Hans Rosling: I'm going to ask you three multiple choice questions. Use this device. Use this device to answer. The first question is, how did the number of deaths per year from natural disaster, how did that change during the last century? Did it more than double, did it remain about the same in the world as a whole, or did it decrease to less than half? Please answer A, B or C. I see lots of answers. This is much faster than I do it at universities. They are so slow. They keep thinking, thinking, thinking. Oh, very, very good.
Би та бүхнээс зөв хариулт сонгох 3 асуулт асуух болно. Энэ төхөөрөмжийг ашиглан хариулаарай. Эхний асуулт: Байгалийн гамшгаас үүдэлтэй нас баралтын түвшин өнгөрсөн зуунд хэрхэн өөрчлөгдсөн бэ? Дэлхийн хэмжээнд 2 дахин өссөн ерөнхийдөө хэвээр байсан уу, эсвэл хоёр дахин багассан уу? А, B, C хариултуудын нэгийг дараарай. Хариултууд ирж байна. Их сургуулиас харьцангуй хурдан байна шүү. Оюутнууд маш удаан хариулдаг. Бодоод л байна, бодоод л байна.
And we go to the next question. So how long did women 30 years old in the world go to school: seven years, five years or three years? A, B or C? Please answer.
Сайн байна, сайн байна. Дараагийн асуултандаа оръё. Дэлхийн хэмжээнд 30 настай эмэгтэй хүн дунджаар хэдэн жил сургуульд сурдаг вэ? 7 жил, 5 жил, 3 жил. A, B, C аль нь вэ?
And we go to the next question. In the last 20 years, how did the percentage of people in the world who live in extreme poverty change? Extreme poverty — not having enough food for the day. Did it almost double, did it remain more or less the same, or did it halve? A, B or C?
Дараагийн асуултанд хариулъя. Сүүлийн 20 жилд дэлхий даяарх нэн ядуу хүн амын эзлэх хувь хэрхэн өөрчлөгдсөн бэ? Нэн ядуу: өдрийн хоолоо авах чадамжгүй иргэдийг хамруулж ойлгоно. Энэ хэмжээ 2 дахин ихэссэн үү, бараг хэвэндээ байгаа юу, эсвэл хоёр дахин багассан уу? A, B, C?
Now, answers. You see, deaths from natural disasters in the world, you can see it from this graph here, from 1900 to 2000. In 1900, there was about half a million people who died every year from natural disasters: floods, earthquakes, volcanic eruption, whatever, droughts. And then, how did that change?
Одоо хариултуудаа харъя. Энэ зурагт байгалийн гамшгаас үүдэн учирсан нас баралтын графикийг харж байна 1900-2000 онуудын хооронд 1900-аад онд байгалийн гашгуудаас үүдэн жилд дунджаар хагас сая хүн өнгөрдөг байж Үер, газар хөдлөлт, галт уул, ган зэргээс Энэ байдал хэрхэн өөрчлөгдсөн бэ?
Gapminder asked the public in Sweden. This is how they answered. The Swedish public answered like this: Fifty percent thought it had doubled, 38 percent said it's more or less the same, 12 said it had halved. This is the best data from the disaster researchers, and it goes up and down, and it goes to the Second World War, and after that it starts to fall and it keeps falling and it's down to much less than half. The world has been much, much more capable as the decades go by to protect people from this, you know. So only 12 percent of the Swedes know this.
Гэпмайндер байгууллага энэ асуултыг Швед хүмүүсээс асууж, Шведүүд ийнхүү хариулсан юм. Швед хүмүүсийн: 50% нь энэ тоо 2 дахин өссөн, 38% нь хэвэндээ байгаа, 12% нь хоёр дахин багассан гэжээ. Судлаачдын гаргасан хамгийн бодит энэ судалгааны дагуу нас баралт ихсээд, багасч, дэлхийн 2-р дайныг өнгөрч, багассаар, багассаар, хагасаас бага хувь болтол бууржээ. Жил, жил өнгөрөх тусам дэлхий даяар байгалийн гамшгаас хүмүүсийг хамгаалах нь сайжирсан байна. Тэгэхээр Шведүүдийн 12% л мэддэг юм байна.
So I went to the zoo and I asked the chimps. (Laughter) (Applause)
Ингээд би амьтны хүрээлэн явж, мичнүүдээс асуусан юм.
The chimps don't watch the evening news, so the chimps, they choose by random, so the Swedes answer worse than random. Now how did you do? That's you. You were beaten by the chimps. (Laughter) But it was close. You were three times better than the Swedes, but that's not enough. You shouldn't compare yourself to Swedes. You must have higher ambitions in the world.
Мичнүүд оройн мэдээ үздэггүй тул санамсаргүй түүвэр авсан мэт хариулсан. Санамсаргүй хариулт ч Шведүүдийн хариултаас илүү байна. Харин та бүхэн хэр хариулсан бол? Энэ бол та нарын хариулт. Та нар мичнүүдэд хожигдчихсон байна. Гэхдээ ойрхон байна. Та бүхэн Шведүүдээс 3 дахин илүү дүнд хүрч, гэхдээ энэ бол хангалтгүй үзүүлэлт. Өөрсдийгөө Шведүүдтэй харьцуулж бодож болохгүй шүү.
Let's look at the next answer here: women in school.
Илүү сайн үр дүн гаргахаар зорих хэрэгтэй.
Here, you can see men went eight years. How long did women go to school? Well, we asked the Swedes like this, and that gives you a hint, doesn't it? The right answer is probably the one the fewest Swedes picked, isn't it? (Laughter) Let's see, let's see. Here we come. Yes, yes, yes, women have almost caught up. This is the U.S. public. And this is you. Here you come. Ooh. Well, congratulations, you're twice as good as the Swedes, but you don't need me —
Дараагийн асуултын хариултыг харцгаая: Боловсрол. 30 настай эрэгтэй хүн дунджаар 8 жил сурсан байдаг. Эмэгтэйчүүд дунджаар хэдэн жил сурдаг вэ? Шведүүдийн хариулсан байдлаас харахад хариултыг таахаад амар байх, тийм үү? Зөв хариулт нь Шведүүдийн хамгийн бага сонгосон хариулт байна байх. Харцгаая. Тийм байна. Эмэгтэйчүүдийн сурах хугацаа эрэгтэйчүүдийнхийг бараг гүйцсэн байна. Энэ бол Америкчуудын хариулт. Харин энэ бол та нар. Өөөө Баяр хүргэе, та бүхэн Шведүүдээс 2 дахин илүү үзүүлэлттэй байна.
So how come? I think it's like this, that everyone is aware that there are countries and there are areas where girls have great difficulties. They are stopped when they go to school, and it's disgusting. But in the majority of the world, where most people in the world live, most countries, girls today go to school as long as boys, more or less. That doesn't mean that gender equity is achieved, not at all. They still are confined to terrible, terrible limitations, but schooling is there in the world today. Now, we miss the majority. When you answer, you answer according to the worst places, and there you are right, but you miss the majority.
Тэгэхээр яагаад ийм зүйл болов? Миний бодлоор хүн болгон хаа нэгтээ охид сургуульд явахын тулд олон хүндрэлтэй тулгардгийг мэднэ. Охидыг сургуульд явахыг хориглодог. үнэхээр дургүй хүрэм. Гэхдээ дэлхийн хүн амын дийлэнх, хамгийн их хүнтэй хэсгүүдэд охид хөвгүүдтэй тэнцүү шахам жилийг сургуульд сурч өнгөрөөж байна. Энэ бол бид хүйсийн тэгш байдалд хүрсэн гэсэн үг биш, огт биш. Охид одоог хүртэл аймшигтай нөхцлүүдэд хязгаарлагдаж байгаа, гэхдээ боловсролыг дэлхийн хэмжээнд хүртээмжтэй олгож байна. Та бүхэн хариулахдаа байдал хамгийн асуудалтай газруудыг бодон хариулах нь тухайн газруудын хувьд үнэн ч, дийлэнх хэсгийг орхигдуулж байгаа юм.
What about poverty? Well, it's very clear that poverty here was almost halved, and in U.S., when we asked the public, only five percent got it right. And you? Ah, you almost made it to the chimps. (Laughter) (Applause) That little, just a few of you! There must be preconceived ideas, you know. And many in the rich countries, they think that oh, we can never end extreme poverty. Of course they think so, because they don't even know what has happened. The first thing to think about the future is to know about the present.
Ядуурлын түвшин ямар байгаа бол? Ядуурал сүүлийн 20 жилд бараг 2 дахин багассан нь харагдаж байна. Харин Америкчуудаас асуухад 5% нь л зөв хариулсан байна. Харин та бүхэн? Та бүхэн мичнүүдийг бараг гүйцсэн байна. Маш ойрхон зөрүүтэй хариулж. Нийгэмд тогтсон ойлголтууд байдаг байх нь Олон олон чинээлэг орнууд өөрсдийгөө хэзээ ч ядуурлыг бүрэн арилгаж чадахгүй гэж боддог. Тэгэж бодохгүй гээд яахав, тэд өнгөрсөн хугацаанд юу болж өнгөрснийг мэдэхгүй байна шүү дээ. Ирээдүйн тухай ярихын тулд мэдэх ёстой
These questions were a few of the first ones in the pilot phase of the Ignorance Project in Gapminder Foundation that we run, and it was started, this project, last year by my boss, and also my son, Ola Rosling. (Laughter) He's cofounder and director, and he wanted, Ola told me we have to be more systematic when we fight devastating ignorance. So already the pilots reveal this, that so many in the public score worse than random, so we have to think about preconceived ideas, and one of the main preconceived ideas is about world income distribution.
хамгийн эхний зүйл бол одоо үе. Эдгээр асуултууд бидний Гэпмайндэр Сангийн "Бодит Мэдээллийн Хомсдол Төслийн" туршилтанд байсан асуултууд. Энэ төслийг манай захирал болон миний хүү Ола Рослинг түрүү жил эхлүүлсэн. Ола сангийн хамтран байгуулагч, захирал ба ба надад бид хүмүүсийн харанхуй, мэдээлэлгүй байдлыг илүү системтэйгээр засах хэрэгтэй гэсэн юм. Туршилтууд хүмүүс санамсаргүй түүврээс муу дүн гаргаж байгааг харуулж байна. Иймд бид нийгэмд тогтсон ойлголтуудыг авч үзэх хэрэгтэй ба эдний нэг бол дэлхий даяарх орлогын хуваарилалт.
Look here. This is how it was in 1975. It's the number of people on each income, from one dollar a day — (Applause) See, there was one hump here, around one dollar a day, and then there was one hump here somewhere between 10 and 100 dollars. The world was two groups. It was a camel world, like a camel with two humps, the poor ones and the rich ones, and there were fewer in between.
Энэ бол 1975 оны байдал Энэ бол тухайн орлоготой нийт иргэд, Өдөрт 1 доллар авдаг байсан хүмүүс: Өдөрт $1-н цалинтай хүмүүсийн нэг том дов байж, мөн цалин нь $10-100 байсан хүмүүсийн бас нэг дов байна Дэлхий 2 хэсгээс тогтож байж. Дэлхий баян ядуу гэдэг 2 бөгтөртэй тэмээтэй төстэй ба эдгээрийн хоорондох завсарт харьцангуй цөөн хүмүүс байна. Гэхдээ байдал хэрхэн өөрчлөгдснийг харвал
But look how this has changed: As I go forward, what has changed, the world population has grown, and the humps start to merge. The lower humps merged with the upper hump, and the camel dies and we have a dromedary world with one hump only. The percent in poverty has decreased. Still it's appalling that so many remain in extreme poverty. We still have this group, almost a billion, over there, but that can be ended now.
Цаг хугацаа өнгөрөх тусам дэлхийн хүн ам өсч, 2 бөгтөр нийлж эхэлсэн. Жижиг дов, том дов нийлснээр тэмээ үгүй болж, бидний дэлхий нэг бөхт тэмээ шиг болсон байна. Ядуурлын түвшин буурсан байна. Одоо хүртэл нян ядуу түвшний ийм их хүн байгаа нь аймшигтай. Бараг 1 тэрбум хүмүүс нэн ядуу түвшинд амьдарсаар байгаа ч үүнийг бид ялж чадна.
The challenge we have now is to get away from that, understand where the majority is, and that is very clearly shown in this question. We asked, what is the percentage of the world's one-year-old children who have got those basic vaccines against measles and other things that we have had for many years: 20, 50 or 80 percent? Now, this is what the U.S. public and the Swedish answered. Look at the Swedish result: you know what the right answer is. (Laughter) Who the heck is a professor of global health in that country? Well, it's me. It's me. (Laughter) It's very difficult, this. It's very difficult. (Applause)
Харин бидэнд тулгарсан сорил бол энэ ойлголтуудаас салж, асуудлын дийлэнх хэсэг ямар түвшинд байгааг ойлгох юм. Бид дэлхий дээрх 1 настай хүүхдүүдийн хэдэн хувь бидний хэрэглэдэг улаанууд зэрэг түгээмэл вакцинуудад хамрагдсан байдаг вэ гэж асуусан. 20%, 50%, эсвэл 80%? Америк ба Шведүүдийн хариулт. Шведүүдийн хариултаас та зөв хариулт аль вэ гэдгийг мэднэ. Шведийн Дэлхийн Эрүүл Мэндийн мэргэжилтэн ямар нөхөр байдаг юм бэ? Би шүү дээ Их хицүү, их хицүү байдаг шүү. Ямартай ч байсан Олагийн
However, Ola's approach to really measure what we know made headlines, and CNN published these results on their web and they had the questions there, millions answered, and I think there were about 2,000 comments, and this was one of the comments. "I bet no member of the media passed the test," he said.
ямар мэдээ хамгийн их анхаарал татдагийг дүгнэх аргыг ашиглаж, CNN асуулга явуулж, сая сая хүн хариулж, дүнг нь гаргасан ба 2000 гаруй сэтгэгдэл ирсний дотор нэг ийм сэтгэгдэл байлаа: "Хэвлэл мэдээллийн нэг ч хүн энэ асуулгыг даваагүй гэж мөрийцье"
So Ola told me, "Take these devices. You are invited to media conferences. Give it to them and measure what the media know." And ladies and gentlemen, for the first time, the informal results from a conference with U.S. media. And then, lately, from the European Union media. (Laughter) You see, the problem is not that people don't read and listen to the media. The problem is that the media doesn't know themselves.
Ингээд Ола надад, "Та хэвлэл мэдээллийн хуралд явна, энэ төхөөрөмжөөр асуулга авч, мэдээллийг нь хэмж." гэв Хатагтай, ноёд оо, ингээд АНУ-н хэвлэл мэдээллийн хуралд хийсэн анхны албан бус асуулгын үр дүн. Мөн Европын Холбооны хэвлэл мэдээллийнхэнд хийсэн асуулгын дүн. Асуудлын учир хүмүүс хэвлэл мэдээллээр мэдээлэл авдаггүйд биш, харин хэвлэлийнхэн өөрсдөө мэддэггүйд байгаа байна.
What shall we do about this, Ola? Do we have any ideas? (Applause)
Ола, бид энэ яах хэрэгтэй вэ? Ямар нэг санаа байна уу? Ола Рослинг:
Ola Rosling: Yes, I have an idea, but first, I'm so sorry that you were beaten by the chimps. Fortunately, I will be able to comfort you by showing why it was not your fault, actually. Then, I will equip you with some tricks for beating the chimps in the future. That's basically what I will do.
Тийм ээ, надад нэг санаа байна. Гэхдээ юун түрүүнд та бүхэн мичнүүдэд ялагдсанд маш их харамсаж байна. Гэхдээ би одоо энэ таны буруу биш гэдгийг харуулан та бүхний сэтгэлийг засах болно. Дараа нь би та бүхэнд ирээдүйд мичнүүдээс илүү гарахад туслах аргыг зааж өгнө.
But first, let's look at why are we so ignorant, and it all starts in this place. It's Hudiksvall. It's a city in northern Sweden. It's a neighborhood where I grew up, and it's a neighborhood with a large problem. Actually, it has exactly the same problem which existed in all the neighborhoods where you grew up as well. It was not representative. Okay? It gave me a very biased view of how life is on this planet. So this is the first piece of the ignorance puzzle. We have a personal bias.
Гэхдээ эхлээд бүгдээрээ яагаад бид ийнхүү төөрөгдөлтэй байгааг судлая Бүх асуудал эндээс эхэлсэн. Энэ бол Шведийн хойд хэсэгт байдаг Худиксвалл хот-миний өссөн газар, Эндхийн системд маш том асуудал байдаг. Үнэндээ энэ газрын асуудал бол та бүхний бүгдэнгийнх нь өссөн хотуудад байдаг асуудал. Энэ хот бусад газрын ерөнхий төлөөлөл болж чадаагүй газар юм. Надад энэ дэлхий дээрх амьдралын талаар харьцангуй дутмаг ойлголт олгодог байсан. Энэ бол манай асуудлын эхний шалтгаан. Мөн бидний өөрсдийн өрөөсгөл ойлголтууд.
We have all different experiences from communities and people we meet, and on top of this, we start school, and we add the next problem. Well, I like schools, but teachers tend to teach outdated worldviews, because they learned something when they went to school, and now they describe this world to the students without any bad intentions, and those books, of course, that are printed are outdated in a world that changes. And there is really no practice to keep the teaching material up to date. So that's what we are focusing on. So we have these outdated facts added on top of our personal bias.
Бидний амьдрал бидний хүрээлэн буй нийгэм, хүмүүсээс хамаарч өөр өөр байдаг. Мөн бид сургуульд орсноор дараагийн асуудал нэмэгддэг. Би сургуулиудад дуртай ч багш нар өөрсдөө сурч байх үеийн мэдлэгийг одоо үе мэт сурагчдад зааж сургаж байгаа нь хоцрогдсон мэдээ, мэдээлэл байдаг. Тэд ямар нэг буруу санаа агуулаагүй л дээ. Мөн дэлхий өөрчлөгдөж байдаг тул эдгээр номнууд дээрх мэдээллийг шинэчилж байх шаардлагатай. Багш нарын хичээлд ашигладаг мэдээллийн нөөцийг шинэчилдэг ямар нэг аргачлал байдаггүй. Үүнд бид анхаарч ажиллаж байгаа. Ингээд бидний хувийн үзэл бодол дээр
What happens next is news, okay? An excellent journalist knows how to pick the story that will make headlines, and people will read it because it's sensational. Unusual events are more interesting, no? And they are exaggerated, and especially things we're afraid of. A shark attack on a Swedish person will get headlines for weeks in Sweden.
хоцрогдсон мэдээлэл нэмэгдлээ. Дараагийн асуудал бол хэвлэл мэдээлэл. Сайн сэтгүүлч мэдээ сонгохдооо олон хүмүүс сонирхож унших, "сенсацитай" мэдээг сонгодог. Ердийн бус үйл явдал илүү сонирхолтой байдаггүй гэж үү? Мөн энэ мэдээг нэмж "давсалдаг" Ялангуяа бидний айдаг зүйлсийг илүү онцолдог Махчин загас Швед хүн рүү дайрсан мэдээ Шведэд олон хоног
So these three skewed sources of information
онцлох мэдээ болж цацагдана.
were really hard to get away from. They kind of bombard us and equip our mind with a lot of strange ideas, and on top of it we put the very thing that makes us humans, our human intuition. It was good in evolution. It helped us generalize and jump to conclusions very, very fast. It helped us exaggerate what we were afraid of, and we seek causality where there is none, and we then get an illusion of confidence where we believe that we are the best car drivers, above the average. Everybody answered that question, "Yeah, I drive cars better."
Тэгэхээр ташуу мэдээллийн эх болдог энэ гурван хүчин зүйлээс хол байх их хэцүү. Тэд биднийг бараг л мэдээллээр бөмбөгдөж бидэнд хачин, сонин бодол төрүүлдэг. Үүн дээр нэмэгдээд биднийг хүн болгож байдаг "хүний байгалийн зөн совин" Хувьслын үед зөн совин бидэнд байдлыг ерөнхийд нь авч үзэж, дүгнэлт хийхэд их хэрэг болж байсан. Бидэнд бидний айж байдаг зүйлс улам ихсэх мэт мэдрэмж төрж, бид ямар ч байхгүй холбоо, шалтгаан хайж эхлэнэ. Дараа нь бидэнд өөртөө итгэх хуурмаг итгэл, төөрөгдөл үүснэ. Өөрийгөө дунждаас дээгүүр чадвартай, эсвэл хамгийн сайн жолооч гэж тооцох гээд л. "Чи сайн жолооч уу" гэвэл хүн бүр "Тийм ээ, би сайн жолоо барьдаг"гэнэ.
Okay, this was good evolutionarily, but now when it comes to the worldview, it is the exact reason why it's upside down. The trends that are increasing are instead falling, and the other way around, and in this case, the chimps use our intuition against us, and it becomes our weakness instead of our strength. It was supposed to be our strength, wasn't it?
Хувьсал, хөгжлийн үед энэ чанар хэрэг болж байсан ч үүнээс болон бидний дэлхийг харах өнцөг орвонгоороо эргээд байгаа юм. Ихсэж байсан хандлагыг буурч байгаа гэх, эсвэл яг эсрэгээс нь бодох гээд л. Харин энэ нөхцөлд мичнүүд бидний зөнг бидний эсрэг ашиглаж, бидний мэдрэмж бидний сул тал болж байдаг.
So how do we solve such problems? First, we need to measure it, and then we need to cure it. So by measuring it we can understand what is the pattern of ignorance. We started the pilot last year, and now we're pretty sure that we will encounter a lot of ignorance across the whole world, and the idea is really to scale it up to all domains or dimensions of global development, such as climate, endangered species, human rights, gender equality, energy, finance. All different sectors have facts, and there are organizations trying to spread awareness about these facts. So I've started actually contacting some of them, like WWF and Amnesty International and UNICEF, and asking them, what are your favorite facts which you think the public doesn't know?
Мэдрэмж давуу тал байх ёстой биш гэж үү? Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ? Эхлээд бид асуудлыг хэмжих, дараа нь анагаах хэрэгтэй. Хэмжсэнээр бид мэдээлэлгүй байдал ямар загвар, бүтэцтэйг мэдэж болно. Түрүү жил бидний эхлүүлсэн асуулга бидэнд ташуу мэдээлэл, мэдлэг дэлхий даяар хичнээн их байгааг харуулсан ба бидний гол санаа бол глобал хөгжлийн бүхий л хэмжээс, талбарыг хамруулах, үүнд: цаг уур, ховордсон төрөл зүйлс, хүний эрх, хүйсийн тэгш эрх, эрчим хүч, санхүү гээд л Бүхий л салбарын тухай баримт, мэдээ, энэ мэдээллийг олонд хүргэхээр ажилладаг байгууллагууд ч байдаг. Би WWF, UNICEF, Амнести Интернэйшнл зэрэг хэд хэдэн байгууллагуудтай холбогдон, тэднээс өөрсдийнх нь хамгийн их үнэлдэг ч, хүмүүс сайн мэддэггүй
Okay, I gather those facts. Imagine a long list with, say, 250 facts. And then we poll the public and see where they score worst. So we get a shorter list with the terrible results, like some few examples from Hans, and we have no problem finding these kinds of terrible results. Okay, this little shortlist, what are we going to do with it? Well, we turn it into a knowledge certificate, a global knowledge certificate, which you can use, if you're a large organization, a school, a university, or maybe a news agency, to certify yourself as globally knowledgeable. Basically meaning, we don't hire people who score like chimpanzees. Of course you shouldn't. So maybe 10 years from now, if this project succeeds, you will be sitting in an interview having to fill out this crazy global knowledge.
мэдээллүүдийг цуглууллаа. 250 тоо баримтаас тогтох урт жагсаалт Ингээд бид иргэдээс асуулга авч, юун дээр хамгийн муу үзүүлэлт байгааг харлаа. Сая Хансын харуулсан шиг маш муу хариунууд бүхий арай богино жагсаалттай боллоо. Ийм муу үзүүлэлт бүхий үр дүнг олоход огтхон ч хэцүү биш. За тэгвэл энэ богино жагсаалтаа хэрхэн ашиглах вэ? Бид үүгээрээ глобал мэдээллийн батламж гардуулах ба энэ батламжийг сургууль, их сургууль, эсвэл мэдээллийн агентлаг зэрэг томоохон байгууллагууд хүмүүсийг "глобал мэдээлэлтэй"-г батлахад хэрэглэж болно. Товчоор, "бид мичнээс муу дүн гаргадаг хүмүүсийг ажилд авахгүй" гэсэн үг. Мэдээж болохгүй шүү дээ. Ингээд магад энэ төсөл амжилт олж, 10 жилийн та ажлын ярилцлага өгөхдөө энэ мэтийн солиотой глобал мэдээллийн тест
So now we come to the practical tricks.
бөглөөд сууж байж ч болно.
How are you going to succeed? There is, of course, one way, which is to sit down late nights and learn all the facts by heart by reading all these reports. That will never happen, actually. Not even Hans thinks that's going to happen. People don't have that time. People like shortcuts, and here are the shortcuts. We need to turn our intuition into strength again. We need to be able to generalize. So now I'm going to show you some tricks where the misconceptions are turned around into rules of thumb.
Ингээд асуулганд сайн хариулах аргуудыг танилцуулъя. Хэрхэн бид шалгалтыг давж гарах вэ? Мэдээж нэг арга бий: орой болтол сууж, энэ бүх баримт, мэдээг уншиж, бүгдийг нь цээжлэх. Үнэндээ хэзээ ч ийм зүйл болохгүй. Ханс ч ийм зүйл болно гэж бодохгүй байгаа. Хүмүүст тийм цаг байхгүй. Хүмүүс товч замуудад дуртай, харин тэр нь энд байна. Бид зөн, мэдрэмжээ эргүүлэн давуу тал болгох хэрэгтэй. Аливааг ерөнхийд нь дүгнэх хэрэгтэй. Ингээд би та бүхэнд буруу ойлголтыг залруулахад, ерөнхий тохиолдлуудад ашиглаж болох
Let's start with the first misconception. This is very widespread. Everything is getting worse. You heard it. You thought it yourself. The other way to think is, most things improve. So you're sitting with a question in front of you and you're unsure. You should guess "improve." Okay? Don't go for the worse. That will help you score better on our tests. (Applause) That was the first one.
хэд хэдэн арга зааж өгнө. Хэдүүлээ энэ ташуу ойлголтоос эхэлье. Маш өргөн тархсан ойлголт байгаа. Бүх зүйл дордож байгаа. Та үүнийг сонсож, ингэж ч бодож байсан. Өөрөөр бодох арга нь: Ихэнх зүйлс сайжирч байдаг. Хэрэв энэ асуулт урд чинь, харин та яахаа мэдэхгүй бол "сайжрах" гэж таах хэрэгтэй. Муудаж байна гэдгийг сонгох хэрэггүй. Ингэвэл манай асуулгууд дээр илүү оноо авна.
There are rich and poor and the gap is increasing. It's a terrible inequality. Yeah, it's an unequal world, but when you look at the data, it's one hump. Okay? If you feel unsure, go for "the most people are in the middle." That's going to help you get the answer right.
Энэ бол нэгдүгээр дүрэм. Баян, ядуугийн хоорондох зай улам бүх ихсэж байгаа. Аймшигтай тэгш бус байдал Тийм ээ, энэ бол тэгш бус хорвоо. Гэхдээ баримтаас харахад, ганцхан дов байна. Дараа удаа эргэлзвэл "ихэнх хүмүүс орлогын дундаж түвшинд багтдаг" гэж хариулах нь зөв хариулт байх нь.
Now, the next preconceived idea is first countries and people need to be very, very rich to get the social development like girls in school and be ready for natural disasters. No, no, no. That's wrong. Look: that huge hump in the middle already have girls in school. So if you are unsure, go for the "the majority already have this," like electricity and girls in school, these kinds of things. They're only rules of thumb, so of course they don't apply to everything, but this is how you can generalize.
Дараагийн нийгэмд тогтсон ойлголт бол анхдагч орнууд болон хүмүүс нийгмийн хөгжлийг бүтээхийн тулд маш их хөрөнгөтэй, чинээлэг байх ёстой гэх Охидод боловсрол олгох, байгалийн гамшигт бэлтгэх гэх мэт Үгүй, үгүй. Энэ бол буруу. Голд байгаа тэр том хотгорын хүн амд багтах охид хэдийн боловсрол эзэмшдэг болсон. Хэрвээ та эргэлзвэл "дийлэнх хэсэг энэ түвшинд хүрсэн" гэж хариулаарай Эрчим хүч, эмэгтэйчүүдийн боловсрол гэх зэрэг Эдгээр дүрмүүдийг нь олон тохиолдолд хэрэглэж болох ч мэдээж бүх тохиолдолд үнэн байхгүй.
Let's look at the last one. If something, yes, this is a good one, sharks are dangerous. No — well, yes, but they are not so important in the global statistics, that is what I'm saying. I actually, I'm very afraid of sharks. So as soon as I see a question about things I'm afraid of, which might be earthquakes, other religions, maybe I'm afraid of terrorists or sharks, anything that makes me feel, assume you're going to exaggerate the problem. That's a rule of thumb. Of course there are dangerous things that are also great. Sharks kill very, very few. That's how you should think.
Гэхдээ ингэж л ерөнхий байдлыг мэдэж авна. Сүүлийн дүрмийг харцгаая. Тийм ээ, энэ жишээгээр харуулая. Махчин загаснууд аюултай. Үгүй - мэдээж тэд аюултай, гэхдээ тэр нь миний ярих дэлхийн статистик, мэдээлэлд тийм ч чухал биш Үнэндээ би махчин загаснаас маш их айдаг. Миний айдаг зүйлсийн тухай асуулт хармагц, жишээ нь газар хөдлөлт, бусад шашинууд, магад терроризм, махчин загаснаас бас айдаг байж болно Ямар нэг мэдрэмж төрүүлэхэд хүн тэр асуудлыг дэвэргэж бодох магадлалтай гэж бодоорой. Энэ бол дараагийн дүрэм. Аюултай боловч гайхамшигтай зүйлс байх нь ойлгомжтой. Гэхдээ махчин загас маш цөөн хүн алдаг
With these four rules of thumb, you could probably answer better than the chimps, because the chimps cannot do this. They cannot generalize these kinds of rules. And hopefully we can turn your world around and we're going to beat the chimps. Okay? (Applause) That's a systematic approach.
Ингэж сэтгэх хэрэгтэй. Энэ дөрвөн ерөнхий дүрмүүдийн тусламжтайгаар та мичнүүдээс илүү үзүүлэлт гаргах боломжтой. Учир нь мичнүүд ингэж сэтгэж чадахгүй. Тэд иймэрхүү дүрэм зохиож чадахгүй. Ийнхүү бид таны ертөнцийг эргүүлж, бид мичнүүдээс давж гарна. Болж байна уу? Энэ бол асуудалд
Now the question, is this important? Yeah, it's important to understand poverty, extreme poverty and how to fight it, and how to bring girls in school. When we realize that actually it's succeeding, we can understand it. But is it important for everyone else who cares about the rich end of this scale? I would say yes, extremely important, for the same reason. If you have a fact-based worldview of today, you might have a chance to understand what's coming next in the future.
системтэйгээр хандаж байгаа явдал. Асуулт: Энэ бүхэн чухал уу? Тийм ээ, ядуурал, нэн ядуу байдал, түүнтэй тэмцэх, охидод хэрхэн боловсрол олгох талаар ойлголттой байх нь маш их ач холбогдолтой. Бид амжилттай ажиллаж байгааг харсны дараа асуудлын учрыг ойлгодог болно. Гэхдээ энэ графикийн зөвхөн чинээлэг хэсгийг сонирхсон хүмүүст хамаатай юу? Би саяны шалтгааны улмаас, Тийм, маш хамаатай гэх байна. Дэлхий дахины тухай баримт дээр суурилсан мэдээллийн тусламжтайгаар ирээдүй ямар байхыг
We're going back to these two humps in 1975. That's when I was born, and I selected the West. That's the current EU countries and North America. Let's now see how the rest and the West compares in terms of how rich you are. These are the people who can afford to fly abroad with an airplane for a vacation. In 1975, only 30 percent of them lived outside EU and North America. But this has changed, okay? So first, let's look at the change up till today, 2014. Today it's 50/50. The Western domination is over, as of today. That's nice. So what's going to happen next? Do you see the big hump? Did you see how it moved? I did a little experiment. I went to the IMF, International Monetary Fund, website. They have a forecast for the next five years of GDP per capita. So I can use that to go five years into the future, assuming the income inequality of each country is the same. I did that, but I went even further. I used those five years for the next 20 years with the same speed, just as an experiment what might actually happen. Let's move into the future. In 2020, it's 57 percent in the rest. In 2025, 63 percent. 2030, 68. And in 2035, the West is outnumbered in the rich consumer market. These are just projections of GDP per capita into the future. Seventy-three percent of the rich consumers are going to live outside North America and Europe. So yes, I think it's a good idea for a company to use this certificate to make sure to make fact- based decisions in the future.
төсөөлөх боломжтой болж болно. Эргээд 1975 оны хоёр дов руу очицгооё. Миний төрсөн он байгаа, Баруун хэсгийг авч үзье. Энэ бол одоогийн Европын Холбоо, Хойд Америкийн орнууд байгаа. Одоо Барууны орнууд, бусад орнууд хөрөнгөөрөө хэрхэн харьцуулагдаж байгааг харцгаая. Энэ бол амралтаараа онгоцоор аялах санхүүгийн чадамжтай хүмүүс байгаа. 1975 онд эдгээр хүмүүсийн ердөө 30% нь Европын Холбоо, Хойд Америкаас гадна орших орнуудын иргэд байсан. Гэхдээ энэ байдал өөрчлөгдсөн. 2014 он хүртэлх өөрчлөлтийг харцгаая 2014 он. Өнөөдөр энэ тоо 50/50 болсон. Өнөөдрийн байдлаар барууны ноёрхол дууссан байна. Энэ бол сайн зүйл. Цаашид яах бол? Энэ том дов хэрхэн нүүхийг харсан уу? Би Олон Улсын Валютын Сангийн вэбсайт руу орж, жижиг туршилт хийж үзлээ. Тэд ирэх 5 жилийн нэг хүнд ноогдох ДНБ-ний урьдчилсан таамаглал гаргасан Иймд орон бүрийн орлогийн тэгш бус байдлыг ижил байна гэж үзээд, дараагийн 5 жилийн байдлыг харж болно. Гэхдээ би үүнээс цааш туршилтаа явууллаа. Туршилтын журмаар дараагийн 20 жилийн төлвийг ирэх 5 жилтэй ижил хурдтай байхаар тооцвол юу болохыг харсан юм. Ирээдүй рүү явцгаая. 2020 онд, Бусад орнуудын иргэд чинээлэг давхаргын 57%-ийг эзэлж байна. 2025 онд 63%-ийг, 2030 онд 68%. Харин 2035 он чинээлэг давхаргын зах зээлд Барууныхан дийлэнх байхаа больж байна. Энэ бол зөвхөн нэг хүнд ноогдох ДНБ-ний ирээдүйн туршилт буулгалт юм. Чинээлэг давхаргын 73%-г Хойд Америк, Европын Холбооны бус орнууд бүрдүүлэх байна. Компаниуд ирээдүйд баримт, мэдээлэлд тулгуурласан шийдвэр гаргахын тулд энэхүү батламжийг ашиглах нь
Thank you very much. (Applause)
сайхан санаа гэж бодож байна. Маш их баярлалаа.
Bruno Giussani: Hans and Ola Rosling!
Бруно Жуссани: Ханс Рослинг, Ола Рослинг!