About a year ago, I asked myself a question: "Knowing what I know, why am I not a vegetarian?" After all, I'm one of the green guys: I grew up with hippie parents in a log cabin. I started a site called TreeHugger -- I care about this stuff. I knew that eating a mere hamburger a day can increase my risk of dying by a third. Cruelty: I knew that the 10 billion animals we raise each year for meat are raised in factory farm conditions that we, hypocritically, wouldn't even consider for our own cats, dogs and other pets. Environmentally, meat, amazingly, causes more emissions than all of transportation combined: cars, trains, planes, buses, boats, all of it. And beef production uses 100 times the water that most vegetables do.
Ойролцоогоор жилийн өмнө өөрөөсөө ингэж асуусан юм. "Одоо байгаа мэдлэгтээ үндэслээд яагаад цагаан хоолтон болоогүй юм бэ?" Ер нь би байгальд ээлтэй хүмүүсийн нэг. Би дүнзэн байшинд хиппи эцэг эхтэйгээ өссөн. Би TreeHugger нэртэй сайтыг эхлүүлсэн. Би үүнд их санаа тавьдаг. Би өдөрт нэг гамбургер идэх нь л үхэх эрсдлийг 3 дахин нэмэгдүүлдэг гэдгийг би мэднэ. Жил бүр 10 тэрбум амьтдыг махны чиглэлээр өсгөн, фермийн нөхцөлд тэжээдэг ч өөрсдийн муур, нохой зэрэг тэжээвэр амьтдаа хэзээ ч байлгахгүй тийм л орчинд байдаг. Байгаль орчин талаасаа мах нь хаягдал маш өндөртэй ба энэ нь бүхий л тээврийн хэрэгслүүд: машин, галт тэрэг, онгоц, автобус, завь зэргийг нийлүүлснээс ч их байна. Үхрийн мах үйлдвэрлэл нь хүнсний ногооныхоос 100 дахин их ус ашигладаг.
I also knew that I'm not alone. We as a society are eating twice as much meat as we did in the 50s. So what was once the special little side treat now is the main, much more regular. So really, any of these angles should have been enough to convince me to go vegetarian. Yet, there I was -- chk, chk, chk -- tucking into a big old steak.
Би мөн ганцаараа биш гэдгээ мэднэ. Бид бүгд нийгмээрээ 50-аад онтой харьцуулахад хоёр дахин их мах идэж байна. Урьд нь ховорхон олддог хачир нь одоо гол хоол маань болсон байна. Тэгэхээр эдгээр өнцгүүдийн аль нэг намайг цагаан хоолтон болоход хангалттай шалтгаан байсан. Гэсэн хэдий ч би ням ням гээд л шарсан мах ховдоглон идсээр л байсан.
So why was I stalling? I realized that what I was being pitched was a binary solution. It was either you're a meat eater or you're a vegetarian, and I guess I just wasn't quite ready. Imagine your last hamburger. (Laughter) So my common sense, my good intentions, were in conflict with my taste buds. And I'd commit to doing it later, and not surprisingly, later never came. Sound familiar?
Яагаад би энэ шийдвэрээс бултсаар байсан бэ? Би надад өгөгдсөн сонголт нь хоёрхон хувилбартайг ойлгосон. Энэ нь нэг бол махчин, эсвэл цагаан хоолтон болох, үүнийг хийхэд би арай бэлэн биш байсан. Сүүлчийн гамбургер гээд төсөөл дөө. (Инээд) Тиймээс миний эрүүл ухаан, сайн эрмэлзэл маань амтлах мэдрэмжтэй маань зөрчилдөж байсан. Ингээд би үүнийг дараа хийх болж, "дараа" нь хэзээ ч ирээгүй. Танил сонсогдож байна уу?
So I wondered, might there be a third solution? And I thought about it, and I came up with one. I've been doing it for the last year, and it's great. It's called weekday veg. The name says it all: Nothing with a face Monday through Friday. On the weekend, your choice. Simple. If you want to take it to the next level, remember, the major culprits in terms of environmental damage and health are red and processed meats. So you want to swap those out with some good, sustainably harvested fish. It's structured, so it ends up being simple to remember, and it's okay to break it here and there. After all, cutting five days a week is cutting 70 percent of your meat intake.
Тиймээс би бодсон, гуравдах сонголт яагаад байж болохгүй гэж? Энэ талаар бодож үзээд нэг шийдэл оллоо. Үүнийг би жил мөрдөж байгаа бөгөөд гайхалтай. Үүнийг "ажлын өдрийн цагаан хооллолт" гэнэ. Нэрнээсээ л ойлгомжтой. Даваагаас Баасан хүртэл мах идэхгүй. Харин амралтын өдрүүдэд таны л сонголт. Маш энгийн. Хэрвээ та илүү сайжруулахыг хүсвэл, эрүүл мэнд болон хүрээлэн буй орчинд хохирол учруулдаг гол сөрөг зүйлс бол түүхий болон боловсруулсан мах юм. Тиймээс та тэдгээрийг сайн боловсруулагдсан загасаар сольж болно. Бүтэц нь тодорхой тул санахад энгийн байх бөгөөд хааяадаа нэг зөрчихөд зүгээр. Таван өдрийн турш мах идэхгүй байх нь нийт махны хэрэглээг 70%-аар бууруулна.
The program has been great, weekday veg. My footprint's smaller, I'm lessening pollution, I feel better about the animals, I'm even saving money. Best of all, I'm healthier, I know that I'm going to live longer, and I've even lost a little weight.
Уг хөтөлбөр гайхалтай хэрэгжсэн. Байгальд үлдээх ул мөр маань багасч, бохирдлыг багасган, амьтдыг илүү хайрлан, мөнгөө ч хэмнэж байна. Хамгийн сайхан нь би илүү эрүүл, илүү урт наслахаа мэдэж байна, бүр багахан жин хүртэл хассан.
So, please ask yourselves, for your health, for your pocketbook, for the environment, for the animals: What's stopping you from giving weekday veg a shot? After all, if all of us ate half as much meat, it would be like half of us were vegetarians.
Тиймээс өөрсдөөсөө нэг асуугаад үзээрэй. өөрсдийн эрүүл мэндийн төлөө хэтэвчнийхээ төлөө, хүрээлэн буй орчин, амьтдын төлөө. Ажлын өдрийн цагаан хоолтон болоход юу таныг зогсоож байна вэ? Эцэст нь хэрэв бид бүгд хоёр дахин бага мах идвэл, энэ бидний хагас нь цагаан хоолтон болохтой ижил юм.
Thank you.
Баярлалаа.
(Applause)
(Алга ташилт)