I'm a relationship builder. When you think of a relationship builder, don't you just automatically think "architect?" Probably not. That's because most people think architects design buildings and cities, but what we really design are relationships, because cities are about people. They're places where people come together for all kinds of exchange. And besides, skylines are highly specific urban habitats with their own insects, plants and animals, and even their own weather.
Би бол "харилцаа холбоо хэлбэржүүлэгч". Харилцаа холбоо хэлбэржүүлэгч гэхээр шууд л "архитектор" гэж ойлгогдож байна уу? Мэдээж үгүй. Архитекторууд барилга хотын дизайныг гаргадаг гэж хүмүүс боддог ч, үнэндээ тэд хүмүүс хоорондын харилцааны дизайныг гаргадаг. Учир нь хотууд хүнээс тогтдог. Бүх л төрлийн солилцоо хийхээр хүмүүс цуглардаг газар гэж байдаг. Үүнээс гадна өндөр барилгууд бол өөрсдийн гэсэн шавьж, ургамал, амьтад, уур амьсгалтай маш өвөрмөц амьдрах орчин юм.
But today, urban habitats are out of balance. Climate change, together with political and economic troubles, are having an impact; they're adding up and stressing out cities and us, the people who live in them.
Гэвч хотын амьдрах орчин тэнцвэрээ алдсан. Уур амьсгалын өөрчлөлт, улс төр болон эдийн засгийн хүндрэлүүд нийлээд нөлөө үзүүлж байна. Эдгээр хүчин зүйлүүд нь хотод болон оршин суугч бидэнд хүндрэл учруулж байна.
For me, the field of ecology has provided important insight, because ecologists don't just look at individual species on their own, they look at the relationships between living things and their environment. They look at how all the diverse parts of the ecosystem are interconnected, and it's actually this balance, this web of life, that sustains life. My team and I have been applying insights from ecology to architecture to see how physical space can help build stronger relationships. The projects I'm going to show you today use the idea of building relationships as the key driver for design.
Экологийн салбар маш чухал ойлголтыг гаргаж ирсэн гэж би боддог. Экологчид зөвхөн нэг төрөл зүйлийг салгаж үздэггүй, харин амьд биетүүд болон тэдний амьдарч буй орчин хоорондын уялдаа холбоог судалдаг. Тэд өөр төрлийн экологийн системүүд хэрхэн хоорондоо холбогдсон байгааг судалдаг. Тэнцвэрийн энэ тор өөрөө амьдралыг тэтгэж байдаг билээ. Бодит орон зай хэрхэн харилцааг илүү хүчирхэг болгож болохыг харахын тулд манай багийнхан экологийн зарчмуудыг архитектурт шингээн ашиглаж байгаа. Одоо үзүүлэх гэж байгаа төслүүдэд барилгын харилцан холбоог дизайны гол цөм болгож ашигласан.
Here's an example of what I mean. Recently, we were asked to design a center for social justice leadership called the Arcus Center. They asked us for a building that could break down traditional barriers between different groups and in doing so, create possibilities for meaningful conversations around social justice. The students wanted a place for cultural exchange. They thought a place for preparing food together could do that. And they wanted to be welcoming to the outside community. They thought a fireplace could draw people in and help start conversations. And everybody wanted the work of social justice to be visible to the outside world. There really wasn't a precedent for this kind of space, so we looked around the globe and found examples of community meeting houses. Community meeting houses are places where there's very specific relationships between people, like this one in Mali, where the elders gather. The low roof keeps everybody seated and at equal eye level. It's very egalitarian. I mean, you can't stand up and take over the meeting. You'd actually bump your head.
Үүнийг дараах жишээгээр тайлбарлъя. Саяхан нийгэмд шударга үнэнийг тогтоох манлайлагчдын Аркус төвийн төлөвлөлтийг гаргахыг биднээс хүссэн. Тэд өөр төрлийн бүлэг хүмүүс хоорондын хэвшмэл саадуудыг арилгаж чадахуйц төлөвлөлтийг хүссэн. Ингэснээр нийгмийн шударга байдлын талаар илүү гүн гүнзгий ярилцах орчинг бүрдүүлэх боломжтой болно. Оюутнууд соёлын солилцоо явагдах боломжтой газар хүсч, хамтдаа хоол хийх орчин энэ боломжийг бүрдүүлнэ гэж санаа гаргав. Өөрсдийн хүрээллээс гадуурх хүмүүсийг урьж, ил гал хүмүүсийг уриалж, яриа өрнүүлэхэд нэмэртэй байна гэж үзсэн. Мөн бүгд нийгмийн шударга байдлын төлөөх үйл ажиллагаа өөрөө гаднах орчинд нээлттэй байлгахын хүссэн. Ийм орчин бүрдүүлэхэд шууд жишээ болгочих газар байгаагүй, тиймээс бид дэлхий даяар хайж, нийгэмлэг, нийгмийн бүлгүүд хурдаг газруудтай танилцсан. Бүлгийн уулзалтын газар гэдэг нь хүмүүс хоорондын тусгай, тодорхой зорилготой харилцаа үүсдэг газар юм. Үүний нэг жишээ нь Малид байдаг ахмадуудын цуглааны төв. Намхан тааз нь бүх хүнийг харааны нэг түвшинд суулгахад зориулагдсан. Бүгд тэгш эрхтэй. Чи босч зогсоод, уулзалтыг удирдаж чадахгүй, толгойгоо л цохиж таарах байх.
(Laughter)
(Инээв)
In meeting houses, there's always a central space where you can sit around a circle and see each other. So we designed a space just like that right in the middle of the Arcus Center, and we anchored it with a fireplace and a kitchen. It's pretty hard to get a kitchen and a fireplace in a building like this with the building codes, but it was so important to the concept, we got it done. And now the central space works for big social gatherings and a place to meet one-on-one for the very first time. It's almost like this three-way intersection that encourages bumping into people and starting a conversation. Now you can always pass the kitchen and see something going on. You can sit by the fireplace and share stories. You can study together in big groups or in small ones, because the architecture sets up these opportunities.
Уулзалтын газар бүрт хүмүүс тойрч суугаад, бие биенийгээ хардаг төвийн орон зай гэж байдаг. Тиймээс бид яг ийм орон зайг гаргахын тулд Аркус төвийн яг голд нь ил галын зуух, гал тогоотой байхаар төлөвлөсөн. Барилгын норм, дүрмээс болж ийм төрлийн барилгад гал тогоо, ил гал багтаах хэцүү л дээ. Гэхдээ энэ шийдэл нь концепцид маш чухал тул бид хийсэн. Энэ төв хэсгийн орон зай нь томоохон уулзалтуудад зориулагдсан бөгөөд хүмүүс анх удаа бие биенийхээ царайг харж, уулзах хэсэг юм. Энэ орон зай бараг л 3 замын уулзвар гэсэн үг, хүмүүсийг хооронд нь тааралдуулж, ярилцах боломж гаргаж өгч буй хэсэг юм. Гал тогооны хажуугаар өнгөрч байхдаа тэнд юу болж буйг харж болно. Ил галын хажууд суугаад, хүмүүстэй ярилцаж болно. Мөн олон , цөөн аль алинтай нь уулзаж ярилцаж ч болно. Архитектурын шийдэл өөрөө энэ боломжуудыг гаргаж өгч байгаа юм.
Even the construction is about building relationships. It's made of cordwood masonry, which is using logs the way you would use bricks. It's super low-tech and easy to do and anyone can do it -- and that's the entire point. The act of making is a social activity.
Барилгын бүтэц нь хүртэл харилцаа холбоонд тулгуурласан. Модон өрлөгийн бүтээцийг ашиглаж, бэлтгэсэн модыг яг л тоосго өрөхтэй адилаар өрсөн. Өндөр технологигүй, амархан, хэн ч хийж чадах ба энэ л гол концепт нь. Хамтран ажиллах.
And it's good for the planet, too: the trees absorbed carbon when they were growing up, and they gave off oxygen, and now that carbon is trapped inside the walls and it's not being released into the atmosphere. So making the walls is equivalent to taking cars right off the road. We chose the building method because it connects people to each other and to the environment.
Байгальд ч ээлтэй. Модод ургаж байхдаа нүүрсхүчлийн хийг шингээж, хүчилтөрөгч ялгаруулдаг, ингэснээр нүүрсхүчлийн хий нь ханануудын дунд түгжигдэн, агаарт тархахгүй байх боломжтой. Тэгэхээр хана өрөх нь машин ашиглахаа болихтой адил үр дүнтэй болж байна. Энэ арга нь хүмүүсийг хооронд нь төдийгүй байгальтай холбож байгаа учраас барилгадаа энэ технологийг сонгосон.
But is it working? Is it creating relationships and nurturing them? How can we know? Well, more and more people are coming here, for one, and as a result of the fireside chats and a full calendar of programming, people are applying for the Arcus Fellowships. In fact, applications have increased tenfold for the Arcus Fellowship since the building opened. It's working. It's bringing people together.
Тэгээд үр дүнтэй байна уу? Үнэхээр хүмүүсийн холбож, харилцааг нь дэмжиж байна уу? Үр дүнг нь яаж мэдэх вэ? Энд ирж буй хүмүүсийн тоо нэмэгдэж байна, ил галын дэргэдэх яриа болон хөтөлбөрийн завгүй төлөвлөгөөнөөс үүдэн Аркуст элсэх хүсэлтэй хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Барилга ашиглалтанд орсноос хойш Аркус нийгэмлэгт элсэх хүсэлтэй хүмүүс 10 дахин нэмэгдсэн. Үр дүнгээ өгч байна, хүмүүсийг нэгтгэж байна.
So I've shown how architecture can connect people on this kind of horizontal campus scale. But we wondered if social relationships could be scaled up -- or rather, upward -- in tall buildings. Tall buildings don't necessarily lend themselves to being social buildings. They can seem isolating and inward. You might only see people in those awkward elevator rides. But in several major cities, I've been designing tall buildings that are based on creating relationships between people.
Хөндлөн чиглэлийн барилгад архитектурын шийдлээр хэрхэн хүмүүсийг холбож болдгийг эндээс харлаа. Үүний дараа бид өндөр, босоо чиглэлийн барилгад олон нийтийн харилцааг үүсгэж чадах болов уу гэж сонирхсон. Өндөр барилгын төлөвлөлтөнд олон нийтийн харилцааг анхаарах албагүй л дээ. Тусдаа, нууцлаг байж болдог. Цахилгаан шатаар явж байхдаа л хүмүүстэй тааралдаж магадгүй. Гэхдээ би хэд хэдэн том хотуудад, хүмүүс хооронд харилцаа үүсгэхэд чиглэгдсэн өндөр барилгуудыг төлөвлөж байна.
This is Aqua. It's a residential high-rise in Chicago aimed at young urban professionals and empty nesters, many of them new to the city. With over 700 apartments, we wanted to see if we could use architecture to help people get to know their neighbors, even when their homes are organized in the vertical dimension. So we invented a way to use balconies as the new social connectors. The shapes of the floor slabs vary slightly and they transition as you go up the tower. The result of this is that you can actually see people from your balcony. The balconies are misregistered. You can lean over your balcony and say, "Hey!" just like you would across the backyard. To make the balconies more comfortable for a longer period of time during the year, we studied the wind with digital simulations, so the effect of the balcony shapes breaks up the wind and confuses the wind and makes the balconies more comfortable and less windy.
Нэг жишээ нь Акуа. Чикаго дахь орон сууцны зориулалттай, голдуу хотод шинээр ирсэн залуу мэргэжилтнүүд ба хөгшчүүдэд зориулсан өндөр барилга юм. 700 гаруй босоо чиглэлийн хөдөлгөөний урсгалтай орон сууцны барилгад архитектурын шийдлээр дамжуулж хөршийн холбоог сайжруулж болох эсэхийг мэдэхийг хүссэн юм. Бид тагтыг харилцаа үүсгэх үүрэгтэйгээр төлөвлөсөн. Хучилтын хэлбэр нь дээшлэх тусам өөрчлөгдөх бөгөөд аажмаар долгиорсон хэлбэртэй болно. Ингэсний үр дүнд та бүхэн тагтан дээрээсээ хүмүүстэй харилцах боломжтой. Тагтнууд нь тэгш биш. Хашаанаасаа хөршүүдтэйгээ мэндэлдэг шиг тагтан дээрээсээ шууд мэндлэх боломжтой. Тагтыг жилийн турш, урт хугацаанд тав тухтай байлгахын тулд дижитал загварчлалын тусламжтайгаар салхины хөдөлгөөнийг судалсан. Үүний үр дүнд тагтны хэлбэр нь салхины урсгалыг хувааж, салхины хүчийг сарниулснаар тагт илүү тав тухтай, салхи багатай болсон.
Now, just by being able to go outside on your balcony or on the third floor roof terrace, you can be connected to the outdoors, even when you're way above the ground plane. So the building acts to create community within the building and the city at the same time. It's working. And people are starting to meet each other on the building surface and we've heard --
Газрын түвшнээс дээш байрладаг байранд байсан ч гэсэн, тагтнаасаа эсвэл 3 давхрын дээврийн терраснаасаа гадаа гарах боломжтой учраас гадаах орчинтой холбогдох боломжтой юм. Тэгэхээр барилга нь тухайн барилга дотроо, мөн хотдоо ч хүмүүсийн харилцааны гүүр болдог юм. Төлөвлөлт үр дүнгээ өгч байна. Хүмүүс барилгаасаа гаралгүйгээр бие биетэйгээ уулзаж эхэлж байгаа, мөн бид
(Laughter)
(Инээв)
they've even starting getting together as couples. But besides romantic relationships, the building has a positive social effect on the community, as evidenced by people starting groups together and starting big projects together, like this organic community garden on the building's roof terrace.
тэднийг хосууд болж байгаа гэж хүртэл сонссон шүү. Хосуудын харилцаанаас гадна энэхүү барилга нийгэмд эерэг нөлөө үзүүлж байгаа. Хүмүүс цугларч, энэхүү дээврийн террасыг тохижуулсан шиг хамтдаа том төслүүдийг эхлүүлж байгаагаас харахад хүмүүсийн харилцаанд эерэг нөлөөтэй байгаа нь мэдэгдэж байна.
So I've shown how tall buildings can be social connectors, but what about public architecture? How can we create better social cohesion in public buildings and civic spaces, and why is it important? Public architecture is just not as successful if it comes from the top down.
Өндөр барилга- харилцаа үүсгэх хэрэгсэл болох боломжтойг харлаа, харин олон нийтийн барилга яах бол? Олон нийтийн барилга болон хувийн орон зайн хоорондын уялдааг хэрхэн илүү сайн төлөвлөх вэ? Энэ яагаад чухал гэж? Өргөн утгаар нь харвал олон нийтийн барилгын архитектур тийм ч оновчтой биш.
About 15 years ago in Chicago, they started to replace old police stations, and they built this identical model all over the city. And even though they had good intentions of treating all neighborhoods equally, the communities didn't feel invested in the process or feel a sense of ownership of these buildings. It was equality in the sense that everybody gets the same police station, but it wasn't equity in the sense of responding to each community's individual needs. And equity is the key issue here.
15 орчим жилийн өмнө Чикагод хотынхоо хуучин цагдаагийн хэлтсүүдийг энэ жишээ загвараар сольж шинэчилэх ажил эхлэсэн. Орчин тойрныхоо бүх хүмүүст адил тэгш хандана гэсэн сайхан зорилготойгоор энэ ажлыг эхлүүлсэн ч, оршин суугчдад огтхон ч ингэж санагдаагүй бөгөөд энэ барилга тэдний өмч гэдэг нь иргэдэд мэдрэгдээгүй. Хүн бүр нэг цагдаагийн хэлтэстэй байна гэдэг нь тэгш эрх мөн ч, оршин суугчдын хүн тус бүрийн хэрэгцээг бодолцоогүй учраас тийм ч шудрага биш байгаа юм. Адил боломж олгох нь энэ төслийн цөм.
You know, in my field, there's a debate about whether architecture can even do anything to improve social relationships. But I believe that we need architecture and every tool in our tool kit to improve these relationships. In the US, policy reforms have been recommended in order to rebuild trust. But my team and I wondered if design and a more inclusive design process could help add something positive to this policy conversation. We asked ourselves simply: Can design help rebuild trust?
Миний ажиллаж буй салбарт архитектурын шийдлээр нийгмийн харилцааг сайжруулж болох эсэх талаар маргаан байдаг л даа. Гэхдээ нийгмийн харилцаа сайжруулахын тулд бидэнд архитектурын шийдэл ба бидэнд буй бүх аргаа хэрэглэх хэрэгтэй гэж бодддог. Америкт иргэд хоорондын итгэлийг сэргээхийн тулд бодлогын шинэчлэл хэрэгтэй гэж үзсэн. Харин манай багийнхан бүхнийг бодолцсон шийдэл энэ бодлогод биелүүлэхэд эерэг нөлөө үзүүлж чадах эсэхийг харамаар байв. Бидний асуулт: "Дизайнын шийдлээр иргэдийн итгэлийг сэргээж болох уу?"
So we reached out to community members and police officers in North Lawndale; it's a neighborhood in Chicago where the police station is perceived as a scary fortress surrounded by a parking lot. In North Lawndale, people are afraid of police and of going anywhere near the police station, even to report a crime. So we organized this brainstorming session with both groups participating, and we came up with this whole new idea for the police station. It's called "Polis Station." "Polis" is a Greek word that means a place with a sense of community. It's based on the idea that if you can increase opportunities for positive social interactions between police and community members, you can rebuild that relationship and activate the neighborhood at the same time.
Бид Норд Ландейл дахь цагдаагийн офицерууд, оршин суугчидтай уулзсан. Чикагод цагдаагийн хэлтэс нь машины зогсоолоор хүрээлэгдсэн айдас төрөм цайз хэрэм мэт ойр хавийн хүмүүстээ төсөөлөгддөг. Норд Ландейлд хүмүүс цагдаагаас айдаг, хэргийн талаар мэдээлэхээр очихдоо хүртэл цагдаагийн газрын ойр орчимд явахдаа айдаг. Бид цагдаагийн хэлтсийн шинэ загварыг гаргахын тулд 2 бүлгийн хүмүүсийг оролцуулан, саналаа солилцох уулзалт зохион байгуулсан. Үүнийгээ "Полис хэлтэс" гэж нэрлэсэн. "Полис" гэдэг нь нэгдмэл чанартай гэдгээ мэдрэх гэсэн утгатай Грек үг. Энэ нь: "Хэрвээ бид цагдаа болон оршин суугчдын хооронд эерэг харилцаа үүсэх боломжийг бүрдүүлж чадах юм бол тэдний хоорондын харилцааг сэргээхээс гадна хөрш оршин суугчдыг идэвхжүүлж чадах юм" гэсэн санаан дээр үндэслэгдсэн.
Instead of the police station as a scary fortress, you get highly active spaces on the public side of the station -- places that spark conversation, like a barbershop, a coffee shop or sports courts as well. Both cops and kids said they love sports. These insights came directly from the community members and the police officers themselves, and as designers, our role was just to connect the dots and suggest the first step. So with the help of the city and the parks, we were able to raise funds and design and build a half-court, right on the police station parking lot.
Цагдаагийн хэлтэс аймар цайз хэрэм мэт харагдахын оронд хажуугийнх нь талбайд хүмүүс үсчин, кофе шоп, спортын талбай гэх мэт газруудад байгаа мэт хоорондоо чөлөөтэй ярилцах боломжтой, идэвхитэй газар байх юм. Цагдаа нар, хүүхдүүд спортод дуртай. Эдгээр санаануудыг оршин суугчид, цагдаа нар өөрсдөө гаргасан бөгөөд, дизайнерийн хувьд бидний үүрэг бол ердөө үйл ажиллагаануудыг холбох, анхны алхмыг санал болгох байсан юм. Хотын оршин суугчдын тусламжтайгаар хандив босгож, авто зогсоолын талбайг ашиглан, цагдаагийн хэлтсийн хажууд сагсны талбайн зургийг гаргаж барьсан.
It's a start. But is it rebuilding trust? The people in North Lawndale say the kids are using the courts every day and they even organize tournaments like this one shown here, and once in a while an officer joins in. But now, they even have basketballs inside the station that kids can borrow. And recently they've asked us to expand the courts and build a park on the site. And parents report something astonishing. Before, there was fear of going anywhere the station, and now they say there's a sense that the court is safer than other courts nearby, and they prefer their kids to play here.
Энэ бол эхлэл. Гэвч энэ итгэлцлийг сэргээж байна уу? Норд Ландейлийн оршин суугчид: "Хүүхдүүд энэ талбайд өдөр болгон тоглодог, энд харагдаж байгаа шиг тэмцээнийг зохион байгуулдаг бөгөөд заримдаа цагдаа нар хүртэл оролцдог" гэж хэлсэн. Цагдаагийн хэлтэс дотор хүүхдүүд ашиглаж болох сагсны талбай бий болсон. Саяхан тэд энэхүү талбайгаа томсгож, цэцэрлэгтэй болох хүсэлтэйгээ хэлсэн. Эцэг эхчүүд гайхмаар юм хэлсэн. Өмнө нь цагдаагийн хэлтсийн ойролцоо явахад айдас мэдэрдэг байсан бол энэхүү талбай нь бусад талбайнуудаас аюулгүй, тайван санагддаг болсон ба хүүхдүүдээ энд тоглуулах дуртай болсон гэсэн.
So maybe in the future, on the public side of the station, you might be able to drop in for a haircut at the barbershop or reserve the community room for a birthday party or renew your driver's license or get money out of an ATM. It can be a place for neighbors to meet each other and to get to know the officers, and vice versa. This is not a utopian fantasy. It's about how do you design to rebuild trust, trusting relationships?
Магадгүй ирээдүйд та бүхэн цагдаагийн хэлтэс дэх олон нийтийн хэсэг дэх үсчинд үсээ засуулах, нийтийн зориулалттай өрөөнд нь төрсөн өдрийнхөө үдэшлэгийг хийх, жолооны үнэмлэхээ сэргээх, АТМ-ээс мөнгө авах гэж цагдаагийн хэлтэст очдог болж магадгүй. Хөршүүд хоорондоо уулздаг газар болж, эргээд офицеруудтай танилцаж болох юм. Энэ тийм ч биелшгүй, хийсвэр зүйл биш. Энэ нь хүмүүс хоорондын итгэлцлийг сэргээхийн тулд хэрхэн дизайны шийдэл гаргаж байгаагаас хамаарна.
You know, every city has parks, libraries, schools and other public buildings that have the potential to be reimagined as social connectors. But reimagining the buildings for the future is going to require engaging the people who live there. Engaging the public can be intimidating, and I've felt that, too. But maybe that's because in architecture school, we don't really learn how to engage the public in the act of design. We're taught to defend our design against criticism. But I think that can change, too.
Бүх хотод хүмүүсийг хооронд нь холбогчийн үүрэгтэйгээр ашиглаж болох цэцэрлэгт хүрээлэн, номын сан, сургууль гэх мэт олон нийтийн барилгууд байдаг. Ирээдүйн шаардлагад нийцсэн барилгуудыг төлөвлөхдөө заавал тэнд амьдарч буй хүмүүсийн харилцааг бодолцох хэрэгтэй. Олон нийтийг холбох нь хэцүү, сүрдмээр ажил л даа, би ч мэдэрсэн. Энэ нь бид архитектурын сургуульд сурч байхдаа дизайн гаргахад хүмүүсийн харилцааг бодолцох талаар сураагүйгээс болсон байх. Бид төлөвлөлтөө шүүмжлэлээс хамгаалахыг л сурсан. Гэхдээ энэ өөрчлөгдөнө гэж бодож байна.
So if we can focus the design mind on creating positive, reinforcing relationships in architecture and through architecture, I believe we can do much more than create individual buildings. We can reduce the stress and the polarization in our urban habitats. We can create relationships. We can help steady this planet we all share.
Хэрвээ бид архитектурт, архитектурын шийдлээр дамжуулж бат бэх харилцааг бүтээхэд чиглэсэн төлөвлөлтөнд анхаарлаа хандуулж чадвал нэг барилга төлөвлөхөөс илүү зүйлийг бид хийж чадна гэж би итгэдэг. Бид өөрсдийн амьдарч буй орчиндоо туйлшрах үзэгдэл, стрессийг бууруулж чадна. Бид харилцааг бий болгож чадна. Энэ гарагтаа тэнцвэрээ хадгалж үлдэхэд нь бид тусалж чадна.
See? Architects really are relationship builders.
Харав уу? Архитектор харилцааг хэлбэржүүлэгч мөн байгаа биз.
(Laughter)
(Инээв)
Thank you very much.
Маш их баярлалаа.
(Applause)
(Алга ташив)