(Applause) AIDS was discovered 1981; the virus, 1983. These Gapminder bubbles show you how the spread of the virus was in 1983 in the world, or how we estimate that it was. What we are showing here is -- on this axis here, I'm showing percent of infected adults. And on this axis, I'm showing dollars per person in income. And the size of these bubbles, the size of the bubbles here, that shows how many are infected in each country, and the color is the continent.
(Aлга ташилт) ДОХ-ыг анх 1981 онд, вирусыг нь 1983 онд тус тус нээсэн. Эдгээр Гапмайндер программын бөмбөлгүүд 1983 онд энэ өвчиний вирус дэлхийд хэрхэн тархсан тухай харуулж байна өөрөөр хэлбэл тархалтыг бид хэрхэн хэмжсэн талаар үзүүлж байна Энд үзүүлж байгаа зүйл бол - энэ тэнхлэг дээр халдвар авсан насанд хүрэгчдийн хувийг харуулсан. харин энэ тэнхлэг дээр хүн тус бүрийн орлогыг доллараар харуулж байна. энд байгаа бөмбөлөгүүдийн хэмжээ нь улс тус бүрийн халдвар авсан хүний тоог харуулж байгаа юм харин тивүүдийг өнгөөр ялгасан байгаа.
Now, you can see United States, in 1983, had a very low percentage infected, but due to the big population, still a sizable bubble. There were quite many people infected in the United States. And, up there, you see Uganda. They had almost five percent infected, and quite a big bubble in spite of being a small country, then. And they were probably the most infected country in the world. Now, what has happened? Now you have understood the graph and now, in the next 60 seconds, we will play the HIV epidemic in the world.
За одоо та бүхэн 1983 оны АНУ-ыг харж байна: маш бага хувийн халдварын тархалттай, гэхдээ хүн амын тоо өндөр болохоор нилээд том бөмбөлөг байна гэхдээ тооны хувьд АНУ-д нилээд их хүн халдвар авсан байна. За тэр дээр Уганда улс харагдаж байна бараг 5 хувь нь халдвар авсан жижиг орон гэхэд нилээд том бөмбөлөгтэй байна тухайн үед дэлхийн хамгийн их халдварын тархалттай орон байсан байна. За одоо, юу болж вэ? Одоо та бүхэн энэ диаграмыг ерөнхийдөө ойлгосон байх тэгвэл одоо дараагийн нэг минутад тахалт өвчин ДОХ-ын вирус дэлхий дээр хэрхэн тархасныг харуулья
But first, I have a new invention here. (Laughter) I have solidified the beam of the laser pointer.
Гэхдээ эхлээд би нэгэн шинэ нээлтийг танилцуулья. (инээв) Би лазер заагуурыг жаахан бэхжүүлсэн юм.
(Laughter)
(инээв)
(Applause)
(алга ташилт)
So, ready, steady, go! First, we have the fast rise in Uganda and Zimbabwe. They went upwards like this. In Asia, the first country to be heavily infected was Thailand -- they reached one to two percent. Then, Uganda started to turn back, whereas Zimbabwe skyrocketed, and some years later South Africa had a terrible rise of HIV frequency. Look, India got many infected, but had a low level. And almost the same happens here. See, Uganda coming down, Zimbabwe coming down, Russia went to one percent.
За, бэлэн, бат бөх, эхэлцгээе! Эхлээд бид Уганда болон Зимбабве улсад их хурдан өсөлт харж байна За тээр дээшээ ингэж явж байна. Азид хамгийн хүндээр халдварласан анхны орон Тайланд байсан байна Нэг, хоёр хувьд хүрлээ. Тэгсэн Уганда буцаж байна, гэтэл Зимбабве хурдлаад явчихлаа хэдэн жилийн дараа Өмнөд Африкт ДОХ-ын вирусын тархалт их өндөр болсон байна. Хараач, Энэтхэгт их олон хүн халдвар авчээ. гэхдээ бага түвшинд байна. тэгээд бараг адилхан явдал болжээ. Хараач, Уганда бас Зимбабве буурч байна. Орос нэг хувь хүртэл өслөө.
In the last two to three years, we have reached a steady state of HIV epidemic in the world. 25 years it took. But, steady state doesn't mean that things are getting better, it's just that they have stopped getting worse. And it has -- the steady state is, more or less, one percent of the adult world population is HIV-infected. It means 30 to 40 million people, the whole of California -- every person, that's more or less what we have today in the world.
Сүүлийн хоёр, гурван жилд дэлхий дахинаа ДОХ-ын вирусын тахалын тархалт тогтворжсон байна. 25 жил болжээ. Гэхдээ тархалт тогтворжсон гэдэг нь асуудал сайжирсан гэсэн үг биш юм. зүгээр л байдал улам муудаж дордоогүй гэсэн үг юм. Их бага хэмжээгээр байдал тогтворжсон бөгөөд дэлхийн насанд хүрсэн хүн амын 1 хувь нь ДОХ-ын вирусын халдвар авсан байна. Энэ нь 30-аас 40 сая хүн гэсэн үг харьцуулбал Калифорни мужийн хүн бүр өвчилсөнтэй адил юм. За манай дэлхий өнөөдрийн байдлаар иймэрхүү байна.
Now, let me make a fast replay of Botswana. Botswana -- upper middle-income country in southern Africa, democratic government, good economy, and this is what happened there. They started low, they skyrocketed, they peaked up there in 2003, and now they are down. But they are falling only slowly, because in Botswana, with good economy and governance, they can manage to treat people. And if people who are infected are treated, they don't die of AIDS. These percentages won't come down because people can survive 10 to 20 years. So there's some problem with these metrics now. But the poorer countries in Africa, the low-income countries down here, there the rates fall faster, of the percentage infected, because people still die. In spite of PEPFAR, the generous PEPFAR, all people are not reached by treatment, and of those who are reached by treatment in the poor countries, only 60 percent are left on treatment after two years. It's not realistic with lifelong treatment for everyone in the poorest countries. But it's very good that what is done is being done.
За одоо Ботсванагийн байдлыг хурдхан нэг дахиад үзээдхэе. Ботсвана бол өмнөд Африкийн дундаас дээш орлоготой орон юм. Ардчилсан засгийн газартай, сайн эдийн засагтай, за энд юу болсон нь харагдаж байна. Тархалт багаас эхэлж их хурдан өсжээ. 2003 онд хамгийн өндөр цэгтээ хүрсэн байна. харин одоо тархалт буурсан харагдана. гэхдээ их удаанаар буурч байна. Ботсвана сайн эдийн засаг, засаглалтай болохоороо тэд хүмүүсээ эмчилж чаджээ. Халдвар авсан хүмүүсийг эмчилэх юм бол тэд ДОХ-ын улмаас нас бардаггүй юм. Эдгээр хувиуд буурахгүй байна. учир нь халдвар авсан өвчтөн 10, 20 жил амьд явж чаддаг. Тэхлээр одоо эдгээр хэмжилтэн дээр жаахан асуудал байна. Африкийн ядуу буурай орнууд, бага орлоготой улсууд энэ доор байна халдвар авсан хүмүүсийн хувь хурдтайгаар буурч байна. яагаад гэвэл өвчтэй хүмүүс нас барна. PEPFAR хөтөлбөр, ДОХ-н эсрэг буянтай энэ хөтөлбөр байсан ч гэсэн эмчилгээ бүх хүмүүст хүрч чадахгүй байна. ядуу орнуудад эмчилүүлж чадсан хүмүүсийн зөвхөн 60 хувь нь хоёр дахь жилдээ эмчилгээгээ үргэлжлүүлэн авч чаджээ. Амьдралын турш дахь эмчилгээ гэдэг бол үнэндээ хэцүү ядуу буурай орнуудын хүн бүр ийм эмчилгээ авч чаддаггүй Гэхдээ л ямар нэгэн юм хийнэ гэдэг бол маш сайн хэрэг
But focus now is back on prevention. It is only by stopping the transmission that the world will be able to deal with it. Drugs is too costly -- had we had the vaccine, or when we will get the vaccine, that's something more effective -- but the drugs are very costly for the poor. Not the drug in itself, but the treatment and the care which is needed around it. So, when we look at the pattern, one thing comes out very clearly: you see the blue bubbles and people say HIV is very high in Africa. I would say, HIV is very different in Africa. You'll find the highest HIV rate in the world in African countries, and yet you'll find Senegal, down here -- the same rate as United States. And you'll find Madagascar, and you'll find a lot of African countries about as low as the rest of the world. It's this terrible simplification that there's one Africa and things go on in one way in Africa. We have to stop that. It's not respectful, and it's not very clever to think that way.
Гэхдээ хамгийн их анхаарах зүйл бол урьдчилан сэргийлэх Тархалтыг зогсоосноор л дэлхий энэ өвчинтэй тэмцэж чадна. эм дэндүү үнэтэй - бид вакцинтай байсан ч үр нөлөө сайтай вакцин гаргаж авсан ч ядуучуудын хувьд эм их үнэтэй байдаг. эм нь өөрөө үнэтэй биш юмаа гэхэд, эмчилгээ асаргаа гээд л зардал ихтэй шүү дээ. Тэгээд ч, одоогийн энэ төлөвийг харах юм бол нэг зүйл их тодорхой байна: та нар энэ цэнхэр бөмбөлгүүдийг харж байгаа байх Африкт ДОХ-н вирусын тархалт их өндөр байна. миний бодлоор Африкт ДОХ-ын вирус их өөр байна. Дэлхийн хамгийн өндөр тархалтийн хувь Африкийн орнуудад оногдож байна. гэхдээ энэ доор Сенегал гээд л аваад үзэх юм бол АНУ-тай л адилхан түвшинд байна. За тэгвэл Мадагасгарыг аваад үзье, ер нь Африкийн олон орнууд дэлхийн бусад улсуудтай адил түвшинд бага хувьтай ч байна Тэхлээр ганц Африк гэж дүр зургийг хэт хялбаршуулах Африкт бүх юм нэг адил замаар явна гэж үзэх тун аюултай. Бид үүнийгээ болих хэрэгтэй. Энэ бол үл хүндэтгэсэн байхаас гадна ухаалаг бус алхам юм ингэж хэт туйлширах гэдэг
(Applause)
(алга ташилт)
I had the fortune to live and work for a time in the United States. I found out that Salt Lake City and San Francisco were different. (Laughter) And so it is in Africa -- it's a lot of difference. So, why is it so high? Is it war? No, it's not. Look here. War-torn Congo is down there -- two, three, four percent. And this is peaceful Zambia, neighboring country -- 15 percent. And there's good studies of the refugees coming out of Congo -- they have two, three percent infected, and peaceful Zambia -- much higher. There are now studies clearly showing that the wars are terrible, that rapes are terrible, but this is not the driving force for the high levels in Africa.
Надад АНУ-д ажиллаж амьдрах завшаан тохиолдож байсан Миний хувьд Солт Лайк Хот, Сан Франсиско хоёр хоорондоо ялгаатай өөр өөр санагдсан. (инээв) Тэрэн шиг Африкт --байдал хоорондоо их ялгаатай. Тэхлээр, яагаад ийм өндөр байгаа юм бэ? Дайнаас уу? Үгүйээ, тийм биш. Үүнийг хардаа. Дайнд нэрвэгдсэн Конго энэ доор байна -- хоёр, гурав, дөрвөн хувь. гэтэл энд хөрш орон энх тайван Замби улс -- 15 хувь Конгоос дайжин гарсан дүрвэгсэдийн дунд сайн сайн судалгаа хийгдсэн байдаг-- тэгэхэд хоёр, гурван хувийн халдвар бүртгэгдсэн гэтэл энх тайван Замби улсад -- ихээхэн өндөр. Эдгээр судалгаанууд тодорхой харагдаж байна: дайн бол аймшигтай, хүчирхийлэл бол аймшигтай гэхдээ Африкт ДОХ-ын тархалтын хувь өндөр байх гол хүчин зүйл энэ болохгүй байна.
So, is it poverty? Well if you look at the macro level, it seems more money, more HIV. But that's very simplistic, so let's go down and look at Tanzania. I will split Tanzania in five income groups, from the highest income to the lowest income, and here we go. The ones with the highest income, the better off -- I wouldn't say rich -- they have higher HIV. The difference goes from 11 percent down to four percent, and it is even bigger among women. There's a lot of things that we thought, that now, good research, done by African institutions and researchers together with the international researchers, show that that's not the case. So, this is the difference within Tanzania.
Тэгвэл, энэ ядуурлаас болоод байна уу? За яахав, макро түвшинд аваад үзье л дээ, мөнгө их байх тусмаа л ДОХ-ын вирус их байх шиг харагдах юм. Үгүй ээ, энэ бол хэт хялбаршуулсан дүгнэлт За тэгвэл, энэ доор Танзанийг хараадхая. Танзанийг би таван түвшиний орлогын бүлгүүдэд хуваасан Хамгийн их орлоготойгоос хамгийн бага орлоготой хүртэл 5 хуваасан за тэгээд харцгаая л даа. Хамгийн их орлоготой нь, баян гэхээ больё арай дээгүүр амжиргаатай нь илүү өндөр ДОХ-ын вирусын халдвартай байна. Энэ ялгаа 11 хувиас 4 хувь хүртэл байна. Ялангуяа эмэгтэйчүүдийн дунд ялгаа илүү их байна. Бидний бодсон их зүйл бий. Сайн сайн судалгаануудаас харахад Африкийн судлаачид, байгууллагуудын олон улсын судлаачидтай хамтран хийсэн судалгаа асуудлыг өөрөөр харуулж байна. За энэ бол Танзани дахь ялгаатай байдал
And, I can't avoid showing Kenya. Look here at Kenya. I've split Kenya in its provinces. Here it goes. See the difference within one African country -- it goes from very low level to very high level, and most of the provinces in Kenya is quite modest.
Кени улсыг харуулахгүй өнгөрөөж чадахгүй нь Кени улсыг хараадхая. Би Кенийг бүс нутгуудаар нь хуваасан байгаа. За энэ байна. За тээр Африкийн нэг л ороны дотоод дахь ялгааг хараач. хамгийн бага түвшинээс хамгийн өндөр түвшин хүртэл байна Кенийн ихэнх бүс нутгууд дундаж байна
So, what is it then? Why do we see this extremely high levels in some countries? Well, it is more common with multiple partners, there is less condom use, and there is age-disparate sex -- that is, older men tend to have sex with younger women. We see higher rates in younger women than younger men in many of these highly affected countries.
Тэгвэл энэ юу вэ? Яагаад зарим улсууд ийм их өндөр түвшинд байна вэ? Яахав, олон хавьтагчтай байх тусмаа бэлгэвчийн хэрэглээ илүү бага байх тохиолдол бий мөн насны зөрүүтэй бэлгийн хавьтал нас өндөр эрэгтэй хүмүүс залуу эмэгтэйчүүдтэй хавьталд илүү ордог За энд залуу эрэгтэйчүүдээс залуу эмэгтэйчүүдийн дундах хувь илүү өндөр байна халдварын түвшин өндөр олон улсуудад ийм байдал харагддаг
But where are they situated? I will swap the bubbles to a map. Look, the highly infected are four percent of all population and they hold 50 percent of the HIV-infected. HIV exists all over the world. Look, you have bubbles all over the world here. Brazil has many HIV-infected. Arab countries not so much, but Iran is quite high. They have heroin addiction and also prostitution in Iran. India has many because they are many. Southeast Asia, and so on. But, there is one part of Africa -- and the difficult thing is, at the same time, not to make a uniform statement about Africa, not to come to simple ideas of why it is like this, on one hand.
Гэхдээ яг хаана хаана байна вэ? За би бөмбөлөгүүдийг газрын зураг болгоодхоё. Хараач, бүх хүн амын 4 хувьд халдварын түвшин өндөр байна. ДОХ-ын вирусын халдвартай 50 хувь ДОХ-ын вирус дэлхий даяар тархсан байгаа биз. Хараач, дэлхий даяар бөмбөлгүүд байна гээч. Бразилд ДОХ-ын вирусын халдвартай олон хүн байна. Арабын орнуудад тийм ч их биш, гэхдээ Иранд нилээд өндөр харагдана. Иранд хар тамхины хэрэглээ, биеэ үнэлэх явдал түгээмэл. Энэтхэгт бас их байгаа харагдана Зүүн өмнөд Ази гэх мэтчилэн Гэхдээ Африкийн энэ нэг хэсэгт үнэндээ хэцүү юм юу вэ гэвэл нэг талаас Африкийн талаар нэг дүгнэлт хийхгүй гэхэд хэцүү Яагаад байдал ийм байна гээд амархан хэлчих хэцүү
On the other hand, try to say that this is not the case, because there is a scientific consensus about this pattern now. UNAIDS have done good data available, finally, about the spread of HIV. It could be concurrency. It could be some virus types. It could be that there is other things which makes transmission occur in a higher frequency. After all, if you are completely healthy and you have heterosexual sex, the risk of infection in one intercourse is one in 1,000. Don't jump to conclusions now on how to behave tonight and so on. (Laughter) But -- and if you are in an unfavorable situation, more sexually transmitted diseases, it can be one in 100.
Нөгөө талаас Африкт асуудал хүнд байна гээд хэлчихэж болох юм. энэ дүр зургийг шинжлэх ухааны хувьд хүлээн зөвшөөрсөн НҮБ-ын ДОХ-ын эсрэг Сангаас сайн мэдээлэл гаргасан байгаа. ДОХ-ын вирусын тархалтаар сайн судалгаа хийгдсэн. Энэ магадгүй давхацсан тоо байж болох юм. магадгүй вирусын зарим өөр төрөл байж болох юм. Эсвэл бүр өөр зүйлтэй ч холбоотой байж болох юм. Ийм өндөр давтамжийн учир шалтгааныг янз янзаар тайлбарлаж болох юм. Гэхдээ эцсийн эцэст, хэрвээ та эрүүл бөгөөд эсрэг хүйсний бэлгийн харьцаатай бол нэг хавьталаар халдвар авах эрсдэл 1000-д нэг байна Дүгнэлт хийх гэж битгий яараарай. томоотой байна шүү өнөө орой! (инээв) Гэхдээ - таагүй нөхцөлд байлаа гэхэд бэлгийн замаар халддаг өвчин, 100-д нэг байна
But what we think is that it could be concurrency. And what is concurrency? In Sweden, we have no concurrency. We have serial monogamy. Vodka, New Year's Eve -- new partner for the spring. Vodka, Midsummer's Eve -- new partner for the fall. Vodka -- and it goes on like this, you know? And you collect a big number of exes. And we have a terrible chlamydia epidemic -- terrible chlamydia epidemic which sticks around for many years. HIV has a peak three to six weeks after infection and therefore, having more than one partner in the same month is much more dangerous for HIV than others. Probably, it's a combination of this.
Гэхдээ энэ тоо давхцсан тоо байж болох юм гэж бид бодож байна тэгвэл давхацсан гэж юу гэсэн үг вэ? Шведэд давхацана гэж байдаггүй. Зөвхөн цуврал ганц хавьтагчтай гэж бий. Архи, Шинэ Жилийн баяр - хаврын шинэ амраг Архи, Зуны дунд сарын орой - намрын шинэ амраг Архи - ингээд л цааш үргэлжлээд байна даа Тэгээд л нэг мэдэхэд олон олон хуучин амрагуудтай болсон байна. Бидний дунд хламидын халдвар аюултай их өндөр байдаг аюултай хламидын тахал олон жилийн туршид байсаар байна ДОХ-ын вирус халдвар авсанаас 3-6 долоо хоног дараа оргилдоо хүрдэг тийм болохоор нэг сарын дотор нэгээс илүү амрагтай байна гэдэг бол бусад халдварт өвчнүүдээс ДОХ-ын вирусын халдвар маш илүү аюултай гэсэн үг Магадгүй, хамгийн аюултай нь хавсарсан өвчний халдвар.
And what makes me so happy is that we are moving now towards fact when we look at this. You can get this chart, free. We have uploaded UNAIDS data on the Gapminder site. And we hope that when we act on global problems in the future we will not only have the heart, we will not only have the money, but we will also use the brain.
Гэхдээ сэтгэлийг маань тайтгаруулж байгаа юм юу вэ гэвэл энэ асуудлыг ярихдаа бид баримт мэдээлэл дээр илүү тулгуурлан ярьдаг болж байна. Энэ хүснэгт, диаграмыг та бүхэн үнэгүй авч болно. Gapminder.org сайт дээрээс НҮБ-ын ДОХ-ын эсрэг Сангийн мэдээллийг татаж авч болно. Ирээдүйд дэлхийн хэмжээний асуудал дээр ажиллахдаа бид зөвхөн зүрх сэтгэлтэй байхаас гадна зөвхөн мөнгө санхүүтай байхаас гадна тархиа бас ажиллуулна гэдэгт бид итгэж байна.
Thank you very much.
Та бүхэнд баярлалаа.
(Applause)
(алга ташилт)