Some 17 years ago, I became allergic to Delhi's air. My doctors told me that my lung capacity had gone down to 70 percent, and it was killing me. With the help of IIT, TERI, and learnings from NASA, we discovered that there are three basic green plants, common green plants, with which we can grow all the fresh air we need indoors to keep us healthy. We've also found that you can reduce the fresh air requirements into the building, while maintaining industry indoor air-quality standards.
Одоогоос 17 жилийн өмнө Делигийн агаар намайг харшилтай болгосон. Манай эмч “Таны уушгины багтаамж 70 хүртэл хувиар буурсан байна, энэ нь таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна” гэсэн. NASA-ын судалгаа болон IIT, TERI-ын тусламжтайгаар бид өрөөн дэхь цэвэр агаарыг нэмэгдүүлж, бидний эрүүл мэндэд тус хүргэж чадах өргөн тархсан гурван ургамлыг нээсэн юм. Мөн түүнчлэн бид барилга доторх агаарын чанарын стандартыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ цэвэр агаарын хэрэгцээг бууруулах боломжтой гэдгийг олж нээсэн юм.
The three plants are Areca palm, Mother-in-Law's Tongue and money plant. The botanical names are in front of you. Areca palm is a plant which removes CO2 and converts it into oxygen. We need four shoulder-high plants per person, and in terms of plant care, we need to wipe the leaves every day in Delhi, and perhaps once a week in cleaner-air cities. We had to grow them in vermi manure, which is sterile, or hydroponics, and take them outdoors every three to four months. The second plant is Mother-in-law's Tongue, which is again a very common plant, and we call it a bedroom plant, because it converts CO2 into oxygen at night. And we need six to eight waist-high plants per person. The third plant is money plant, and this is again a very common plant; preferably grows in hydroponics. And this particular plant removes formaldehydes and other volatile chemicals.
Эдгээр гурван ургамал нь Areca palm (арека дал мод), Mother-in-Law's Tongue (хадам ээжийн хэл), Money plant (мөнгөний мод). Эдгээр нь ургамал судлалын оноосон нэрс юм. Арека дал мод нь нүүрс хүчлийн хийг хүчил төрөгч рүү хувиргадаг ургамал юм. Нэг хүнд 4 ширхэг мөрөөр татахаар өндөртэй арека дал мод хэрэгтэй ба aрчилгааны заавраас нь харахад бид Дели хотдоо өдөр бүр, илүү цэвэр агаартай хотуудад долоо хоногтоо нэг удаа уг ургамлыг арчилж байх шаардлагатай. Ургуулахдаа үржил шимгүй эсвэл үрслүүлснийг нь өтөг бордоотой хөрсөнд суулгаж 3-аас 4 сар тутамд гадаа гаргах хэрэгтэй. Хоёр дахь ургамал нь хадам ээжийн хэл юм. Энэ нь мөн л маш нийтлэг ургамал. Бид үүнийг унтлагын өрөөний ургамал гэж нэрлэдэг. Учир нь шөнийн турш нүүрс хүчлийн хийг хүчилтөрөгч рүү хувиргадаг юм. Нэг хүнд 6-8 ширхэг бэлхүүсээр татсан ургамал хэрэгтэй байдаг. Гурав дахь ургамал нь мөнгөний мод юм. Мөн л маш нийтлэг ургамал ба усанд ургуулах нь тохиромжтой байдаг. Уг ургамал нь формальдегид (өнгөгүй хорт хий) болон бусад ууршимтгай химийн бодисуудыг устгадаг.
With these three plants, you can grow all the fresh air you need. In fact, you could be in a bottle with a cap on top, and you would not die at all, and you would not need any fresh air. We have tried these plants at our own building in Delhi, which is a 50,000-square-feet, 20-year-old building. And it has close to 1,200 such plants for 300 occupants. Our studies have found that there is a 42 percent probability of one's blood oxygen going up by one percent if one stays indoors in this building for 10 hours. The government of India has discovered or published a study to show that this is the healthiest building in New Delhi. And the study showed that, compared to other buildings, there is a reduced incidence of eye irritation by 52 percent, respiratory systems by 34 percent, headaches by 24 percent, lung impairment by 12 percent and asthma by nine percent. And this study has been published on September 8, 2008, and it's available on the government of India website.
Эдгээр 3 ургамлын тусламжтайгаар бид өөрт шаардлагатай цэвэр агаарын хэмжээг нэмэгдүүлж чадна. Үнэндээ та бөглөөтэй саванд эдгээр цэвэр агаарыг хийгээд явбал ер нь үхэхгүй бөгөөд танд өөр цэвэр агаар шаардлагагүй. Бид Дели хотод байрладаг 4645 м2 талбай бүхий, 20 жил болсон томоохон барилгуудад дээрх гурван ургамлыг тарьсан юм. Ойролцоогоор 300 оршин суугчдад 1200 орчим ургамал оногдсон. Бидний хийсэн судалгаа барилга дотор 10 цаг байхад цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ нэг хувиар нэмэгдэх магадлал 42 хувь байгааг харуулсан. Энэтхэгийн засгийн газрын хэвлүүлсэн судалгаагаар энэ нь Шинэ Дели дэхь хамгийн эрүүл барилга болохыг харуулжээ. Мөн судалгааг бусад барилгатай харьцуулахад энд нүдний үрэвсэл 52%-аар амьсгалын системийн өөрчлөлт 34%-аар толгойн өвчин 24%-аар, уушгины хомстол 12%-аар астма 9%-аар буурсан үзүүлэлттэй байгааг харуулсан байна. Уг судалгаа 2008 оны 9-р сарын 8-нд хэвлэгдсэн. Энэтхэгийн засгийн газрын вэбсайт дээр бэлэн байгаа. Эдгээр ургамал нь хүний бүтээлч байдлыг
Our experience points to an amazing increase in human productivity by over 20 percent by using these plants. And also a reduction in energy requirements in buildings by an outstanding 15 percent, because you need less fresh air. We are now replicating this in a 1.75-million-square-feet building, which will have 60,000 indoor plants.
20-оос дээш хувиар нэмэгдүүлж байгааг бидний хийсэн ажил олж харсан юм. Цэвэр агаарын хэрэгцээ буурах учир барилга доторх эрчим хүчний хэрэгцээ 15%-аар буурсан байна. Бид энэ туршлага дээрээ үндэслэн 162580 м2 талбай бүхий барилгуудад 60000 ургамал тарьж байна.
Why is this important? It is also important for the environment, because the world's energy requirements are expected to grow by 30 percent in the next decade. 40 percent of the world's energy is taken up by buildings currently, and 60 percent of the world's population will be living in buildings in cities with a population of over one million in the next 15 years. And there is a growing preference for living and working in air-conditioned places. "Be the change you want to see in the world," said Mahatma Gandhi. And thank you for listening. (Applause)
Яагаад энэ бүхэн тийм чухал гэж? Энэ нь бидний орчин тойронд чухал юм. Яагаад гэвэл дэлхийн энергийн хэрэгцээ дараагийн 10 жилд 30 хувиар өсөх тооцоо бий. Одоогийн байдлаар дэлхийн нийт энергийн 40 хувь нь барилга байшин дотор зарцуулагдаж байгаа ба дараагийн 15 жилд дэлхийн хүн амын 60 хувь нь нэгээс дээш сая хүн амтай хотуудад төвлөрч эхлэх юм. Түүнчлэн агааржуулалттай газар ажиллах, амьдрах сонирхол өссөөр байгаа юм. "Харахыг хүссэн өөрчлөлтөө өөрөө хэрэгжүүл" гэж Махатма Ганди хэлсэн. Сонссонд баярлалаа. (Алга ташилт)