This is really a two-hour presentation I give to high school students, cut down to three minutes. And it all started one day on a plane, on my way to TED, seven years ago. And in the seat next to me was a high school student, a teenager, and she came from a really poor family. And she wanted to make something of her life, and she asked me a simple little question. She said, "What leads to success?" And I felt really badly, because I couldn't give her a good answer.
Энэ илтгэлийг арван жилийн сурагчдад би 2 цагт хүргэдэг бол энд 3 минутад багтааж бэлдлээ. Энэ санаа 7 жилийн өмнөх нэг өдөр TED хүрэхээр онгоцонд явж байхад надад төрсөн юм. Миний хажуугийн суудал дээр нэг арван жилийн охин сууж байсан. Тэр охин үнэхээр ядуу гэр бүлээс гаралтай. Тэр амьдралаа ямар нэгэн хэрэгтэй зүйлд зориулахыг хүсэж байсан. Тэгээд тэр надаас энгийн нэгэн асуулт асуусан: "Амжилтад юу хүргэдэг юм бэ?" Надад тун эвгүй байлаа. Учир нь би түүнд сайн хариулт өгч чадаагүй.
So I get off the plane, and I come to TED. And I think, jeez, I'm in the middle of a room of successful people! So why don't I ask them what helped them succeed, and pass it on to kids? So here we are, seven years, 500 interviews later, and I'm going to tell you what really leads to success and makes TEDsters tick.
Би онгоцноос буугаад TED-д очлоо. Тэгээд би "хөөх, би чинь амжилтад хүрсэн хүмүүсийн дунд байна. Үүнд юу нөлөөлсөн тухай нь яагаад асуугаад, тэрийгээ хүүхдүүдэд дамжуулж ярьж өгч болох юм байна" гэж бодов. Ингээд 7 жилийн хугацаанд хийсэн 500 ярилцлагын дараагаар би та бүхэнд яг юу TED-чүүдийг хөдөлгөж, тэднийг амжилтад хүргэсэн талаар ярья.
And the first thing is passion. Freeman Thomas says, "I'm driven by my passion." TEDsters do it for love; they don't do it for money.
Хамгийн эхний зүйл бол - тэмүүлэл. Фрийман Томас хэлэхдээ "Би тэмүүлэлдээ хөтлөгддөг." TED-чид мөнгөний төлөө бус өөрсдийн дур хүслээ дагадаг.
Carol Coletta says, "I would pay someone to do what I do." And the interesting thing is: if you do it for love, the money comes anyway.
Кэрол Колетта "Би үүнийг мөнгө төлөн хийлгэхэд бэлэн байна " гэж хэлжээ. Гэвч сонирхолтой нь хэрэв үнэхээр дурлаж хийх юм бол мөнгө аяндаа дагаад ирдэг.
Work! Rupert Murdoch said to me, "It's all hard work. Nothing comes easily. But I have a lot of fun." Did he say fun? Rupert? Yes!
Ажилла! Руперт Мурдок надад "Ерөөсөө л шаргуу ажилла. Юу ч амар бүтдэггүй ч энэ их зугаатай" гэсэн. Зугаа гэсэн үү? Руперт уу? Тийм ээ!
(Laughter)
(Инээд)
TEDsters do have fun working. And they work hard. I figured, they're not workaholics. They're workafrolics.
TED-чид зугаатай ажилладаг. Бас тэд шаргуу ажилладаг. Ажилд улайрсан биш, харин ажлаас баяр баясал авдаг гэдгийг ойлгосон.
(Laughter)
(Инээд)
Good!
Сайн байна!
(Applause)
(Алга ташилт)
Alex Garden says, "To be successful, put your nose down in something and get damn good at it." There's no magic; it's practice, practice, practice.
Алекс Гарден "Амжилтад хүрэхийн тулд нэг зүйлийг барьж аваад, түүндээ гарш" гэж зөвлөсөн. Ямар нэг ид шид байхгүй. Энэ бол ерөөсөө л туршлага.
And it's focus. Norman Jewison said to me, "I think it all has to do with focusing yourself on one thing."
Бас энэ бол төвлөрөл. Норман Жювисон надад "Өөрийгөө нэг зүйлд төвлөрүүлэх нь л чухал" гэсэн.
And push! David Gallo says, "Push yourself. Physically, mentally, you've got to push, push, push." You've got to push through shyness and self-doubt.
Шах! Дэвид Галло хэлэхдээ "Өөрөөсөө бие бялдар болон оюун санааны хувьд илүүг шаард" гэсэн юм. Ичимхий, өөртөө итгэлгүй байдлаа хаяхыг шаардах хэрэгтэй.
Goldie Hawn says, "I always had self-doubts. I wasn't good enough; I wasn't smart enough. I didn't think I'd make it."
Голди Хоон "Би үргэлж өөртөө итгэлгүй байсан. Би тийм сайн, бас ухаалаг биш. Би хийж чадахгүй гээд л боддог байсан."
Now it's not always easy to push yourself, and that's why they invented mothers.
Өөрийгөө байнга шахаж, шаардах нь амархан биш л дээ, тиймээс л ээж гэж хүн бий.
(Laughter)
(Инээд)
(Applause) Frank Gehry said to me, "My mother pushed me."
(Алга ташилт) Франк Гэри "Манай ээж намайг шахдаг байсан" гэсэн байна.
(Laughter)
(Инээд)
Serve! Sherwin Nuland says, "It was a privilege to serve as a doctor."
Үйлчил! Шервин Ньюланд "Би эмч болж үйлчлэх нь нэр хүндийн хэрэг" гэсэн байдаг.
A lot of kids want to be millionaires. The first thing I say is: "OK, well you can't serve yourself; you've got to serve others something of value. Because that's the way people really get rich."
Өнөөдөр олон хүүхдүүд саятан болмоор байна гэдэг. Би хамгийн түрүүнд тэдэнд "Тэгэхээр, чи өөртөө үйлчилж чадахгүй, бусад хүнд ямар нэгэн хэрэгтэй зүйлээр үйлчлэх хэрэгтэй. Учир нь хүмүүс ийм л байдлаар баяждаг юм" гэж хэлдэг.
Ideas! TEDster Bill Gates says, "I had an idea: founding the first micro-computer software company." I'd say it was a pretty good idea. And there's no magic to creativity in coming up with ideas -- it's just doing some very simple things. And I give lots of evidence.
Санаанууд! TED-чин Билл Гэйтс "Надад анхны микро компьютерын программ хангамжийн компани байгуулах санаа төрсөн" гэжээ. Тэр нь сайхан санаа л байсан шүү дээ. Бүтээлч байж шинэ санааг төрүүлэхэд ид шид гэж үгүй. Энэ бол зүгээр л хамгийн хялбар зүйлсийг хийх юм. Үүний олон жишээ хэлж чадна.
Persist! Joe Kraus says, "Persistence is the number one reason for our success." You've got to persist through failure. You've got to persist through crap! Which of course means "Criticism, Rejection, Assholes and Pressure."
Шаргуу бай! Жо Краус хэлэхдээ "Амжилтын гол түлхүүр бол шаргуу байх" гэжээ. Шаргуу байж л бүтэлгүйтэл бас бэрхшээлийг давна! Энэ нь шүүмжлэл, гологдол, өөдгүй хүмүүс, дарамтыг хэлж байгаа юм.
(Laughter)
(Инээд)
So, the answer to this question is simple: Pay 4,000 bucks and come to TED.
Үүний оновчтой хариулт нь энгийн л дээ. 4 мянган доллар төлөөд TED-д хүрээд ир.
(Laughter)
(Инээд)
Or failing that, do the eight things -- and trust me, these are the big eight things that lead to success.
Хэрвээ тэгж чадахгүй бол надад итгээд дээрх 8 зүйлсийг хий! Эдгээр бол амжилтад хүргэх чухал 8 зүйлс шүү.
Thank you TEDsters for all your interviews!
Ярилцлага өгсөн бүх TED-чиддээ баярлалаа.
(Applause)
(Алга ташилт)