So, imagine that you had your smartphone miniaturized and hooked up directly to your brain. If you had this sort of brain chip, you'd be able to upload and download to the internet at the speed of thought. Accessing social media or Wikipedia would be a lot like -- well, from the inside at least -- like consulting your own memory. It would be as easy and as intimate as thinking. But would it make it easier for you to know what's true? Just because a way of accessing information is faster it doesn't mean it's more reliable, of course, and it doesn't mean that we would all interpret it the same way. And it doesn't mean that you would be any better at evaluating it. In fact, you might even be worse, because, you know, more data, less time for evaluation.
Тэгэхээр та нар ухаалаг утас чинь жижигрээд, тархитай чинь шууд холбогдлоо гээд төсөөл дөө. Хэрвээ хүмүүст ийм төрлийн тархины чип байсан бол бодлынхоо хурдаар л интернетэд юм оруулах болон татах боломжтой болно. Википедия эсвэл олон нийтийн мэдээллийн сүлжээнд нэвтрэх нь ядаж л дотроосоо бол өөрийнхөө ой санамжтай зөвлөлдөж буй мэт болно. Ингэвэл бодож байгаа шиг их амархан, ойр дотно байх болно. Гэхдээ энэ нь та нарт үнэнийг мэдэхэд илүү амархан болгож чадах болов уу? Мэдээлэл рүү нэвтрэх арга нь илүү хурдан байлаа гээд илүү найдвартай гэсэн үг мэдээж биш, мөн хүн бүр мэдээллийг яг ижилхэн ойлгож хүлээж авна гэсэн үг биш. Мэдээллийг үнэлэх нь илүү сайжрана ч гэсэн үг ч биш. Үнэндээ бүр дордож магадгүй, учир нь мэдээлэл ихсэх тусам үнэлж дүгнэх цаг нь багасдаг.
Something like this is already happening to us right now. We already carry a world of information around in our pockets, but it seems as if the more information we share and access online, the more difficult it can be for us to tell the difference between what's real and what's fake. It's as if we know more but understand less.
Яг одоо бидэнд иймэрхүү л зүйл тохиолдоод байгаа юм. Бид аль хэзээний мэдээллийн ертөнцийг халаасандаа авч явдаг болсон. Гэхдээ хэр их мэдээлэл хуваалцаж бас онлайнаар нэвтэрч байна тэр хэмжээгээрээ бидэнд үнэн ба худлын ялгааг харахад бэрх болж байнаа. Яг л илүү ихийг мэдээд байгаа мөртлөө улам багыг ойлгоод байгаа мэт.
Now, it's a feature of modern life, I suppose, that large swaths of the public live in isolated information bubbles. We're polarized: not just over values, but over the facts. One reason for that is, the data analytics that drive the internet get us not just more information, but more of the information that we want. Our online life is personalized; everything from the ads we read to the news that comes down our Facebook feed is tailored to satisfy our preferences. And so while we get more information, a lot of that information ends up reflecting ourselves as much as it does reality. It ends up, I suppose, inflating our bubbles rather than bursting them. And so maybe it's no surprise that we're in a situation, a paradoxical situation, of thinking that we know so much more, and yet not agreeing on what it is we know.
Магадгүй энэ нь орчин үеийн онцлог байх. Олон нийтийн ихээхэн хэсэг нь алслагдсан мэдээллийн хөөсөнд амьдарч байна. Бид үзэл бодол төдийгүй баримт мэдээнд туйлширч хандах болсон. Үүний нэг шалтгаан нь интернетийг чиглүүлэг мэдээллийн шинжээчид бидэнд зөвхөн илүү их мэдээлэл өгдөггүй, харин бидний хүссэн мэдээллийг илүү ихээр өгдөг. Бидний онлайн амьдралыг бүхэлд нь тусгайлан бэлтгэх болсон. Суртачилгаанаас эхлээд Фейсбүүкийн мэдээнүүд хүртэл бидний сонирхол дээр тулгуурласан байдаг. Тэгэхээр биднийг мэдээлэл хүлээж авах хооронд тэр мэдээллүүдийн ихэнхи нь бодит амьдралын гэхээсээ илүү бидний өөрсдийн үзэл бодлын тусгал болдог. Энэ нь биднийг холдуулдаг хөөсөн бөмбөлгүүдийг хагалах биш улам томруулж байдаг. Тэгэхээр магадгүй бид маш ихийг мэднэ гэж боддог мөртлөө, мэддэг зүйлс дээрээ санаа нийлдэггүй энэ парадокс шиг нөхцөл байдал гайхмаар зүйл биш байх.
So how are we going to solve this problem of knowledge polarization? One obvious tactic is to try to fix our technology, to redesign our digital platforms, so as to make them less susceptible to polarization. And I'm happy to report that many smart people at Google and Facebook are working on just that. And these projects are vital. I think that fixing technology is obviously really important, but I don't think technology alone, fixing it, is going to solve the problem of knowledge polarization. I don't think that because I don't think, at the end of the day, it is a technological problem. I think it's a human problem, having to do with how we think and what we value.
Одоо яаж бид энэ мэдлэгийн туйлшралын асуудлыг зохицуулах вэ? Ойлгомжтой нэг арга бол технологийг өөрчилж өөрсдийнхөө дижитал тавцангаа дахин зохиож, туйлшралд автахаас сэргийлэх. Мөн би Фейсбүүк болон Гүүглийн ухаалаг хүмүүс энэ асуудал дээр ажиллаж байгааг хэлэхэд таатай байна. Энэ төслүүд маш их чухал. Технологийг засаж өөрчлөх нь чухал ч гэлээ зөвхөн технологийг солих нь бидний мэдлэгийн туйлшралыг зохицуулчихна гэж бодохгүй байна. Учир нь эцсийн эцэст бол энэ нь дан технологийн асуудал гэж бодохгүй байна Миний бодлоор энэ бидний сэтгэх арга барил болон үнэт зүйлстэй холбоотой хүн төрөлхтний асуудал.
In order to solve it, I think we're going to need help. We're going to need help from psychology and political science. But we're also going to need help, I think, from philosophy. Because to solve the problem of knowledge polarization, we're going to need to reconnect with one fundamental, philosophical idea: that we live in a common reality. The idea of a common reality is like, I suppose, a lot of philosophical concepts: easy to state but mysteriously difficult to put into practice. To really accept it, I think we need to do three things, each of which is a challenge right now.
Асуудыг шийдвэрлэхийн тулд, бидэнд тусламж хэрэгтэй гэж бодож байна Бидэнд сэтгэл зүйн ухаан болон улс төр судлалын тусламж хэрэгтэй. Мөн бидэнд философийн ухаан хэрэгтэй. Учир нь мэдлэгийн туйлшралын асуудлыг шийдвэрлэхийн тулд, бид ганц л нийтлэг бодит байдалд хамтдаа оршдог гэдэг ганц үндсэн философийн үзэл сурталтай эргэн нэгдэх шаардлагатай. Нийтлэг бодит байдал гэх санаа нь яг л ихэнхи философийн үзэлтэй адил тодорхойлоход амархан харин практик руу шилшүүлэхэд маш хэцүү байдаг. Үнэхээр хүлээн зөвшөөрөхийн тулд бид яг одоо том сорилт болсон гурван зүйлийг хийх хэрэгтэй.
First, we need to believe in truth. You might have noticed that our culture is having something of a troubled relationship with that concept right now. It seems as if we disagree so much that, as one political commentator put it not long ago, it's as if there are no facts anymore. But that thought is actually an expression of a sort of seductive line of argument that's in the air. It goes like this: we just can't step outside of our own perspectives; we can't step outside of our biases. Every time we try, we just get more information from our perspective. So, this line of thought goes, we might as well admit that objective truth is an illusion, or it doesn't matter, because either we'll never know what it is, or it doesn't exist in the first place.
Нэгт, бид үнэнд итгэх хэрэгтэй. Бидний соёл энэ санаатай зөрчилдөөд байгааг та бүхэн хэдийн анзаарсан байх. Саяхан нэгэн улс төр шүүмжлэгчийн хэлснээр бид факт баримтууд байхгүй болсон мэт байнга л санаа зөрж байдаг болсон. Энэ бол мэдрэгдээд байгаа эзэн биегүй нэг асуудлыг багцалсан дүгнэлт. Тайлбарлавал: бид зүгээр л өөрсдийнхөө туйлшралаас цааш сэтгэж, гажуу мэдээллээсээ ангижирч чадахгүй байгаа юм. Харин оролдох болгонд дахин л өөрсдийнхөө үзэл бодлоос шинэ мэдээлэл гаргаад авчихдаг. Тэгэхээр энэ бодлын хэлхээ нь бид зүгээр л ганц үнэн байдаг гэдэг нь хуурмаг төсөөлөл, эсвэл байсан ч хэнд ч хамаагүй. Учир нь хүмүүс хэзээ ч үнэнг олж мэдэхгүй эсвэл үнэн гэж угийн л оршдоггүй гэдэг аргумент болно.
That's not a new philosophical thought -- skepticism about truth. During the end of the last century, as some of you know, it was very popular in certain academic circles. But it really goes back all the way to the Greek philosopher Protagoras, if not farther back. Protagoras said that objective truth was an illusion because "man is the measure of all things." Man is the measure of all things. That can seem like a bracing bit of realpolitik to people, or liberating, because it allows each of us to discover or make our own truth.
Үүнийг "Үнэний эргэлзээ" гэх бөгөөд философийн цоо шинэ санаа бол биш. 20-р зууны сүүлэн энэ санаа нь зарим эрдэм шинжилгээний салбарт маш их хүчтэй байанг зарим хүмүүс мэдэх байх. Ярьвал үнэндээ хуучны Грек философич Протагорасын үед ч байсан, илүү цаашаа биш юмаа гэхэд. Протагорас ганц үнэн байх нь хуурамч төсөөлөл, учир нь ''Хүн бол бүх зүйлийн хэмжүүр'' гэсэн юм. Хүн бол бүх зүйлийн хэмжүүр... Энэ хэллэг хүмүүст өөрсдөө үнэнийг бүтээ нээх боломжийг олгодог учраас та нарт бодит байдал дээр тулгуурласан огшмоор эсвэл эрх чөлөө мэдрүүлсэн хэсэг шиг санагдаж магад.
But actually, I think it's a bit of self-serving rationalization disguised as philosophy. It confuses the difficulty of being certain with the impossibility of truth. Look -- of course it's difficult to be certain about anything; we might all be living in "The Matrix." You might have a brain chip in your head feeding you all the wrong information. But in practice, we do agree on all sorts of facts. We agree that bullets can kill people. We agree that you can't flap your arms and fly. We agree -- or we should -- that there is an external reality and ignoring it can get you hurt.
Гэхдээ миний бодлоор бол энэ нь философийн нэр зүүсэн, өөрөө өөрсөддөө логикоор тайлбарлах арга мэт санагддаг. Тодорхой, бат байхын хүндрэлийг үнэн орших боломжгүйтэй андуурч байгаа юм. Хар даа... Бүх зүйл дээр баттай байх нь мэдээж хэцүү. Магадгүй хүний ертөнц ч зүгээр нэг төсөөлөл байж болно. Та нарын тархинд өөрсдийг чинь буруу мэдээллээр хооллодог чип ч байж магадгүй. Бодит байдал дээр бид үнэндээ төрөл бүрийн факт дээр санал нийлдэг. Жишээ нь сум хүнийг алж болдог гэдэгт бүгд санал нийлнэ Хүн гараа дэвээд нисч чадахгүй гэдэгтэй ч бас санал нийлнэ. Бидэнд нөлөөлдөг гадаад бодит байдал байдаг бөгөөд үүнийг үл тоомсорловол аюултай гэдэгтэй ч бид санал нийлдэг, эсвэл нийлэх ёстой.
Nonetheless, skepticism about truth can be tempting, because it allows us to rationalize away our own biases. When we do that, we're sort of like the guy in the movie who knew he was living in "The Matrix" but decided he liked it there, anyway. After all, getting what you want feels good. Being right all the time feels good. So, often it's easier for us to wrap ourselves in our cozy information bubbles, live in bad faith, and take those bubbles as the measure of reality.
Тэгсэн ч гэсэн үнэнд эргэлзэх үргэлж энүүхэнд байдаг. Учир нь биднийг өрөөсгөл бодлоосоо салж логикоор сэтгэх боломжийг олгодог. Ингэхдээ бид яг л кинон дээр гардаг, өөрийгөө төсөөллийн ертөнцөд амьдарч байгаагаа мэддэг ч тэрэндээ өөрөө дуртай байхаар шийдсэн залуу шиг болдог. Эцсийн эцэст дуртай юмаа авах нь сайхан мэдрэмж төрүүлдэг. Үргэлж зөв байх нь ч сайхан байдаг. Тэгэхээр ихэнхидээ хүмүүст өөрсдийгөө мэдээллийн хөөс дотор ороогоод фактаас холуур амьдран, тэр хөөсөө бодит амьдрал мэт хүлээж авах нь хүмүүст илүү амархан байдаг.
An example, I think, of how this bad faith gets into our action is our reaction to the phenomenon of fake news. The fake news that spread on the internet during the American presidential election of 2016 was designed to feed into our biases, designed to inflate our bubbles. But what was really striking about it was not just that it fooled so many people. What was really striking to me about fake news, the phenomenon, is how quickly it itself became the subject of knowledge polarization; so much so, that the very term -- the very term -- "fake news" now just means: "news story I don't like." That's an example of the bad faith towards the truth that I'm talking about.
Жишээ хэлэхэд миний бодлоор жинхэнэ фактаас холуур байхын нөлөө нь бидний худал мэдээлэлийн үзэгдэлд ханддаг хандалтаас харагддаг. 2016 оны Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн үед интернетэд цацагдсан худал мэдээнүүд бидний туйлшрах сэтгэлгээнд нөлөөлж, хөөсийг маань томруулах зорилготой байсан. Үнэхээр нүдэн дээр илт байсан зүйл нь тэр мэдээллүүд их олон хүмүүсийг мангартуулаад зогсоогүй. Хуурмаг мэдээллийн энэ үзэгдлээс намайг хамгийн цочроосон зүйл нь тэр мэдээлэл ямар хурдан мэдлэгийн туйлшрах үүсэх үндэс болж байсан байлаа. Ихдээд, зөвхөн "Хуурамч мэдээ" гэх энэ нэр одоо зүгээр "надад таалагддаггүй мэдээлэл" гэсэн утгатай болчихсон. Энэ л миний яриад байгаа үнэнд үл итгэх итгэлийн нэг жишээ.
But the really, I think, dangerous thing about skepticism with regard to truth is that it leads to despotism. "Man is the measure of all things" inevitably becomes "The Man is the measure of all things." Just as "every man for himself" always seems to turn out to be "only the strong survive."
Миний бодлоор үнэнд эргэлзэхийн жинхэнэ аюултай тал нь энэ нь бүх хүч чадлыг нэг тийшээ шилжүүлдэг. "Хүн бол бүх зүйлийн хэмжүүр" гэх нь гарцаагүй "Энэ хүн бол бүх зүйлийн хэмжүүр" болдог. Яг л "хүн бүр өөрсдийнхөө төлөө байх хэрэгтэй" гэдэг "хэн хүчтэй нь амьд үлддэг" болдог шиг.
At the end of Orwell's "1984," the thought policeman O'Brien is torturing the protagonist Winston Smith into believing two plus two equals five. What O'Brien says is the point, is that he wants to convince Smith that whatever the party says is the truth, and the truth is whatever the party says. And what O'Brien knows is that once this thought is accepted, critical dissent is impossible. You can't speak truth to power if the power speaks truth by definition.
Оруэлын бичсэн "1984" номын төгсгөлд цагдаа залуу Обраян нь гол дүр Уинстон Смиттийг 2 дээр 2-ыг нэмбэл 5 гэдэгт итгүүлэх гэж тамлаж байгаа хэсэг гардаг. Обраяны хувьд гол санаа нь тэр Уинстон Смиттэд намын хэлсэн бүх зүйл үнэн, харин үнэн бол намыг хэлсэн үг гэж итгүүлэх байдаг. Мөн Обраян нэгэнт энэ бодлыг хүлээн зөвшөөрсөн цагт шүүмжлэлт эсэргүүцэл гаргах боломжгүй болохыг мэдэж байлаа. Хэрвээ үнэн гэдэг намын өмч болвол чи тэр намтай үнэн худал гэж мэлзэж чадахгүй шүү дээ.
I said that in order to accept that we really live in a common reality, we have to do three things. The first thing is to believe in truth. The second thing can be summed up by the Latin phrase that Kant took as the motto for the Enlightenment: "Sapere aude," or "dare to know." Or as Kant wants, "to dare to know for yourself."
Би өмнө нь нийтлэг бодит байдлыг хүлээн зөвшөөрөхийн тулд бид 3 зүйл хийх ёстой гэсэн. Эхнийх нь үнэнд итгэх. Хоёрдахийг нь Кантын "Гэгээрэл"-н уриа болгосон Латин үгээр тайлбарлаж болно: ''Sapere aude''. ''Мэдэх гээд зүрхэл''. Эсвэл Кантын хүсдэгээр ''Өөрөө сэтгэж, мэдэх гэж зүрхэл".
I think in the early days of the internet, a lot of us thought that information technology was always going to make it easier for us to know for ourselves, and of course in many ways, it has. But as the internet has become more and more a part of our lives, our reliance on it, our use of it, has become often more passive. Much of what we know today we Google-know. We download prepackaged sets of facts and sort of shuffle them along the assembly line of social media. Now, Google-knowing is useful precisely because it involves a sort of intellectual outsourcing. We offload our effort onto a network of others and algorithms. And that allows us, of course, to not clutter our minds with all sorts of facts. We can just download them when we need them. And that's awesome.
Миний бодлоор интенетийн эхэн үед ихэнхи хүмүүс мэдээллийн технологи нь бидэнд өөрсдөө мэдэж, ойлгохыг илүү амархан болгоно гэж боддог байсан. Мэдээж мэдээлэл авах илүү амар болсон нь үнэн. Гэхдээ интернет бидний амьдралын улам том хэсэг болох тусам бидний интернетийн хамаарал, бидний хэрэглээ илүү идэвхигүй болсон. Өнөөдөр бид мэддэг зүйлсийн ихэнхийг Гүүглээс мэддэг. Бид урьдчилан багцлагдсан хэсэг фактууд татаж аваад, олон нийтийн сүлжээний дамжлагийн шат дагуу ийш тийш тараадаг. Оюун ухааны эрэл хайгуул шаарддаг учир Гүүгл мэдээж хэрэгтэй арга хэрэгсэл. Бид хичээл зүтгэлээ бусдын холбоо сүлжээ болон хууль дүрэмд даатгачихдаг. Энэ нь мэдээж биднийг оюун санаагаа төрөл бүрийн фактуудаар дүүргэхгүй байх боломжийг олгодог. Бид зүгээр л хэрэгтэй үедээ татаад авчихаж болно шүү дээ. Энэ чинь гайхалтай.
But there's a difference between downloading a set of facts and really understanding how or why those facts are as they are. Understanding why a particular disease spreads, or how a mathematical proof works, or why your friend is depressed, involves more than just downloading. It's going to require, most likely, doing some work for yourself: having a little creative insight; using your imagination; getting out into the field; doing the experiment; working through the proof; talking to someone.
Гэхдээ фактуудыг байгаагаар нь татаж авах болон фактууд үнэхээр ямар учраас бэлэн байж байгааг ойлгох 2 ялгаатай. Ямар нэг өвчин яагаад тархдагийг ойлгох эсвэл математикийн нотолгоо яаж хийхийг ойлгох эсвэл яагаад найз чинь сэтгэл санааны дарамтанд орсныг ойлгох гэх мэт нь зүгээр л татаж авахаас илүү хичээл шаарддаг. Өөрөө судалгаа хийх шаардлага гарах магадлал ч өндөр. Арай бүтээлч нүдээр харах, өөрийн төсөөллөө ашиглах, талбарт өөрөө гарах, туршилтыг өөрөө хийх, нотолгоонуудыг шалгах, хэн нэгэнтэй ярилцах гэх мэт.
Now, I'm not saying, of course, that we should stop Google-knowing. I'm just saying we shouldn't overvalue it, either. We need to find ways of encouraging forms of knowing that are more active, and don't always involve passing off our effort into our bubble. Because the thing about Google-knowing is that too often it ends up being bubble-knowing. And bubble-knowing means always being right. But daring to know, daring to understand, means risking the possibility that you could be wrong. It means risking the possibility that what you want and what's true are different things.
Мэдээж би Гүүглээс сурахаа боль гэж хэлээгүй. Юу гэх гэсэн бэ гэхээр, Гүүглийг бас хэт үнэлэх ч хэрэггүй. Бид мэдлэг олох, сонирхолтой, идэвхитэй өөр аргууд олох хэрэгтэй бөгөөд байнга л чармайлтаа нөгөө хөөсөндөө оруулаад байхаас сэргийлэх хэрэгтэй. Учир нь Гүүглээс сурснаас ихэнхидээ хүмүүс бусдын мэдээллийн хөөснөөс мэдэж дуусдаг. Хөөснөөс мэднэ гэдэг нь үргэлж л зөв байхыг хэлнэ. Гэхдээ мэдэхийг зүрхлэх, ойлгохыг зүрхлэх гэдэг буруу байх бололцоо үүсгэж байна гэсэн үг. Өөрөөр бол чиний хүссэн зүйл болон үнэн зүйл хоорондоо өөр байх бололцоог үүсгэнэ гэсэн үг.
Which brings me to the third thing that I think we need to do if we want to accept that we live in a common reality. That third thing is: have a little humility. By humility here, I mean epistemic humility, which means, in a sense, knowing that you don't know it all. But it also means something more than that. It means seeing your worldview as open to improvement by the evidence and experience of others. Seeing your worldview as open to improvement by the evidence and experience of others. That's more than just being open to change. It's more than just being open to self-improvement. It means seeing your knowledge as capable of enhancing or being enriched by what others contribute. That's part of what is involved in recognizing there's a common reality that you, too, are responsible to.
Ингээд бид нийтлэг бодит байдалд амьдрахыг хүсвэл хийх ёстой Гуравдахь зүйл дээрээ ирлээ. Даруу төлөв байх. Даруу гэдгээрээ би энд мэдлэгийн даруу байдлыг, өөрөөр хэлвэл огт мэдэхгүй байгаагаа мэдэхийг хэлж байна. Гэхдээ үнэндээ үүнээс ч илүү агуулгатай. Бусдын баримт болон туршлагаас хамаарч ертөнцийг харах нүдээ нээлттэй, өөрчлөхөд бэлэн байлгах. Бусдын баримт болон туршлагаас хамаарч ертөнцийг харах нүдээ нээлттэй, өөрчлөхөд бэлэн байлгах... Зөвхөн өөрчлөлтөд бэлэн байхаас ч илүү. Мөн зөвхөн өөрийгөө хөгжүүлэхэд нээлттэй байхаас илүү. Өөрийнхөө мэдлэгийг сайжруулах боломжтой гэж харах, эсвэл бусдын хувь нэмрээр мэдлэгээ баяжуулах боломжтой гэдгийг хүлээн зөвшөөрөх гэсэн үг. Энэ чинь чи өөрөө ч гэсэн хариуцлага хүлээх ёстой нийтлэг бодит байдлыг хүлээн зөвшөөрөхөд шаардлагатай зүйлсийн нэг хэсэг.
I don't think it's much of a stretch to say that our society is not particularly great at enhancing or encouraging that sort of humility. That's partly because, well, we tend to confuse arrogance and confidence. And it's partly because, well, you know, arrogance is just easier. It's just easier to think of yourself as knowing it all. It's just easier to think of yourself as having it all figured out. But that's another example of the bad faith towards the truth that I've been talking about.
Манай нийгэм яг үнэндээ энэ төрлийн даруу төлөв байдлыг дэвшүүлэх эсвэл дэмжихдээ тийм ч сайн биш гэдгийг хэлэхэд хэтрүүлэг биш гэж бодож байна. Учир нь хүмүүс их зан болон өөртөө итгэлтэй байдлыг хольж ойлгодог. Мөн зарим талаараа бол, та нар мэднэ дээ, их зан гаргах нь илүү амархан. Зүгээр л өөрийгөө бүхнийг мэдэгч гэж бодох амархан байдаг. Өөрийгөө бүгдийн учрыг олчихсон гэж бодоход амархан. Гэхдээ энэ чинь миний яриад байсан фактаас холуур байхын дахин нэг жишээ юм.
So the concept of a common reality, like a lot of philosophical concepts, can seem so obvious, that we can look right past it and forget why it's important. Democracies can't function if their citizens don't strive, at least some of the time, to inhabit a common space, a space where they can pass ideas back and forth when -- and especially when -- they disagree. But you can't strive to inhabit that space if you don't already accept that you live in the same reality. To accept that, we've got to believe in truth, we've got to encourage more active ways of knowing. And we've got to have the humility to realize that we're not the measure of all things.
Тэгэхээр нийтлэг бодит байдал гэх ойлголт нь яг л ихэнхи философийн ойлголтууд шиг хэтэрхий мэдээжийн, тодорхой мэт санагдаж, бид түүнийг даван харж, эцэст нь яагаад тийм чухал гэдгийг мартдаг. Иргэд ядаж л бага ч гэсэн хугацаанд, ялангуяа хүмүүс санал зөрж байх үед хүмүүс хоорондоо санал бодлоо хуваалцдаг тэр нийтийн орон зайг гаргаж хэвшихгүй бол ардчилал гэж байхгүй. Гэхдээ хэрвээ хүмүүс бүгд нэг бодит байдалд амьдардаг гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй бол энэ яриад байгаа орон зайг үүсгэж чадахгүй. Үүнийг хүлээн зөвшөөрөхийн тулд бид үнэнд итгэх хэрэгтэй, мөн илүү идэвхитэй мэдлэг олох арга замыг дэмжих хэрэгтэй. Мөн бидэнд хүмүүс бүх зүйлсийн хэмжүүр биш гэдгийг хүлээн зөвшөөрөх даруу байдал хэрэгтэй.
We may yet one day realize the vision of having the internet in our brains. But if we want that to be liberating and not terrifying, if we want it to expand our understanding and not just our passive knowing, we need to remember that our perspectives, as wondrous, as beautiful as they are, are just that -- perspectives on one reality.
Магадгүй бид нэг өдөр тархиндаа интернеттэй байхын төсөөллийг бодит байдал болгох байх. Гэхдээ хэрвээ бид аймшигтай биш эрх чөлөөтэй байх, зөвхөн идэвхигүй хүлээн авч мэдэх биш юмсыг ойлгох ойлголтоо өргөжүүлэх хүсэлтэй байвал бидний хувь хүний үзэл бодлууд хичнээн үзэсгэлэнтэй бас гайхамшигтай, бүгдээрээ зүгээр л ганцхан бодит байдлын үзэл бодлууд гэдгийг санаж явах хэрэгтэй.
Thank you.
Баярлалаа
(Applause)
(Алга ташилт)