Imagine you're at a football game when this obnoxious guy sits next to you. He's loud, he spills his drink on you, and he makes fun of your team. Days later, you're walking in the park when suddenly it starts to pour rain. Who should show up at your side to offer you an umbrella? The same guy from the football game. Do you change your mind about him based on this second encounter, or do you go with your first impression and write him off? Research in social psychology suggests that we're quick to form lasting impressions of others based on their behaviors. We manage to do this with little effort, inferring stable character traits from a single behavior, like a harsh word or a clumsy step. Using our impressions as guides, we can accurately predict how people are going to behave in the future. Armed with the knowledge the guy from the football game was a jerk the first time you met him, you might expect more of the same down the road. If so, you might choose to avoid him the next time you see him. That said, we can change our impressions in light of new information. Behavioral researchers have identified consistent patterns that seem to guide this process of impression updating. On one hand, learning very negative, highly immoral information about someone typically has a stronger impact than learning very positive, highly moral information. So, unfortunately for our new friend from the football game, his bad behavior at the game might outweigh his good behavior at the park. Research suggests that this bias occurs because immoral behaviors are more diagnostic, or revealing, of a person's true character. Okay, so by this logic, bad is always stronger than good when it comes to updating. Well, not necessarily. Certain types of learning don't seem to lead to this sort of negativity bias. When learning about another person's abilities and competencies, for instance, this bias flips. It's actually the positive information that gets weighted more heavily. Let's go back to that football game. If a player scores a goal, it ultimately has a stronger impact on your impression of their skills than if they miss the net. The two sides of the updating story are ultimately quite consistent. Overall, behaviors that are perceived as being less frequent are also the ones that people tend to weigh more heavily when forming and updating impressions, highly immoral actions and highly competent actions. So, what's happening at the level of the brain when we're updating our impressions? Using fMRI, or functional Magnetic Resonance Imaging, researchers have identified an extended network of brain regions that respond to new information that's inconsistent with initial impressions. These include areas typically associated with social cognition, attention, and cognitive control. Moreover, when updating impressions based on people's behaviors, activity in the ventrolateral prefrontal cortex and the superior temporal sulcus correlates with perceptions of how frequently those behaviors occur in daily life. In other words, the brain seems to be tracking low-level, statistical properties of behavior in order to make complex decisions regarding other people's character. It needs to decide is this person's behavior typical or is it out of the ordinary? In the situation with the obnoxious-football-fan-turned-good-samaritan, your brain says, "Well, in my experience, pretty much anyone would lend someone their umbrella, but the way this guy acted at the football game, that was unusual." And so, you decide to go with your first impression. There's a good moral in this data: your brain, and by extension you, might care more about the very negative, immoral things another person has done compared to the very positive, moral things, but it's a direct result of the comparative rarity of those bad behaviors. We're more used to people being basically good, like taking time to help a stranger in need. In this context, bad might be stronger than good, but only because good is more plentiful. Think about the last time you judged someone based on their behavior, especially a time when you really feel like you changed your mind about someone. Was the behavior that caused you to update your impression something you'd expect anyone to do, or was it something totally out of the ordinary?
Та хөлбөмбөг үзэж байна гэж бодъё. Хажууд чинь зэвүүн залуу сууж таарч. Тэр чанга орилж, тан дээр уух юмаа асгаж, танай багаар тохуурхана. Хэдэн өдрийн дараа паркад алхаж явтал чинь гэнэт бороо орж эхэлнэ. Танд шүхэр санал болгохоор хэн гарч ирэх бол? Хөлбөмбөгийн тэмцээн дээрх нөгөө залуу. Энэ хоёр дахь тохиолдлоос болж түүний тухай бодлоо өөрчлөх үү, эсвэл анхны сэтгэгдлээрээ түүнийг муулах уу? Нийгмийн сэтгэл зүйн судалгаагаар бид бусдын талаарх сэтгэгдлийг тэдний зан авирт үндэслэн тун хурдан үүсгэдэг ажээ. Багахан хичээл зүтгэлээр бид үүнийг хийдэг. Тогтсон зан аашын онцлогийг нь ганц хэлсэн хатуухан үг, эсвэл хачин алхаа зэрэг ганц зан авираар дүгнэнэ. Өөрсдийн сэтгэгдлийг чиглүүлэгч болгон бид хүмүүсийг цаашид хэрхэн биеэ авч явахыг нь яг таг таамагладаг. Тэмцээн дээрх залуу анх уулзахад өөдгүй амьтан байсан гэх бодлоор зэвсэглэсэн та цаашид ч тэр ийм л байна хэмээн таамаглаж магад. Хэрэв тэгвэл дахин түүнтэй уулзахдаа та түүнээс зайлсхийх болно. Бид шинэ мэдээллээр дамжуулан өөрсдийн сэтгэгдлээ өөрчилж болно. Зан авир судлаачид сэтгэгдэл өөрчлөгдөх энэ явцыг тогтсон хэв маяг удирддаг болохыг тогтоожээ. Нэг талаас, хэн нэгний тухай маш сөрөг, ёс суртахуунгүй мэдээлэл авах нь ерөнхийдөө маш эерэг, өндөр ёс суртахуунтай мэдээлэл авахаас илүү хүчтэй нөлөөлдөг гэж үздэг. Тэгэхээр харамсалтай нь хөлбөмбөгийн тэмцээний манай шинэ найзын хувьд түүний муу зан авир паркад гаргасан сайн зан авираас илүү нөлөөтэй байж болох юм. Ёс суртахуунгүй зан авир нь хүний үнэн араншнаас илүү анхааралд өртдөг, эсвэл илэрхий байдаг тул ийм өрөөсгөл хандлага гардаг гэж судалгаанд үзжээ. Тэгэхээр энэ логикийн дагуу бол сэтгэгдэл шинэчлэгдэхэд муу нь сайнаасаа хэзээд илүү хүчтэй байдаг байх нь. Гэхдээ үргэлж ийм байдаггүй. Зарим төрлийн мэдлэг энэ хэлбэрийн сөрөг байдлын хандлага руу хөтлөөд байдаггүй. Өөр хүний авьяас, чадварын талаар мэдэж авах үед жишээ нь ийм өрөөсгөл хандлага эсрэгээрээ үүснэ. Үнэндээ, эерэг мэдээлэл илүү жин дарна гэж ойлгож болох юм. Хөлбөмбөгийн тэмцээнд эргээд очъё. Хэрэв тоглогч гоол оруулбал тэдний ур чадварын тухай сэтгэгдэл гоолын боломж алдсанаас илүү хүчтэйгээр танд төрөх болно. Сэтгэгдэл шинэчлэхэд түүхийн хоёр тал маш уялдаа холбоотой байдаг. Ерөнхийдөө тэр бүр тохиолдоод байдаггүй ч маш ёс суртахуунгүй үйлдэл, эсвэл өндөр ёс суртахуунтай үйлдэл нь тухайн хүний талаарх сэтгэгдлийг шинэчлэхэд чухал үүрэг оролцоотой байдаг ажээ. Тэгвэл сэтгэгдлүүдээ шинэчлэх үед бидний тархинд юу болж байдаг вэ? fMRI буюу функциональ соронзон резонансын зураглал ашиглан, анхны сэтгэгдэлтэй холбоогүй шинэ мэдээлэлд хариу өгдөг тархины бүсийн өргөтгөсөн сүлжээг судлаачид олж тогтоожээ. Эдгээр бүс нь ерөнхийдөө нийгмийн танин мэдэхүй, анхаарал, танин мэдэхүйн хяналттай холбоотой юм. Түүнчлэн, хүмүүсийн зан авирт үндэслэн сэтгэгдлээ шинэчлэх үед тархины бор гадаргуугийн хажуу хэсэг ба дээд чамархайн атираан дахь үйл ажиллагаа тэдгээр зан авир өдөр тутам хэр их илэрдэг гэдгийг ойлгох чадвартай хамааралтай байдаг. Өөрөөр хэлбэл, бусад хүмүүсийн зан аашын тухай төвөгтэй шийдвэр гаргахын тулд зан авирын доод түвшний, статистик шинж чанаруудыг тархи дагадаг болж таарч байна. Энэ хүний зан авир энгийн эсвэл энгийн биш үү гэдгийг энэ шийдэх хэрэгтэй байх нь. Дээрх тохиолдолд бүдүүлэг хөлбөмбөгийн фенээс сайн хүн болоход таны тархи: "За, миний туршлагаар ер нь хэн ч өөрийн шүхрийг бусдад өгч л таарна. харин энэ залуугийн тэмцээн дээрх байдал хэвийн бус байсан даа." Ингээд та анхны сэтгэгдэлтэйгээ үлдэхээр шийднэ. Энэ түүхээс сайн сургамж авч болно: таны тархи танаар дамжуулан нөгөө хүний хийсэн маш сөрөг, ёс суртахуунгүй зүйлсийг анхаарч үзэн маш эерэг, ёс суртахуунтай зүйлстэй харьцуулсан. Гэвч энд харьцангуй ховор тохиолддог муу зан авирын шууд үр дүн давамгайллаа. Танихгүй хүнд хэрэгтэй бол туслахад цаг гаргадаг зэрэг үндсэндээ сайн хүмүүст бид дассан байдаг. Энэ байдлаас үзэхэд сайн нь муугаасаа элбэг байдаг тул муу нь сайнаасаа илүү хүчтэй байдаг байж болох юм. Сүүлд хэн нэгнийг зан авираас нь болж шүүмжилсэн үеэ санаарай. Ялангуяа хэн нэгний тухай бодлоо өөрчилсөн байж болох тохиолдлыг санаарай. Таны сэтгэгдэл шинэчлэгдэхэд хэн нэгний огт таамаглаагүй тэр зан авир нөлөөлөв үү, эсвэл үнэхээр огт хэвийн бус ямар нэг зүйл байв уу?