Server: May I help you, sir?
[Хоржин зоог] Зөөгч: Танд юугаар туслах вэ?
Customer: Uh, let's see.
Үйлчлүүлэгч: За байзнаарай.
Server: We have pan seared registry error sprinkled with the finest corrupted data, binary brioche, RAM sandwiches, Conficker fitters, and a scripting salad with or without polymorphic dressing, and a grilled coding kabob.
Зөөгч: Манайд бүртгэлийн алдаагаар амталсан, хамгийн чанартай вирустай дата цацсан ПАН, Бинар сүлжмэл талх, РАМ сэндвич, Конфикер вирустай амттан болон төрөл бүрийн амтлагчтай код бичлэгэн салат, шарсан кодчилсон хуймаг байгаа.
Customer: I'd like a RAM sandwich and a glass of your finest Code 39.
Үйлчлүүлэгч: Би РАМ сэндвич, танай хамгийн сайн Код 39-өөс нэгийг авъя.
Server: Would you like any desserts, sir? Our special is tracking cookie.
Зөөгч: Та амттан захиалах уу? Манайх хайгуулын жигнэмэгээрээ алдартай.
Customer: I'd like a batch of some zombie tracking cookies, thank you.
Үйлчлүүлэгч: Би зомби хайгуулын жигнэмгээс нэг багц авъя. Баярлалаа.
Server: Coming right up, sir. Your food will be served shortly.
Зөөгч: Ойлголоо. Таны зоог удахгүй бэлэн болно.
(Applause)
(Алга ташилт)
Maya Penn: I've been drawing ever since I could hold a crayon, and I've been making animated flip books since I was three years old. At that age, I also learned about what an animator was. There was a program on TV about jobs most kids don't know about. When I understood that an animator makes the cartoons I saw on TV, I immediately said, "That's what I want to be." I don't know if I said it mentally or out loud, but that was a greatly defining moment in my life.
Маяа Пэнн: Би харандаа барьж сурсан цагаасаа л зурж, 3 настайгаасаа хойш зурагт ном хийж эхэлсэн. Тэр үед би бас хүүхэлдэйн кино бүтээгч нарын талаар мэдэж авсан. Зурагтаар хүүхэд багачуудын мэддэггүй мэргэжлүүдийн талаар нэвтрүүлэг гарж байсан ба зурагтаар гардаг хүүхэлдэйнүүдийг хэн хийдгийг мэдэж авмагцаа би шууд, "Би ийм хүн болмоор байна" гэж хэлсэн. Дотроо бодсон, чанга хэлсний алинг мэдэхгүй ч тэр мөч миний амьдралд ихээхэн нөлөөлсөн.
Animation and art has always been my first love. It was my love for technology that sparked the idea for "Malicious Dishes." There was a virus on my computer, and I was trying to get rid of it, and all of a sudden, I just thought, what if viruses have their own little world inside the computer? Maybe a restaurant where they meet up and do virusy things? And thus, "Malicious Dishes" was born.
Хүүхэлдэйн кино, зураг хоёр үргэлж миний анхны хайр байсан. Технологид дуртай маань "Хоржин Зоог" хүүхэлдэйг бүтээхэд нөлөөлсөн. Компьютер маань вирустээд, арилгах гэж оролдож байхдаа би гэнэт "Вирусууд компьютер дотор өөрсдийн гэсэн ертөнцтөй бол ямар бол? Магадгүй тэд компьютерийн зоогийн газар цуглаж, "Вирусархуу зүйлс" хийдэг ч байж болох юм" гэж бодлоо. Ингээд "Хоржин Зоог" үүссэн юм.
At four years old, my dad showed me how to take apart a computer and put it back together again. That started my love for technology. I built my first website myself in HTML, and I'm learning JavaScript and Python.
4 настай байхад аав маань надад компьютер задалж, угсрахыг зааж өгсөн. Ингэж л би технологид дуртай болсон. Би анхны цахим хуудсаа HTML-ээр бүтээж, одоо Javascript болон Phyton хэрэглэж сурж байгаа.
I'm also working on an animated series called "The Pollinators." It's about bees and other pollinators in our environment and why they're so important. If plants aren't pollinated by the pollinators, then all creatures, including ourselves, that depend on these plants, would starve. So I decided to take these cool creatures and make a superhero team. (Applause) (Foot stomp) (Music) (Roar) Pollinator: Deforestsaurus! I should have known! I need to call on the rest of the Pollinators! (Music)
Би "Тоос Хүртээгчид" гэдэг хүүхэлдэйн цуврал бүтээж байгаа. Энэ бүтээл нь бидний эргэн тойрон дахь зөгий болон бусад тоос хүртээгч нар яагаад чухал вэ гэдгийг харуулдаг хүүхэлдэй. Хэрвээ ургамалд тоос хүртээхгүй бол дэлхийн бүх амьд зүйлс устах болно. Хүмүүс ч адил. Тэгээд би энэхүү шавьж нараар супер баатруудын баг бүтээсэн юм. (Алга ташилт) (Чанга гишгэх чимээ) (Хөгжим) (Архираа) Ой-устгагч-завр! Мэдсэн юм аа! Би бусад тоос хүртээгч нараа дуудах хэрэгтэй! (Хөгжим)
Thank you. (Applause)
Баярлалаа. (Алга ташилт)
All of my animations start with ideas, but what are ideas? Ideas can spark a movement. Ideas are opportunities and innovation. Ideas truly are what make the world go round. If it wasn't for ideas, we wouldn't be where we are now with technology, medicine, art, culture, and how we even live our lives. At eight years old, I took my ideas and started my own business called Maya's Ideas, and my nonprofit, Maya's Ideas for the Planet. (Laughter) And I make eco-friendly clothing and accessories. I'm 13 now, and although I started my business in 2008, my artistic journey started way before then. I was greatly influenced by art, and I wanted to incorporate it in everything I did, even my business. I would find different fabrics around the house, and say, "This could be a scarf or a hat," and I had all these ideas for designs. I noticed when I wore my creations, people would stop me and say, "Wow, that's really cute. Where can I get one?" And I thought, I can start my own business.
Хүүхэлдэйн кинонууд маань бүгд ямар нэг санаанаас л эхэлдэг. Гэвч санаа гэж яг юу вэ? Аливаа санаа олон нийтийн хөдөлгөөн эхлүүлж чаддаг. Санаа, санаачлага боломж ба шинэчлэлт дагуулдаг. Дэлхийг эргүүлдэг гол хүчин зүйл бол санаанууд юм. Санаанууд гарч ирээгүй бол бидний технологи, эм зүй, урлаг, соёл, амьдралын хэв маяг өдий хэмжээнд хүрэхгүй байсан. 8 настайдаа би өөрийн санаануудаа нэгтгэж, "Маяагийн санаанууд" гэдэг бизнесээ эхлүүлж, "Дэлхийн төлөө Маяагийн санаанууд" гэдэг ашгийн бус байгууллагаа нээсэн. (Инээд) Би байгальд ээлтэй хувцас, чимэглэл хийдэг. Би одоо 13 настай, мөн бизнесээ 2008 онд эхлүүлсэн ч миний урлагийн замнал түүнээс ч өмнө эхэлсэн юм. Урлаг надад маш их нөлөөлж, би хийсэн бүх зүйлдээ урлагаа шингээхийг хүссэн. Бизнестээ хүртэл. Би гэрээсээ янз бүрийн даавуу олж, энүүгүүр ороолт, тэр материалаар малгай хийж болох юм гэж бодсоор янз бүрийн дизайн толгойд минь орж ирсэн. Намайг бүтээлүүдээ өмсөөд явахаар хүмүүс надад, "Хөөх, яасан гоё юм бэ! Хаанаас авж болох вэ?" гэж асууж байхыг анзаарсан.
Now I didn't have any business plans at only eight years old. I only knew I wanted to make pretty creations that were safe for the environment and I wanted to give back. My mom taught me how to sew, and on my back porch, I would sit and make little headbands out of ribbon, and I would write down the names and the price of each item. I started making more items like hats, scarves and bags. Soon, my items began selling all over the world, and I had customers in Denmark, Italy, Australia, Canada and more.
Тэгээд гэнэт "Би өөрийн бизнэсээ эхлүүлж болох юм байна!" гэж бодсон. Би дөнгөж найман настай байсан тул надад ямар ч бизнесийн туршлага байгаагүй л дээ. Би байгальд ээлтэй, гоё загвартай зүйлс бүтээж, хариу барихыг хүсч байлаа. Ээж маань надад яаж юм оёхыг зааж, би арын тагтан дээрээ суугаад туузаар жижиг үсний боолт хийгээд бүх барааны нэр, үнийг бичиж авдаг байлаа. Би бас малгай, цүнх, ороолт хийж эхэлсэн. Удахгүй миний бараа дэлхий даяар зарагдаж, Дани, Итали, Австрали, Канад гээд олон орнуудад үйлчлүүлэгчидтэй болсон байсан.
Now, I had a lot to learn about my business, like branding and marketing, staying engaged with my customers, and seeing what sold the most and the least. Soon, my business really started to take off. Then one day, Forbes magazine contacted me when I was 10 years old. (Laughter) They wanted to feature me and my company in their article.
Надад бизнесийнхээ талаар сурах юм их байлаа. Брэнд үүсгэх, маркетинг хийх, үйлчлүүлэгч нартайгаа холбоотой байх болон ямар бараа их, бага зарагдаж байгааг мэдэх гэх мэт. Удахгүй бизнес маань өргөжиж эхэлсэн. Арван настай байхад маань нэг өдөр Форбэс Сэтгүүл надтай холбоо барьлаа. (Инээд) Тэд миний болон бизнесийн маань талаар
Now a lot of people ask me, why is your business eco-friendly? I've had a passion for protecting the environment and its creatures since I was little. My parents taught me at an early age about giving back and being a good steward to the environment. I heard about how the dyes in some clothing or the process of even making the items was harmful to the people and the planet, so I started doing my own research, and I discovered that even after dyeing has being completed, there is a waste issue that gives a negative impact on the environment. For example, the grinding of materials, or the dumping of dried powder materials. These actions can pollute the air, making it toxic to anyone or anything that inhales it. So when I started my business, I knew two things: All of my items had to be eco-friendly, and 10 to 20 percent of the profits I made went to local and global charities and environmental organizations. (Applause) I feel I'm part of the new wave of entrepreneurs that not only seeks to have a successful business, but also a sustainable future. I feel that I can meet the needs of my customers without compromising the ability of future generations to live in a greener tomorrow.
нийтлэл гаргамаар байна гэсэн. Маш их хүмүүс надаас яагаад байгальд ээлтэй бизнес эрхэлдэгийг минь асуудаг байсан. Хүүхэд байхаасаа би байгаль орчин ба амьд зүйлсийг хамгаалах эрмэлзэлтэй байсан. Ээж аав маань намайг бага байхаас сайн сайханд хариу барьж, байгаль дэлхийдээ ээлтэй байгаарай гэж сургасан. Би хувцас хийхэд ордог зарим будаг, үйлдвэрлэлийн явц хүн, байгальд хортой гэж сонссон юм. Ингээд би судалгаа хийж, будаг оруулж дууссны дараа ч үлдэгдэл бохирдол нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдгийг олж мэдсэн. Давууг боловсруулах явц ба хатсан нунтаг будгийн хаягдал зэрэг нь агаарыг бохирдуулж, хүн амьтдад аюул учруулдаг. Иймд би бизнесээ эхлүүлэхдээ 2 зүйлийг сайн мэдэж байлаа: Бүx бараа маань байгальд ээлтэй байх бөгөөд би олсон ашгийн 10-20%-ийг орон нутгийн, дэлхийн буяны, байгаль хамгааллын байгууллагуудад хандивлана. (Алга ташилт) Би өөрийгөө амжилттай бизнес эрхлэхийн зэрэгцээ тогтвортой ирээдүйн төлөө тэмүүлдэг шинэ үеийн бизнес эрхлэгч нарын урсгалд багтдаг гэж итгэдэг. Би үйлчлүүлэгч нартаа хүрэхийн зэрэгцээ хойч үедээ ногоон ирээдүй үлдээх боломжийг эрсдүүлэхгүй ажиллаж чадна гэж боддог.
We live in a big, diverse and beautiful world, and that makes me even more passionate to save it. But it's never enough to just to get it through your heads about the things that are happening in our world. It takes to get it through your hearts, because when you get it through your heart, that is when movements are sparked. That is when opportunities and innovation are created, and that is why ideas come to life.
Бид маш үзэсгэлэнтэй, баялаг, том дэлхийд амьдардаг. Энэ бүхэн намайг улам эрчилж байдаг. Тэгэхдээ дэлхий даяар болж буй бүхний тухай толгойндоо бодоод өнгөрөх хангалтгүй. Та чин сэтгэлээсээ мэдрэх хэрэгтэй, учир нь чин сэтгэлээсээ мэдэрсэн үед л шинэ хөдөлгөөн үүсч, энэ үед л боломж, шинэчлэлт бий болж, энэ мөчид санаанууд биеддээ олдог юм.
Thank you, and peace and blessings.
Баярлалаа, амар амгалан, аз жаргалыг хүсье.
(Applause)
(Алга ташилт)
Thank you. (Applause)
Баярлалаа. (Алга ташилт)
Pat Mitchell: So, you heard Maya talk about the amazing parents who are behind this incredible woman. Where are they? Please, Mr. and Mrs. Penn. Would you just -- Ah! (Applause)
Пэт Митчэлл: Ингээд та бүхэн Маяагийн эцэг эх хэрхэн энэ гайхалтай бүсгүйг өсгөснийг сонслоо. Тэд хаана сууж байна? Ноён, Хатагтай Пэнн, боломжтой бол -- (Алга ташилт)