаг харагддаг байна.
So whenever you want to look great and competent, reduce your stress or improve your marriage, or feel as if you just had a whole stack of high-quality chocolate without incurring the caloric cost, or as if you found 25 grand in a pocket of an old jacket you hadn't worn for ages, or whenever you want to tap into a superpower that will help you and everyone around you live a longer, healthier, happier life, smile.
Тэгэхээр өөртөө итгэлтэй сайхан харагдмаар байвал, стресээ бууруулж, гэрлэлтээ сайжруулахыг хүсвэл, эсвэл илчлэгт санаа зоволгүйгээр дээд зэргийн шоколадыг бүтнээр нь идмээр байвал, эсвэл хуучин хүрэмний халааснаас 25000 доллар олох тэр мэдрэмжийг авмаар байвал, эсвэл та эргэн тойрныхоо хүмүүст илүү урт удаан, аз жаргалтай, эрүүл энх амьдрахад туслах супер хүч чадлаа хэрэглэхийг хүсвэл зүгээр л инээмсэглэ!
(Applause)
(Алга ташилт)