As an Arab female photographer, I have always found ample inspiration for my projects in personal experiences. The passion I developed for knowledge, which allowed me to break barriers towards a better life was the motivation for my project I Read I Write.
Эмэгтэй араб фото зурагчны хувьд амьдралын туршлагаас би төслийнхөө санааг үргэлж олж авдаг. Мэдлэгийн төлөөх хүсэл тэмүүлэл минь сайхан амьдралын төлөөх саад бэрхшээлийг давахад тусалж, “Би уншина, би бичнэ” төслөө эхлүүлэх урмыг надад өгсөн.
Pushed by my own experience, as I was not allowed initially to pursue my higher education, I decided to explore and document stories of other women who changed their lives through education, while exposing and questioning the barriers they face. I covered a range of topics that concern women's education, keeping in mind the differences among Arab countries due to economic and social factors. These issues include female illiteracy, which is quite high in the region; educational reforms; programs for dropout students; and political activism among university students. As I started this work, it was not always easy to convince the women to participate. Only after explaining to them how their stories might influence other women's lives, how they would become role models for their own community, did some agree. Seeking a collaborative and reflexive approach, I asked them to write their own words and ideas on prints of their own images. Those images were then shared in some of the classrooms, and worked to inspire and motivate other women going through similar educations and situations. Aisha, a teacher from Yemen, wrote, "I sought education in order to be independent and to not count on men with everything."
Би өөрөө дээд боловсрол эзэмших эрхгүй байсан. Өөрийн энэ туршлагадаа тулгуурлан боловсролын тусламжтай амьдралаа өөрчилсөн бусад эмэгтэйчүүд, тэдэнд тулгардаг саад бэрхшээлийг илчилж судалж баримтжуулахаар шийдсэн. Би эмэгтэйчүүдийн боловсролтой холбоотой өргөн хүрээний сэдвийг хөндөхдөө эдийн засаг, нийгмийн нөлөөгөөр бий болдог Арабын улсуудын ялгааг харгалзан үзсэн. Үүнд бичиг үсэг тайлагдаагүй эмэгтэйчүүдийн эзлэх хувь нилээд өндөр, боловсролын шинэчлэл, сургууль завсардсан сурагчдад зориулсан хөтөлбөрүүд, мөн их сургуулийн оюутнуудын улс төрийн идэвх зэрэг орно. Энэхүү ажлаа эхлэх үед эмэгтэйчүүдийг оролцохыг ятгах хялбар байгаагүй. Тэдний түүх бусад эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлж, нийгэмдээ үлгэр дуриал болж болох тухай тайлбарласны эцэст л зарим нь зөвшөөрсөн. Харилцан үр дүнтэй хамтын ажиллагааг бий болгохын тулд тэднийг үзэл бодлоо өөрийн үгээр зурган дээрээ бичихийг хүссэн юм. Тэдгээр зургуудыг зарим ангид хуваалцан тэдэнтэй адил нөхцөл байдал болон боловсролын замаар замнаж буй бусад эмэгтэйчүүдэд урам зориг хайрлахад ашигласан. Йемений багш эмэгтэй Айша бичихдээ: “Би биеэ дааж бүх зүйл дээр эрчүүдэд найдахгүйн тулд боловсролыг сонгосон” гэсэн юм.
One of my first subjects was Umm El-Saad from Egypt. When we first met, she was barely able to write her name. She was attending a nine-month literacy program run by a local NGO in the Cairo suburbs. Months later, she was joking that her husband had threatened to pull her out of the classes, as he found out that his now literate wife was going through his phone text messages. (Laughter) Naughty Umm El-Saad. Of course, that's not why Umm El-Saad joined the program. I saw how she was longing to gain control over her simple daily routines, small details that we take for granted, from counting money at the market to helping her kids in homework. Despite her poverty and her community's mindset, which belittles women's education, Umm El-Saad, along with her Egyptian classmates, was eager to learn how to read and write.
Миний анхны сэдвүүдийн нэг нь Египетийн Умм Эл-Саад байлаа. Биднийг анх танилцахад тэр нэрээ бичиж чадах төдий байсан. Тэрээр Каир хотын захад орон нутгийн төрийн бус байгууллагын бичиг үсэгтэй болгох есөн сарын хөтөлбөрт хамрагдаж байлаа. Хэдэн сарын дараа түүний нөхөр бичиг үсэг тайлагдсан эхнэрээ утасных нь мессежийг үзэж байхыг хараад хичээлээс нь гаргахаар сүрдүүлсэн тухай хөгжилтэйгээр хошигнон ярьсан юм. (Инээд) Дүрсгүй Умм Эл-Саад. Мэдээж энэ нь Умм Эл-Саадын хөтөлбөрт хамрагдсан шалтгаан биш. Би түүнийг энгийн өдөр тутмын ажилдаа эзэн болох хүсэлтэй байгааг харсан. Энэ нь бидний анзаардаггүй аар саар зүйлс байсан ба зах дээр мөнгө тоолохоос эхлэн хүүхдүүддээ гэрийн даалгаварт нь туслах байсан. Ядуурал болон эмэгтэйчүүдийн боловсролыг дорд үздэг нийгмийнхээ үзлийг үл харгалзан, Умм Эл-Саад болон түүний Египетийн ангийнхан уншиж бичиж сурахыг тэмүүлж байсан.
In Tunisia, I met Asma, one of the four activist women I interviewed. The secular bioengineering student is quite active on social media. Regarding her country, which treasured what has been called the Arab Spring, she said, "I've always dreamt of discovering a new bacteria. Now, after the revolution, we have a new one every single day." Asma was referring to the rise of religious fundamentalism in the region, which is another obstacle to women in particular.
Тунист би Асматай танилцсан нь миний ярилцлага хийсэн дөрвөн идэвхтэн бүсгүйчүүдийн нэг байсан. Био-инженерийн оюутан, шүтлэггүй тэрээр нийгмийн сүлжээнд нилээд идэвхтэй. Арабын Хавар хэмээн нандигнан нэрлэгддэг эх орныхоо тухай тэр: “Би үргэлж шинэ төрлийн бактери нээхийг хүсдэг байлаа. Одоо хувьсгалын дараа өдөр бүр нэг шинийг нээж байна” гэсэн. Асма энэ бүс нутагт хүчээ авч байсан шашны ягшмал үзлийн тухай хэлсэн бөгөөд энэ нь ялангуяа эмэгтэйчүүдэд бас нэг бэрхшээл болсон.
Out of all the women I met, Fayza from Yemen affected me the most. Fayza was forced to drop out of school at the age of eight when she was married. That marriage lasted for a year. At 14, she became the third wife of a 60-year-old man, and by the time she was 18, she was a divorced mother of three. Despite her poverty, despite her social status as a divorcée in an ultra-conservative society, and despite the opposition of her parents to her going back to school, Fayza knew that her only way to control her life was through education. She is now 26. She received a grant from a local NGO to fund her business studies at the university. Her goal is to find a job, rent a place to live in, and bring her kids back with her.
Уулзаж байсан эмэгтэйчүүдээс маань Йемений Фэйза надад хамгийн их нөлөөлсөн. Фэйзаг 8 настай байхад сургуулиас нь хүчээр гарган хүнтэй гэрлүүлсэн. Тэр гэрлэлт нь нэг жил л болсон. 14 настай байхдаа тэр 60 настай эрийн гурав дахь эхнэр нь болж 18 настайдаа гурван хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй болсон. Ядуу байдлаа үл харгалзан, хэт хуучинсаг нийгэмд өрх толгойлсон эмэгтэй гэсэн гуншинг үл харгалзан, эцэг эх нь эргээд сургуульд сурахыг нь хориглосныг ч тоолгүйгээр, амьдралаа удирдах ганц зам нь боловсрол гэдгийг мэдэж байсан. Тэр одоо 26 настай. Орон нутгийн нэгэн ТББ-аас түүний их сургуулийн бизнесийн ангийн төлбөрийг төлөхөөр болжээ. Түүний зорилго нь ажилтай болж амьдрах байр түрээслээд, хүүхдүүдээ өөр дээрээ авах юм.
The Arab states are going through tremendous change, and the struggles women face are overwhelming. Just like the women I photographed, I had to overcome many barriers to becoming the photographer I am today, many people along the way telling me what I can and cannot do. Umm El-Saad, Asma and Fayza, and many women across the Arab world, show that it is possible to overcome barriers to education, which they know is the best means to a better future. And here I would like to end with a quote by Yasmine, one of the four activist women I interviewed in Tunisia. Yasmine wrote, "Question your convictions. Be who you to want to be, not who they want you to be. Don't accept their enslavement, for your mother birthed you free."
Арабын улсууд асар их өөрчлөгдөж байна. Энэ нь эмэгтэйчүүдэд маш том сорилт болж байна. Миний зургийг нь авсан эмэгтэйчүүдийн нэгэн адил, би ч бас өнөөдрийнх шигээ зурагчин болохын тулд маш олон саадыг даван туулсан. Замд таарсан олон хүн миний хийж болох, болохгүйг бүгдийг заадаг байлаа. Умм Эл-Саад, Асма, Фэйза болон Арабын ертөнц дэх олон бүсгүйчүүд боловсролын төлөө олон саад бэрхшээлийг давж болдгийг харуулсан. Тэд үүнийг сайхан ирээдүйд хүрэх хамгийн зөв зам гэдгийг мэддэг. Төгсгөлд нь би Тунист сурвалжилсан нийгмийн идэвхтэн 4 бүсгүйн нэг Ясмины хэлсэн үгийг иш татъя. Ясмин бичихдээ, “Итгэл үнэмшлээ тунгааж бай. Өөр хэн нэгний хүссэнээр биш, зөвхөн өөрийнхөө хүссэнээр л бай. Ээж чинь чамайг эрх чөлөөтэй төрүүлсэн учраас боолчлолыг бүү хүлээн зөвшөөр.”
Thank you.
Баярлалаа.
(Applause)
(Алга ташилт)