Everyone is both a learner and a teacher. This is me being inspired by my first tutor, my mom, and this is me teaching Introduction to Artificial Intelligence to 200 students at Stanford University.
Хүн бүр суралцагч, бас багш. Энэ бол би, хамгийн анхны багш минь байсан ээжээсээ үлгэр дууриал авч байгаа нь. Харин би энд Хиймэл Оюун Ухааны Удиртгал гэдэг хичээлийг Стэнфордын Их Сургуулийн 200 оюутанд зааж байгаа нь.
Now the students and I enjoyed the class, but it occurred to me that while the subject matter of the class is advanced and modern, the teaching technology isn't. In fact, I use basically the same technology as this 14th-century classroom. Note the textbook, the sage on the stage, and the sleeping guy in the back. (Laughter) Just like today.
Би болон манай оюутнууд хичээлдээ их дуртай байсан. Гэвч би нэг зүйл ойлгосон нь хичээлийн сэдэв нь ахисан түвшний, орчин үеийнх боловч, заах аргазүйн технологи нь хоцрогдсон байсан юм. Яг үнэндээ би 14 дүгээр зууны үеийнхтэй адил арга ашиглаж байсан юм. Номыг нь анзаараарай, индэр дээр нь мэдлэгтэй хүн байна, энд хойно нь унтаж байгаа залуу. (Инээд) Яг л өнөөдөр шиг.
So my co-teacher, Sebastian Thrun, and I thought, there must be a better way. We challenged ourselves to create an online class that would be equal or better in quality to our Stanford class, but to bring it to anyone in the world for free.
Тэгээд миний хамт ажилладаг багш болох Сэбастиан Тран бид хоёр илүү дээр арга байх ёстой гэж бодсон. Бид хоёр өөрсдийгөө сорьж чанараараа Стэнфордод заадаг хичээлтэй адилхан эсвэл илүү сайн цахим хичээл бий болгохоор шийдсэн. Гэхдээ түүнийгээ бүх хүнд үнэгүй хүргэхээр болсон.
We announced the class on July 29th, and within two weeks, 50,000 people had signed up for it. And that grew to 160,000 students from 209 countries. We were thrilled to have that kind of audience, and just a bit terrified that we hadn't finished preparing the class yet. (Laughter)
Бид энэ хичээлийнхээ тухай 7 сарын 29-нд зарлахад хоёрхон долоо хоногийн дотор 50 мянган хүн бүртгүүлсэн. Тэгээд энэ нь сүүлдээ 209 орны 160 мянган оюутантай болтлоо өргөжсөн. Бид нар ийм их хүмүүст заах болсондоо маш их баяртай, мөн бага зэрэг айж байсан, учир нь бид хичээлээ бэлдэж дуусаагүй байсан юм. (Инээд)
So we got to work. We studied what others had done, what we could copy and what we could change. Benjamin Bloom had showed that one-on-one tutoring works best, so that's what we tried to emulate, like with me and my mom, even though we knew it would be one-on-thousands. Here, an overhead video camera is recording me as I'm talking and drawing on a piece of paper.
Ингээд бид ажилдаа орсон. Бид урд нь хүмүүсийн хийсэн зүйлсээс юуг нь дуурайж, юуг нь өөрчилж болохыг судалсан. Бэнжамин Блүм ганцаарчилсан сургалт хамгийн үр дүнтэй гэдгийг харуулсан. Бид үүнийг дуурайхыг оролдсон. Яг ээж бид хоёр шиг. Гэхдээ хэдэн мянган хүнтэй ганцаарчилна гэдгээ мэдэж байсан. Дээр байрлуулсан бичлэгийн камер намайг ярингаа цаасан дээр зурж байгааг бичиж байна.
A student said, "This class felt like sitting in a bar with a really smart friend who's explaining something you haven't grasped, but are about to." And that's exactly what we were aiming for.
Нэг оюутан: "Энэ хичээл яг л бааранд нэг маш ухаантай найзтайгаа хамт суугаад ойлгоогүй юмаа тайлбарлуулан ойлгож авах гэж байгаа мэт санагдсан" гэсэн. Энэ бидний гол зорилго байсан юм.
Now, from Khan Academy, we saw that short 10-minute videos worked much better than trying to record an hour-long lecture and put it on the small-format screen. We decided to go even shorter and more interactive. Our typical video is two minutes, sometimes shorter, never more than six, and then we pause for a quiz question, to make it feel like one-on-one tutoring. Here, I'm explaining how a computer uses the grammar of English to parse sentences, and here, there's a pause and the student has to reflect, understand what's going on and check the right boxes before they can continue.
Тэгээд Каан Академийн тусламжтай 10 минутын богино бичлэг үзэх нь бүтэн нэг цагийн урт лекцийг жижиг хэмжээний дэлгэцээр үзэхээс дээр юм байна гэдгийг бид ойлгосон. Бид илүү богино хугацаатай, харилцан үйлчилдэг хэлбэрээр хийхээр шийдсэн. Манай ердийн бичлэг хоёр минутын хугацаатай. Зарим нь үүнээс ч богино, гэхдээ хэзээ ч зургаан минутаас хэтэрдэггүй. тэгээд түр зогсож асуулт асууна. Ганцаарчилсан давтлага шиг. Би энд компьютер яаж англи хэлний дүрмийг ашиглан өгүүлбэрийг задлан шинжилдэг тухай тайлбарлаж байна. Энд түр зогсож оюутан маань цааш үргэлжлүүлэхээсээ өмнө юу болж байгааг тунгаан бодож, ойлгож аваад зөв хариултыг нь сонгон хариултаа оруулна.
Students learn best when they're actively practicing. We wanted to engage them, to have them grapple with ambiguity and guide them to synthesize the key ideas themselves. We mostly avoid questions like, "Here's a formula, now tell me the value of Y when X is equal to two." We preferred open-ended questions.
Оюутнууд идэвхтэй оролцож байхдаа хамгийн сайн суралцдаг. Бид нар оюутнуудаа татан оролцуулж, ойлгоогүй зүйлийг нь нухацтай бодуулж, мөн гол санааг өөрсдөөр нь олуулахыг хүссэн. Бид нар ихэнхдээ "Энэ томъёо байна, "Х" хоёртой тэнцүү бол "У" хэд байх вэ?" гэсэн асуултнаас зайлсхийдэг. Бид тогтсон хариултгүй асуултад дуртай.
One student wrote, "Now I'm seeing Bayes networks and examples of game theory everywhere I look." And I like that kind of response. That's just what we were going for. We didn't want students to memorize the formulas; we wanted to change the way they looked at the world. And we succeeded. Or, I should say, the students succeeded.
Нэг оюутан бичихдээ: "Би Бэйзийн сүлжээ болон Тоглоомын онолыг хаа явсан газраа хардаг болсон." Би иймэрхүү хариултанд дуртай. Бид үүнийг л үзэхийн төлөө явж байсан. Бид оюутнуудыг томъёо цээжлээсэй гэж хүсээгүй. Харин ертөнцийг харах өнцгийг нь өөрчлөхийг хүссэн. Бид амжилтанд хүрсэн. Илүү оновтой хэлбэл, оюутнууд амжилтанд хүрсэн.
And it's a little bit ironic that we set about to disrupt traditional education, and in doing so, we ended up making our online class much more like a traditional college class than other online classes. Most online classes, the videos are always available. You can watch them any time you want. But if you can do it any time, that means you can do it tomorrow, and if you can do it tomorrow, well, you may not ever get around to it. (Laughter)
Гэхдээ бид сургалтын хэвшсэн хэлбэрийг өөрчлөх гэж байгаад бусад цахим хичээлээс огт өөр, коллежийн хичээлтэй илүү төстэй цахим хичээл бий болгосон нь бага зэрэг гайхмаар. Ихэнх цахим хичээлүүдийн видео бичлэгүүдийг хэзээ ч үзэж болно. Та нар хүссэн үедээ үзэж болдог. Гэвч хэрвээ та нар хүссэн үедээ үзэж болох юм бол маргааш үзсэн ч болно гэсэн үг. Тэгээд маргааш үзэж болох юм чинь хэзээ ч үзэхгүй байж болзошгүй. (Инээд)
So we brought back the innovation of having due dates. (Laughter) You could watch the videos any time you wanted during the week, but at the end of the week, you had to get the homework done. This motivated the students to keep going, and it also meant that everybody was working on the same thing at the same time, so if you went into a discussion forum, you could get an answer from a peer within minutes. Now, I'll show you some of the forums, most of which were self-organized by the students themselves.
Тийм болохоор бид дуусах хугацаа зааж шинэчлэл хийсэн. (Инээд) Та нар видеог долоо хоногийн турш хүссэн үедээ үзэж болох боловч долоо хоногийн төгсгөлд гэрийн даалгавраа хийсэн байх ёстой. Энэ нь оюутнуудыг үргэлжлүүлэхэд түлхэц болж, мөн хүн бүр нэг зүйлийг нэг зэрэг хийж байсан гэсэн үг. Хэлэлцүүлгийн хэсэгт ороход хамт суралцагчаасаа хариултыг нь дор нь авах боломжтой. Одоо та нарт манай оюутнуудын хэлэлцүүлгээс үзүүлье. Ихэнх нь өөрсдөө зохион байгуулсан.
From Daphne Koller and Andrew Ng, we learned the concept of "flipping" the classroom. Students watched the videos on their own, and then they come together to discuss them. From Eric Mazur, I learned about peer instruction, that peers can be the best teachers, because they're the ones that remember what it's like to not understand. Sebastian and I have forgotten some of that. Of course, we couldn't have a classroom discussion with tens of thousands of students, so we encouraged and nurtured these online forums.
Дэфни Коллер, Андрю Н хоёроос бид хичээлийн танхимыг "хувиргах" гэсэн ойлголтыг сурсан. Оюутнууд видеог бие дааж үзээд дараа нь тэд нар үзсэн зүйлээ хамтран ярилцахаар уулздаг. Эрик Мэзураас оюутнууд нэг нэгэндээ зааж өгөх тухай би сурсан. Нэг үеийнхэн нэг нэгэндээ хамгийн сайн багшилдаг. Учир нь тэд юмыг ойлгохгүй байх ямар байдгийг санаж байдаг. Сэбастиан бид хоёр заримыг нь мартсан байсан. Мэдээж бид хэдэн арван мянган оюутантай хэлэлцүүлгийн ангитай байх боломжгүй байсан. Тиймээс бид ийм цахим хэлэлцүүлгүүдийг дэмжиж байсан.
And finally, from Teach For America, I learned that a class is not primarily about information. More important is motivation and determination. It was crucial that the students see that we're working hard for them and they're all supporting each other.
Тэгээд эцэст нь, "Америкийн төлөө заацгаая" байгууллагаас би хичээлийн утга учир нь мэдээлэл хүргэхдээ биш гэж ойлгосон. Илүү чухал зүйл бол урам өгч, шийдэмгий байхад нь туслах. Оюутнууд маань биднийг тэдний төлөө шаргуу ажиллаж байгааг мэдэх, мөн бие биенээ дэмжих нь чухал байсан.
Now, the class ran 10 weeks, and in the end, about half of the 160,000 students watched at least one video each week, and over 20,000 finished all the homework, putting in 50 to 100 hours. They got this statement of accomplishment.
Энэ хичээл 10 долоо хоног үргэлжилсэн. Эцэст нь 160 мянган оюутны хагас нь долоо хоногт дор хаяж нэг бичлэг үзэж, 20 мянга гаруй оюутан 50-100 цаг зарцуулж бүх гэрийн даалгавраа хийсэн. Тэд энэ гэрчилгээг авсан.
So what have we learned? Well, we tried some old ideas and some new and put them together, but there are more ideas to try. Sebastian's teaching another class now. I'll do one in the fall. Stanford Coursera, Udacity, MITx and others have more classes coming. It's a really exciting time.
Ингээд бид юу сурсан бэ? Бид хэдэн хуучин болон шинэ санаануудыг нийлүүлж үзсэн. Гэхдээ хийж үзэх өөр санаанууд бий. Сэбастиан одоо өөр нэг хичээл зааж байгаа. Би намар нэг хичээл заана. Стэнфорд, Корсэра, Юдасити, ЭМ-АЙ-ТИ-экс гээд өөр сургуулиуд олон хичээл заана. Энэ үнэхээр сэтгэл хөдлөм үе.
But to me, the most exciting part of it is the data that we're gathering. We're gathering thousands of interactions per student per class, billions of interactions altogether, and now we can start analyzing that, and when we learn from that, do experimentations, that's when the real revolution will come. And you'll be able to see the results from a new generation of amazing students. (Applause)
Харин надад хамгийн их сэтгэл хөдөлгөж байгаа нь бидний цуглуулж байгаа мэдээлэл. Бид нар нэг хичээл дээрх оюутан бүрийн хэдэн мянган, бүгд нийлээд хэдэн тэрбум мэдээлэл байна. Одоо үүндээ шинжилгээ хийж эхэлж болно. Тэндээсээ суралцаж, туршилт хийж үзнэ. Тэр үед л жинхэнэ өөрчлөлт гарна. Та нар шинэ үеийн, гайхалтай сайн оюутнуудын гаргах үр дүнг харах боломжтой болно. (Алга ташилт)