I feel incredibly lucky to be from a country that's generally considered to be the best place in the world to be a woman.
Би хувьдаа эмэгтэй хүнд хамгийн таатай оронд төрсөндөө өөрийгөө маш азтай гэж боддог.
In 1975, when I was seven years old, women in Iceland went on a strike. They did no work that day, whether they held professional jobs or had the work of the home. They marched into the center of Reykjavík -- 90 percent of women participated -- and peacefully and in solidarity asked for equality. Nothing worked in Iceland that day, because nothing works when women are not at work.
1975 онд намайг долоон настай байхад Исландын эмэгтэйчүүд ажил хаялт хийсэн. Тэд мэргэжлийн ажил хийдэг ч бай, гэрийн ажил хийдэг ч бай ялгаагүй бүгд тэр өдөр ажиллаагүй. Нийт эмэгтэйчүүдийн 90 хувь нь Рейкьявик хотын төв рүү алхацгааж тайван, хүндэтгэлтэйгээр эрх тэгш байдлыг хүссэн. Тэр өдөр Исландад юу ч ажиллаагүй, учир нь эмэгтэйчүүд ажиллахгүй бол ямар ч ажил явахгүй.
(Applause)
(Алга ташилт)
Five years later, Icelanders had the courage to be the first country in the world to democratically elect a woman as their president. I will never forget this day, that President Vigdís, as we know her by her first name, stepped out on the balcony of her own home, a single mom with her daughter by her side as she had won.
Таван жилийн дараа исландчууд ардчилсан сонгуулиар эмэгтэй ерөнхийлөгчтэй болж чадсан. Бидний нэрээр нь дуудаж заншсанаар, Ерөнхийлөгч Вигдис өрх толгойлсон эх байсан ч охинтойгоо хамт сонгуульд ялсныхаа дараа гэрийнхээ тагтан дээр гарсан тэр өдрийг би хэзээ ч мартахгүй.
(Applause)
(Алга ташилт)
This woman was an incredible role model for me and everyone growing up at that time, including boys. She frequently shares the story of how a young boy approached her after a couple of terms in office and asked, "Can boys really grow up to be president?"
Энэ эмэгтэй тухайн үед өсч хүмүүжиж байсан бүх хүүхдүүдэд гайхалтай үлгэр дууриалал байсан. Хөвгүүдийн хувьд ч адил. Түүнийг ажлаа аваад хэсэг хугацаа өнгөрсний дараа өөр дээр нь ирж "Хөвгүүд ч бас том болоод ерөнхийлөгч болж болох уу?" гэж асуусан хөвгүүний тухай тэр үе үе дурсан ярьдаг.
(Laughter)
(Инээд)
Role models really matter, but even with such strong role models who I am so grateful for, when I was encouraged to run for president, my first reaction was, "Who am I to run for president? Who am I to be president?"
Үлгэр дууриалал үнэхээр чухал, гэвч ийм хүчирхэг, маш их талархаж явдаг үлгэр дууриалалтай байсан ч, надад анх ерөнхийлөгчид нэр дэвшихийг санал болгоход "Би ерөнхийлөгчид өрсөлдөх хэн юм бэ? Би ерөнхийлөгч болох хэн юм бэ?" гэж хэлж байсан.
It turns out that women are less likely to consider running than men. So a study done in the US in 2011 showed that 62 percent of men had considered running for office, but 45 percent of women. That's gap of 16 percentage points, and it's the same gap that existed a decade earlier. And it really is a shame, because I am so convinced that the world is in real need for women leaders and more principle-based leadership in general.
Үнэн хэрэгтээ, нэр дэвших талаар бодох нь эмэгтэйчүүдийн хувьд эрчүүдээс бага байдаг байна. АНУ-д 2011 онд хийсэн судалгаагаар эрчүүдийн 62 хувь нь сонгуульд нэр дэвших талаар бодож үзсэн байхад, эмэгтэйчүүдийн 45 хувь нь л бодсон байдаг. Энэ бол 16 хувийн ялгаа ба 10 жилийн өмнөхтэй адил байна. Энэ бол зүгээр л ичгэвтэр явдал. Учир нь дэлхий дахинд эмэгтэй удирдагчид болон зарчимч манлайллаар дутдаг гэдэгт би гүнээ итгэдэг.
So my decision to run ultimately came down to the fact that I felt that I had to do my bit, even if I had no political experience, to step up and try to be part of creating the world that will make sense and be sustainable for our kids, and a world where we truly allow both our boys and girls to be all they can be.
Ингээд миний нэр дэвших шийдвэр бол улс төрийн туршлагагүй байсан ч хамаагүй өөрийнхөө хувь нэмрийг оруулах хэрэгтэй, бас хүүхдүүдэд маань утга учраар дүүрэн, тогтвортой хөгжлөөр хангагдсан, охин ч бай, хүү ч бай ялгаагүй том болоод жинхэнэ утгаар нь хүссэнээ хийх боломжтой тийм орчинг бий болгоход өөрийн хувь нэмрээ оруулах хүслээс минь шалтгаалсан.
And it was the journey of my life. It was amazing. The journey started with potentially as many as 20 candidates. It boiled down to nine candidates qualifying, and ultimately the race came down to four of us, three men and me.
Ингээд амьдралынхаа том адал явдалтай би учирсан даа. Үнэхээр гайхалтай байсан. Аялал маань 20 нэр дэвшигчтэй эхэлсэн. Удалгүй 9 хүн тэнцэж, эцэст нь надтай нийлээд 4 хүн үлдсэн. 3 эрэгтэй, тэгээд би.
(Applause)
(Алга ташилт)
But that's not all the drama yet. You may think you have drama in the US, but I can --
Гэхдээ энэ гол зангилаа нь хараахан биш байлаа. Та нар Америкт л адал явдал байдаг гэж боддог байх, гэхдээ...
(Laughter)
(Инээд)
I can assure you we had our own drama in Iceland. So our sitting president of 20 years announced initially that he was not going to run, which is probably what gave rise to so many candidates considering running. Then later he changed his mind when our prime minister resigned following the infamous Panama Papers that implicated him and his family. And there was a popular protest in Iceland, so the sitting president thought they needed a trusted leader. A few days later, relations to his wife and her family's companies were also discovered in the Panama Papers, and so he withdrew from the race again. Before doing so, he said he was doing that because now there were two qualified men who he felt could fill his shoes running for office.
Манай Исландад ч бас өөрсдийн адал явдал байсан. 20 жил эрх барьсан тухайн үеийн ерөнхийлөгч эхлээд нэр дэвшихгүй гэж мэдэгдсэн байсан ба магадгүй энэ нь тийм олон хүн дэвших талаар бодоход хүргэсэн байх. Харин дараа нь манай ерөнхий сайд болон түүний гэр бүлийнхэн Панамын баримтуудтай холбогдож, улмаар огцроход нь ерөнхийлөгч маань бодлоо өөрчилсөн. Исландад эсэргүүцлийн жагсаал нилээн газар авсан учир итгэлтэй удирдагч хэрэгтэй гэж тэр бодсон хэрэг. Хэд хоногийн дараа түүний эхнэр, эхнэрийн гэр бүлийн компаниуд Панамын баримтуудад олдсон болохоор тэр дахин өрсөлдөхөөс татгалзав. Ингэх болсноо тэр тайлбарлахдаа түүнийг орлож чадах хоёр чадварлаг эр өрсөлдөж байна гэсэн юм.
So on May 9, 45 days before election day, it was not looking too good for me. I did not even make the graph in the newspaper. The polls had me at 1 percent, but that was still the highest that any woman announcing her candidacy had earned. So it would be an understatement to say that I had to work extremely hard to get my seat at the table and access to television, because the network decided that they would only include those with 2.5 percent or more in the polls in the first TV debate. I found out on the afternoon of the first TV debate that I would participate along with the three men, and I found out on live TV that I came in at exactly 2.5 percent on the day of the first TV debate.
5 сарын 9 буюу сонгууль болоход 45 хоног дутуу байхад надад тийм ч таатай үр дүн харагдахгүй байлаа. Бүр сонин дээр гарсан урьдчилсан дүнгийн графикт ч багтаагүй. Урьдчилсан байдлаар надад 1 хувийн магадлал байсан нь өмнөх эмэгтэй нэр дэвшигчдээс хамгийн өндөр нь байсан. Ширээн дээр суух, телевизийн нэвтрүүлэгт оролцох боломжтой болохын тулд маш их ажилласан гэж хэлэхэд ч багадна. Яагаад гэвэл мэдээллийн хэрэгслүүд урьдчилсан байдлаар 2.5-аас дээш хувьтай оролцогчдыг эхний халз мэтгэлцээнд оролцуулна гэж шийдсэн. Би мэтгэлцээн болох яг тэр өдрийн үдээс хойш л өөр 3 эрэгтэйн хамт оролцох эрхтэй болсноо телевизийн шууд мэдээгээр л олж мэдсэн нь тэр өдөр яг 2.5 хувь хүрснийг зарласан явдал байсан юм.
(Applause)
(Алга ташилт)
So, challenges. The foremost challenges I had to face and overcome on this journey had to do with media, muscle and money. Let's start with media. There are those who say gender doesn't matter when it comes to media and politics. I can't say that I agree. It proved harder for me to both get access and airtime in media. As a matter of fact, the leading candidate appeared in broadcast media 87 times in the months leading up to the elections, whereas I appeared 31 times. And I am not saying media is doing this consciously. I think largely this has to do with unconscious bias, because in media, much like everywhere else, we have both conscious and unconscious bias, and we need to have the courage to talk about it if we want to change it.
Сорилтуудын тухай ярья л даа. Энэхүү аялалд тулгарч даван туулсан сорилтууд мэдээллийн хэрэгслүүд, хүч чадал, мөнгөтэй холбоотой байсан. Мэдээллийн хэрэгслээс эхэлье. Мэдээлэл, улс төр хоёрт хүйс огт хамаагүй гэж хэлдэг хүмүүс бий. Би үүнтэй санал нийлж чадахгүй. Надад мэдээллийн хэрэгслүүдийн олдоц болон олдсон цаг нь хангалтгүй байсан. Үнэн хэрэгтээ, тэргүүлж байсан өрсөлдөгчийн маань талаар сонгууль хүртэлх хэдэн сарын дотор 87 удаа гарсан байхад миний талаар 31 удаа гарсан байдаг. Мэдээллийн хэрэгслүүд санаатай ингэдэг гэж би хэлэх гэсэнгүй. Өөрсдөө ч мэдэлгүй ингэдэг. Учир нь бусад бүх л салбарын адил санаатай болон санаандгүй мэдээллийн тэнцвэргүй байдал гэж байдаг. Бид үүнийг өөрчлөхийг хүсч л байвал энэ тухай ярих хэрэгтэй.
When I finally got access to TV, the first question I got was, "Are you going to quit?" And that was a hard one. But of course, with 1 percent to 2.5 percent in the polls, maybe it's understandable. But media really matters, and every time I appeared on TV, we saw and experienced a rise in the polls, so I know firsthand how much this matters and why we have to talk about it. I was the only one out of the final four candidates that never got a front page interview. I was sometimes left out of the questions asked of all other candidates and out of coverage about the elections. So I did face this, but I will say this to compliment the Icelandic media. I got few if any comments about my hair and pantsuit.
Надад арайхийж телевизийн нэвтрүүлэгт оролцох боломж гарахад надаас асуусан анхны асуулт нь: "Та нэрээ татах уу?" байлаа. Энэ маш хэцүү асуулт байсан. Гэхдээ мэдээж 1-2.5 хувийн саналтай байхад энэ нь ойлгомжтой байх л даа. Мэдээллийн хэрэгсэл маш чухал, учир нь намайг гарах бүрт миний санал нэмэгдэж байсан юм. Тиймээс хамгийн түрүүнд үүнийг ямар чухал болохыг, яагаад ярих хэрэгтэйг би маш сайн мэднэ. Би 4 нэр дэвшигчээс сонингийн эхний нүүрэнд гараагүй ганц хүн. Заримдаа бусад бүх нэр дэвшигчдээс асуусан асуултыг надаас асуулгүй орхидог байсан, бас сонгуулийн тухай мэдээнд намайг дурддаггүй байлаа. Надад бэрхшээлүүд тулгарсан, гэхдээ Исландын мэдээллийн хэрэгслийн тухай нэг сайн зүйл хэлье. Миний үс болон хувцасны талаар бараг дурдаагүй.
(Applause)
(Инээд)
So kudos to them.
(Алга ташилт)
But there is another experience that's very important. I ran as an independent candidate, not with any political party or muscle behind me. That lack of experience and lack of access to resources probably came at a cost to our campaign, but it also allowed us to innovate and do politics differently. We ran a positive campaign, and we probably changed the tone of the election for others by doing that. It may be the reason why I had less airtime on TV, because I wanted to show other contenders respect.
Үүнд нь талархах хэрэгтэй. Үүнээс гадна өөр нэг чухал туршлага бий. Би аль нэг намаас эсвэл арын албагүйгээр бие дааж нэр дэвшсэн. Надад туршлага болон хөрөнгийн эх үүсвэр байгаагүй нь сурталчилгааны ажилд маань муугаар нөлөөлсөн байх. Гэхдээ энэ нь улс төрд инновацийг хэрэгжүүлэх боломж олгосон. Бид эерэг сурталчилгаа өрнүүлснээрээ магадгүй бусад хүмүүсийн хувьд тухайн сонгуулийн өнгө аясыг өөрчилсөн байх. Энэ бас миний зурагтаар бага гарсан шалтгаан болсон ч байж магад. Учир нь би өрсөлдөгчиддөө хүндэтгэлтэй хандсан.
When access to media proved to be so difficult, we ran our own media. I ran live Facebook sessions where I took questions from voters on anything and responded on the spot. And we put all the questions I got and all the answers on an open Facebook because we thought transparency is important if you want to establish trust. And when reaching young voters proved to be challenging, I became a Snapchatter. I got young people to teach me how to do that, and I used every filter on Snapchat during the last part of the campaign. And I actually had to use a lot of humor and humility, as I was very bad at it. But we grew the following amongst young people by doing that. So it's possible to run a different type of campaign.
Мэдээллийн хэрэгслээр гарах нь хэцүү гэдгийг ойлгоод бид өөрсдөө мэдээллийн хэрэгсэлтэй болсон. Би Facebook-ээр сонгогчидтойгоо шууд ярилцаж, асуусан асуултанд нь тэр дор нь хариулж байсан. Бүх асуулт, тэдгээрт өгсөн хариултаа Facebook дээр нээлттэй байршуулсан. Учир нь хүмүүсийн итгэлийг олж авахад ил тод байдал зайлшгүй хэрэгтэй гэж бид үзсэн юм л даа. Залуу сонгогчдын анхаарлыг татахад хэцүүг ойлгосныхоо дараа би "Snapchat-чин" болсон. Би залуучуудаар яаж ашиглахыг нь заалгаж аваад Snapchat-ын бүх шүүлтүүрийг сурталчилгааныхаа төгсгөлд ашигласан. Хэдий би тийм сайн биш байсан ч шог, даруу байдлыг хослуулах хэрэгтэй болсон. Гэвч ингэсний ачаар залуу хүмүүсийн дунд танигдаж эхэлсэн дээ. Тиймээс сонгуулийн сурталчилгааг өөрөөр хийх бүрэн боломжтой шүү.
But unfortunately, one cannot talk about politics without mentioning money. I am sad that it is that way, but it's true, and we had less financial resources than the other candidates. This probably was partly due to the fact that I think I had a harder time asking for financial support. And maybe I also had the ambition to do more with less. Some would call that very womanly of me.
Харамсалтай нь, улс төрийн тухай ярихад мөнгөний тухай дурдахгүй байхын аргагүй. Онцгүй ч гэлээ энэ бол гашуун үнэн. Надад бусад нэр дэвшигчдээс харьцангуй бага санхүүгийн эх үүсвэр байсан. Магадгүй санхүүгийн туслалцаа хүсэхэд надад илүү хүндрэлтэй байснаас болсон байх. Бас надад бага зүйлээр ихийг хийх хүсэл байсантай ч холбоотой байж мэднэ. Зарим нь үүнийг "эмэгтэйлэг" ч гэж нэрлэдэг.
But even with one third the media, one third the financial resources, and only an entrepreneurial team, but an amazing team, we managed to surprise everyone on election night, when the first numbers came in. I surprised myself, as you may see in that photo.
Бусадтай харьцуулахад хэвлэлийн 1/3, санхүүгийн эх үүсвэрийн 1/3, ганцхан гэлтгүй гайхалтай энтрепренёр багийн тусламжтайгаар бүх хүмүүсийг сонгуулийн шөнийн урьдчилсан үр дүнгээр гайхшруулж чадсан юм. Би өөрийгөө ч гайхшруулсан.
(Laughter)
(Инээд)
So the first numbers, I came in neck to neck to the leading candidate.
Урьдчилсан үр дүнгийн тухайд, би ялсан нэр дэвшигчтэй зуузай холбон орж ирсэн байлаа.
(Cheers)
(Алга ташилт)
Well, too early, because I didn't quite pull that, but I came in second, and we went a long way from the one percent, with nearly a third of the vote, and we beat the polls by an unprecedented margin, or 10 percentage points above what the last poll came in at.
Хараахан эрт байна, яагаад гэвэл би арай л ялж чадаагүй. Гэхдээ авсан саналаараа хоёрт орсон ба 1 хувийн саналаас эхлээд нийт саналын 1/3-ийг автал маш урт замыг туулсан. Бид сонгуулийг урьд өмнө байгаагүй ялгаатай буюу өмнөх сонгуулийн дүнгээс 10 хувиар илүү дуусгасан юм.
Some people call me the real winner of the election because of this, and there are many people who encouraged me to run again. But what really makes me proud is to know that I earned proportionately higher percentage support from the young people, and a lot of people encouraged my daughter to run in 2040.
Үүний дараа зарим хүмүүс намайг жинхэнэ ялагч нь байсан гэж дүгнэн дахиж өрсөлдөхийг зөвлөсөн. Гэхдээ надад хамгийн бахархмаар зүйл нь залуучуудаас харьцангуй илүү өндөр хувийн санал авсанд байсан ба миний охиныг 2040 онд өрсөлдөхийг санал болгосон.
(Applause)
(Алга ташилт)
She is 13, and she had never been on TV before. And on election day, I observed her on TV repeatedly, and she was smart, she was self-confident, she was sincere, and she was supportive of her mother. This was probably the highlight of my campaign.
Харин тэр одоо 13 настай, зурагтаар нэг ч гарч үзээгүй шүү дээ. Сонгуулийн өдөр би түүнийг зурагтаар гарч байхыг нь олон удаа ажигласан. Тэр маш ухаалаг, өөртөө итгэлтэй байж, чин сэтгэлээсээ надад хандаж, намайг дэмжиж байсан. Энэ магадгүй миний сонгуулийн сурталчилгааны оргил үе байсан байх.
(Applause)
(Алга ташилт)
But there was another one. These are preschool girls out on a walk, and they found a poster of me on a bus stop, and they saw the need to kiss it.
Бас нэг зүйл бий. Цэцэрлэгийн насны эдгээр охид миний зурагт хуудсыг автобусны буудал дээр хараад үнсмээр санагдсан байх нь.
Audience: Aw!
Үзэгчид: Хөөх!
This picture was really enough of a win for me. What we see, we can be. So screw fear and challenges.
Энэ зураг надад өөрийгөө ялагч болсон гэж бодоход хангалттай байсан. Бид харж байгаа бүхнээ өөрсдөө ч хийж чадна. Айдас, сорилтуудыг бүү тоо!
(Applause)
(Алга ташилт)
It matters that women run, and it's time for women to run for office, be it the office of the CEO or the office of the president. I also managed to put an impression on your very own "New Yorker." I earned a new title, "A living emoji of sincerity."
Эмэгтэйчүүд нэр дэвших нь чухал, эмэгтэйчүүд нэр дэвших цаг нь ч болсон. Гүйцэтгэх захиралд ч бай, ерөнхийлөгчид ч бай ялгаагүй. Би бас танай "Нью-Йорк хүн" сэтгүүлд гүн сэтгэгдэл төрүүлж амжсан шүү. Намайг "Чин сэтгэлтний амьд эможи" гэж нэрлэсэн.
(Cheers)
(Алга ташилт)
It is possibly my proudest title yet, and the reason is that women too often get penalized for using what I call their emotional capital, but I know from experience that we become so good when we do just that.
Энэ миний хамгийн бахархмаар цол, учир нь эмэгтэйчүүд сэтгэл хөдлөлөө гаргасныхаа төлөө хэтэрхий их зэмлүүлдэг, гэхдээ зөвхөн үүн дээр л тулгуурлан бид гайхалтай сайжирдаг.
(Applause)
(Алга ташилт)
And we need more of that.
Бидэнд ингэх ч хэрэгтэй.
We celebrated as if we had won on election night, because that's how we felt. So you don't necessarily have to reach that office. You just have to go for it, and you, your family, your friends, everyone working with you, if you do it well, you will grow beyond anything you will experience before.
Сонгуулийн шөнө бид ялалт байгуулсан юм шиг л тэмдэглэсэн. Үнэхээр л тийм мэдрэмж төрсөн дөө. Заавал ерөнхийлөгч болох албагүй. Зүгээр л үзээд алд, өөрийнхөө, гэр бүлийнхээ, найзуудынхаа, чамтай хамт ажилладаг хүн бүрийн төлөө. Хэрвээ сайн хичээвэл, чи төсөөлснөөсөө ч илүү хөгжинө.
So we had a good time, and I learned a lot on this journey, probably more lessons than I can share here in the time we have today. But rest assured, it was hard work. I lost a lot of sleep during those months. It took resilience and perseverance to not quit, but I learned something that I knew before on the one percent day, and that is that you can only be good when you are truly, authentically listening to your own voice and working in alignment with that. As a good sister of mine sometimes says, you may cheat on your intuition, but your intuition never cheats on you.
Бид цагийг сайхан өнгөрүүлсэн, би ч ихийг сурсан. Өнөөдрийн энэ цагт багтахгүй тийм их зүйл сурсан байх. Гэхдээ энэ бол маш их зүтгэл байсан юм шүү. Би тэр хэдэн сар маш бага унтаж байсан. Бууж өгөхгүй байхын тулд уян хатан, тууштай байх ёстой болсон. Харин 1 хувийн санал авдаг тэр өдөр би нэг зүйлийг ойлгосон. Энэ бол ямар нэг зүйлд сайн байхын тулд жинхэнэ утгаар нь өөрийнхөө дотоод дуу хоолойг маш сайн сонсож, түүнийгээ дагах хэрэгтэй. Нэг эгчийн маань хэлдгээр чи өөрийнхөө зөн совинг хуурч болно, харин чиний зөн совин хэзээ ч чамайг хуурахгүй.
I think it's also very important, and you all know this, that on any journey you go on, it's the team you take along. It's having people around you who share your values, your vision, but are different in every other way. That's the formula for success for me, and I am blessed with an amazing husband, here today, an incredible family --
Өөр нэг чухал зүйлийг та нар ч бас сайн мэдэх байх. Энэ бол ямар ч аялалд гарсан чамтай хамт явах баг хамгийн чухал. Тэд бол чамтай адил үнэт зүйл, алсын хараатай мөртлөө бусад талаараа чамаас тэс өөр байх ёстой. Энэ бол миний амжилтын нууц. Надад гайхалтай хань заяасан, өнөөдөр энд байгаа. Сайхан гэр бүл,
(Applause)
(Алга ташилт)
and great friends, and we came together as entrepreneurs in the political arena, and pulled something off that everyone said would be impossible. As a matter of fact, the leading PR expert told me before I made my decision that I would do well to get seven percent. I appreciated his perspective, because he was probably right, and he was basing it on valuable experience. But on the one percent day, I decided here to show him that he was wrong.
бас гайхалтай найзууд бий. Бид хамтдаа улс төрийн энтрепренёрууд болж, хүн бүрийн боломжгүй гэж байсан зүйлийг бодит болгож чадсан даа. Яг үнэндээ намайг шийдвэрээ гаргахаас өмнө нэгэн олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн хэлэхдээ намайг хамгийн ихдээ 7 хувийн л санал авна гэсэн. Би түүний байр суурийг хүндэлсэн л дээ, учир нь тэр өөрийн үнэт туршлагаар дүгнэсэн болохоор түүний зөв байсан байх. 1 хувь авдаг тэр өдөр би түүний буруу гэдгийг харуулахаар шийдсэн.
It's very important to mention this, because I did lose a lot of sleep, and I worked hard, and so did the people with me. We can never go the distance if we forget to take care of ourselves. And it's two things that I think are very important in that, in surrounding yourself with people and practices that nourish you, but it's equally important, maybe even more important, to have the courage to get rid of people and practices that take away your energy, including the wonderful bloggers and commentators. I took a lot of support from others in doing this, and I made the decision to go high when others went low, and that's partly how I kept my energy going throughout all of this. And when I lost my energy for a moment -- and I did from time to time, it wasn't easy -- I went back to why I decided to run, and how I had decided to run my own race.
Үүнийг дурдах нь их чухал, учир нь бүтэн нойртой хонолгүй би маш шаргуу ажилласан. Багийнхны маань хувьд ч мөн адил. Бид өөрсдийгөө хайхралгүй орхивол хэзээ ч тэр урт замыг туулж чадахгүй. Үүнд хоёр чухал зүйл бий. Нэг нь чамд эрч хүч өгдөг хүмүүс болон үйл ажиллагаагаар өөрийгөө хүрээлүүлэх. Харин чиний хүчийг сааруулдаг хүмүүс, үйл ажиллагаанаас ангижрах зоригтой байх нь үүнтэй адилхан, магадгүй бүр илүү чухал байх. Үүнд гайхалтай блогчид болон шүүмжлэгчид орно. Би бусдаас тусламж их авсан, гэхдээ бусдыгаа сэтгэлээр унах үед би өөрөө эерэг байхаар шийдсэн. Энэ л намайг тэр бүхнийг туулах эрч хүчээ алдахгүй байхад нэмэр болсон гэж боддог. Их амаргүй байсан болохоор заримдаа эрч хүчээ алдах үедээ яагаад анх нэр дэвших болсноо, хэрхэн өөрийгөө сорихоор шийдэж байснаа би эргээд санадаг байлаа.
I called it a 4G campaign, the G's representing the Icelandic words. And the first one is called "Gagn." I ran to do good, to be of service, and I wanted servant leadership to be at the center of how I worked and everybody else in the campaign. Second one is "Gleði," or joy. I decided to enjoy the journey. There was a lot to be taken out of the journey, no matter if the destination was reached or not. And I tried my utmost to inspire others to do so as well. Third is "Gagnsæi." I was open to any questions. I kept no secrets, and it was all open, on Facebook and websites. Because I think if you're choosing your president, you deserve answers to your questions. Last but not least, I don't need to explain that in this room, we ran on the principle of Girlpower.
Би үүнийгээ "4G" ажиллагаа гэж нэрлэсэн. "G"-нүүд нь исланд үгний эхний үсгүүд л дээ. Эхний үг нь "Gagn". Би сайн үйл хийж, бусдын төлөө зүтгэхээр дэвшсэн. Өөрийгөө болон багийн бусад бүх гишүүдээ бусдын төлөөх манлайллыг гол зорилтоо болгоосой гэж би хүссэн. Дараагийн үг нь "Gleði" буюу баяр хөөр. Би энэ замыг туулахдаа өөртөө сайхан байлгахаар шийдсэн. Эцсийн зорилгодоо хүрсэн үгүйгээс үл хамааран энэ аяллаас сурах зүйл маш их байсан. Би бусдад ч ийм урам өгөхөөр хийж чадах бүхнээ хийсэн. Гурав дахь үг нь "Gagnsæi". Би ямар ч асуултанд хариулахад бэлэн байсан. Надад нуух зүйл байгаагүй. Бүх зүйл Facebook, цахим хуудсууд дээр нээлттэй байсан. Учир нь хэрвээ ерөнхийлөгчөө сонгох гэж байгаа бол асуултынхаа хариултыг авах эрх бий гэж би боддог. Сүүлийн үгийг энэ танхимд байгаа хүмүүст тайлбарлах шаардлагагүй гэж бодож байна. Бид "Girlpower" зарчмыг ашигласан.
(Cheers)
(Алга ташилт)
I am incredibly glad that I had the courage to run, to risk failure but receive success on so many levels. I can't tell you that it was easy, but I can tell you, and I think my entire team will agree with me, that it was worth it.
Би нэр дэвшихээр зориг шулуудсандаа, эрсдэлтэй ч гэсэн маш олон зүйл дээр амжилт олсондоо үнэхээр их баяртай байгаа. Үүнийг амархан байсан гэж би хэлж чадахгүй ч, нэг зүйлийг би хэлж чадна. Багийн маань бүх гишүүд ч надтай санал нийлэх байх. Энэ бол маш үнэ цэнэтэй туршлага байсан.
Thank you.
Баярлалаа.
(Applause)
(Алга ташилт)
Thank you. Thank you.
Баярлалаа. Баярлалаа.
(Applause)
(Алга ташилт)
Pat Mitchell: I'm not letting you go yet.
Пэт Мичелл: Би таныг шууд явуулахгүй шүү.
Halla Tómasdóttir: What a great crowd.
Халла Томасдоттир: Ямар гайхалтай хүмүүс цуглаа вэ.
PM: I can't let you go without saying that probably everybody in the room is ready to move to Iceland and vote for you. But of course we probably can't vote there, but one thing we can get from Iceland and have always gotten is inspiration. I mean, I'm old enough to remember 1975 when all the Icelandic women walked out, and that really was a very big factor in launching the women's movement. You made a reference to it earlier. I'd love to bring the picture back up and just have us remember what it was like when a country came to a standstill. And then what you may not know because our American media did not report it, the Icelandic women walked out again on Monday. Right?
ПМ: Энд цугласан бүх хүн Исланд руу нүүж очоод чиний төлөө саналаа өгөхөд бэлэн байгаа байх гэдгийг хэлэлгүй таныг явуулж чадахгүй нь. Гэвч мэдээж бид тэнд санал өгөх боломжгүй л дээ. Харин Исландаас авах, авсаар ч ирсэн нэг зүйл бол урам зориг. Би 1975 оныг санахаар хангалттай насалсан. Бүх эмэгтэйчүүд очиж жагссан нь эмэгтэйчүүдийн хөдөлгөөнийг эхлүүлэхэд хүчтэй түлхэц болсон. Та үүний тухай дурдсан шүү дээ. Тэр зургийг дахин гаргаад аливаа улс түр зогсолт хийхэд ямар байдгийг дахин сануулмаар санагдлаа. Та бүхний мэдээгүй нэг зүйл байна. Америкийн хэвлэлээр мэдээллээгүй юм л даа. Исландын эмэгтэйчүүд өнгөрсөн даваа гаригт дахин жагссан гэсэн. Энэ үнэн үү?
HT: Yes, they did. PM: Can you tell us about that?
ХТ: Тийм ээ, тэгсэн. ПМ: Үүний тухай бидэнд сонирхуулаач.
HT: Yes, so 41 years after the original strike, we may be the best place in the world to be a woman, but our work isn't done. So at 2:38pm on Monday, women in Iceland left work, because that's when they had earned their day's salary.
ХТ: Анхны жагсаалаас хойш 41 жилийн дараа манай улс эмэгтэйчүүдэд хамгийн ээлтэй орон байж болох ч, бидний ажил хараахан дуусаагүй байна. Тэгээд даваа гаригийн 2 цаг 38 минутанд Исландын эмэгтэйчүүд ажлаасаа явсан. Яагаад гэвэл тэдний нэг өдрийн цалин яг энэ цагт эрэгтэйчүүдийнхтэй тэнцдэг.
(Applause)
(Алга ташилт)
What's really cool about this is that young women and men participated in greater numbers than before, because it is time that we close the pay gap.
Хамгийн сайхан нь залуу охид болон залуучууд өмнөхөөсөө идэвхтэй оролцсон. Учир нь цалингийн ялгааг арилгах цаг нь болсон.
PM: So I'm not going to ask Halla to commit right now to what she's doing next, but I will say that you'd have a very large volunteer army should you decide to do that again. Thank you Halla.
ПМ: Дараагийн төлөвлөгөөгөө яг одоо гарга гэж би Халлагаас хүсэхгүй, гэхдээ дахин хийхээр шийдвэл сайн дурын маш том баг ард чинь байгааг сануулъя. Баярлалаа, Халла.
HT: Thank you all.
ХТ: Бүгдэд нь баярлалаа.
(Applause)
(Алга ташилт)