Raise your hand if you've ever been asked the question "What do you want to be when you grow up?"
"Том болохоороо юу болмоор байна?" гэдэг асуултыг хэн нэгэн танаас асууж байсан бол гараа өргөнө үү.
Now if you had to guess, how old would you say you were when you were first asked this question? You can just hold up fingers. Three. Five. Three. Five. Five. OK. Now, raise your hand if the question "What do you want to be when you grow up?" has ever caused you any anxiety.
Харин одоо энэ асуултыг танаас анх асуухад та хэдэн настай байснаа санах гээд оролд доо. Хуруугаараа харуулсан ч болно. Гурав. Тав. Гурав. Тав. Тав. За за. "Том болохоороо юу болмоор байна?" гэдэг асуулт таны санааг зовоож байсан бол гараа өргөнө үү.
(Laughter)
(Инээд)
Any anxiety at all.
Жаахан ч гэсэн санааг чинь зовоож байсан уу?
I'm someone who's never been able to answer the question "What do you want to be when you grow up?"
Би хэзээ ч "Том болохоороо чи юу болмоор байна?" гэдэг асуултад хариулж чаддаггүй байсан.
See, the problem wasn't that I didn't have any interests -- it's that I had too many. In high school, I liked English and math and art and I built websites and I played guitar in a punk band called Frustrated Telephone Operator. Maybe you've heard of us.
Огт сонирхол байхгүйдээ биш харин хэтэрхий олон сонирхолтой байх нь миний асуудал байсан юм. Ахлах сургуульд би англи хэл, тоо, урлагт дуртай байсан төдийгүй веб хуудас хийж, "Бухимдсан Утасны Оператор" гэдэг панк хамтлагт гитар тоглодог байлаа. Бидний тухай сонссон ч байж магадгүй.
(Laughter)
(Инээд)
This continued after high school, and at a certain point, I began to notice this pattern in myself where I would become interested in an area and I would dive in, become all-consumed, and I'd get to be pretty good at whatever it was, and then I would hit this point where I'd start to get bored. And usually I would try and persist anyway, because I had already devoted so much time and energy and sometimes money into this field. But eventually this sense of boredom, this feeling of, like, yeah, I got this, this isn't challenging anymore -- it would get to be too much. And I would have to let it go.
Энэ ахлах сургуулиас хойш үргэлжилсэн. Гэвч тодорхой хугацааны дараа би нэг зүйлийг анзаарч эхэлсэн юм. Би ямар нэг зүйлд сонирхолтой болж түүндээ уусч ороод, хамаг хүч, цагаа зарцуулж, тухайн сонирхолдоо зэгсэн сайжирч байгаагаа мэдрэх үедээ би бага багаар залхаж эхэлдэг байлаа. Эхэндээ би сонирхлоо хаяхгүй байхыг их л хичээнэ. Учир нь би үүнд аль хэдийн их цаг, хүч хөдөлмөр, заримдаа мөнгө зарцуулсан байдаг байв. Гэвч эцэст нь энэ уйтгартай мэдрэмж. "Би үүнийг сурчихлаа. Энэ шал уйтгартай юм байна" гэх тэр л мэдрэмж дарамт болж эхэлнэ. Тэгээд л сонирхлоо орхино.
But then I would become interested in something else, something totally unrelated, and I would dive into that, and become all-consumed, and I'd be like, "Yes! I found my thing," and then I would hit this point again where I'd start to get bored. And eventually, I would let it go. But then I would discover something new and totally different, and I would dive into that.
Гэвч дараа нь би огт хамаагүй өөр нэг зүйлийг шүүрэн авч, түүндээ уусан орж, автаад "Тийм ээ! Би өөрийн зүйлээ оллоо" гэдэгтээ бат итгэнэ. Тэгж явсаар дахиад л уйдна. Эцэст нь ээлжит сонирхлоо дахиад л хаяна. Өмнөхөөсөө огт өөр, шинэ сонирхол олох бүр түүндээ би бүх зүйлээ зориулдаг байв.
This pattern caused me a lot of anxiety, for two reasons. The first was that I wasn't sure how I was going to turn any of this into a career. I thought that I would eventually have to pick one thing, deny all of my other passions, and just resign myself to being bored. The other reason it caused me so much anxiety was a little bit more personal. I worried that there was something wrong with this, and something wrong with me for being unable to stick with anything. I worried that I was afraid of commitment, or that I was scattered, or that I was self-sabotaging, afraid of my own success.
Миний энэ зан чанар санааг минь зовоох хоёр шалтгаан байлаа. Нэгд, олон сонирхлынхоо алийг нь өөрийн мэргэжил болгохоо мэддэггүй байлаа. Яваандаа зөвхөн нэг зүйлийг сонгоод, бусад бүх сонирхлоо орхиж уйтгарт амьдралтайгаа эвлэрнэ гэж би боддог байв. Санааг минь зовоож байсан нөгөө шалтгаан нь арай илүү хувийн чанартай. Миний энэ зуршил буруу байх, аливаад тууштай байж чаддаггүй зан маань гаж буруу юм биш биз гэсэн бодол санаа зовоож байлаа. Магадгүй би хариуцлагаас зугтсандаа, эсвэл амжилтаас эмээсэндээ ямар ч зорилгогүй амьдарч байна уу даа ч гэж бодох боллоо.
If you can relate to my story and to these feelings, I'd like you to ask yourself a question that I wish I had asked myself back then. Ask yourself where you learned to assign the meaning of wrong or abnormal to doing many things. I'll tell you where you learned it: you learned it from the culture.
Хэрэв танд миний түүх танил сонсогдож байвал, би аль эрт өөрөөсөө асуух ёстой байсан нэгэн асуултыг танд тавихыг хүсэж байна. Та "Олон зүйл хийх нь гаж буруу зүйл гэдэг ойлголтыг хэн танд суулгачхав аа?" гэдгийг өөрөөсөө нэг асуу даа. Хэн гэдгийг нь би танд хэлье. Энэ бол манай нийгэм.
We are first asked the question "What do you want to be when you grow up?" when we're about five years old. And the truth is that no one really cares what you say when you're that age.
"Том болохоороо юу болмоор байна?" гэж биднээс 5 орчим настай байхад анх асуудаг болов уу. 5 настай хүүхэд юу гэж хариулах нь үнэнийг хэлэхэд хэнд ч хамаагүй зүйл.
(Laughter)
(Инээд)
It's considered an innocuous question, posed to little kids to elicit cute replies, like, "I want to be an astronaut," or "I want to be a ballerina," or "I want to be a pirate." Insert Halloween costume here.
Хүүхдийн "Би сансрын нисгэгч болно" "би балетчин болмоор байна," эсвэл "би далайн дээрэмчин болмоор байна" гэх мэт өхөөрдөм хариулт авах гэсэн гэмгүй асуулт гэж үздэг. Хэллоуины баяраар ч хүүхдүүд тэгж хувцаслах байх.
(Laughter)
(Инээд)
But this question gets asked of us again and again as we get older in various forms -- for instance, high school students might get asked what major they're going to pick in college. And at some point, "What do you want to be when you grow up?" goes from being the cute exercise it once was to the thing that keeps us up at night. Why?
Гэхдээ бид томрох тусам энэ асуулттай дахин дахин олон янзаар тулгардаг. Жишээ нь, ахлах сургуулийн сурагчдаас их сургуульд ороод ямар мэргэжил сонгохыг нь асуудаг. Тэгж явсаар, "Том болохоороо чи юу болмоор байна?" гэсэн мөнөөх гэмгүй асуулт нь маань бидний нойрыг хулжааж сэтгэл эвгүйтүүлдэг зүйл болж хувирдаг. Яагаад тэр билээ?
See, while this question inspires kids to dream about what they could be, it does not inspire them to dream about all that they could be. In fact, it does just the opposite, because when someone asks you what you want to be, you can't reply with 20 different things, though well-meaning adults will likely chuckle and be like, "Oh, how cute, but you can't be a violin maker and a psychologist. You have to choose."
Яагаад гэвэл энэ асуулт хүүхдүүдэд юу болж болох тухай нь мөрөөдөхөд тусалдаг ч тэдэнд болж болох бүх зүйлийг нь мөрөөдөхөд тусалдаггүй юм. Үнэндээ, энэ яг эсрэг нөлөөтэй. Учир нь хэн нэгэн танаас юу болох хүсэлтэйг тань асуухад, та 20 өөр зүйл хэлж болохгүй. Сайн санасан томчууд инээж, "Яасан өхөөрдөм юм, гэхдээ чи хийл урлаач бас сэтгэл судлаач байж болохгүй шүү дээ. Чи сонгох хэрэгтэй" гэнэ.
This is Dr. Bob Childs --
Энэ бол доктор Боб Чайлдс ...
(Laughter)
(Инээд)
and he's a luthier and psychotherapist. And this is Amy Ng, a magazine editor turned illustrator, entrepreneur, teacher and creative director. But most kids don't hear about people like this. All they hear is that they're going to have to choose. But it's more than that. The notion of the narrowly focused life is highly romanticized in our culture. It's this idea of destiny or the one true calling, the idea that we each have one great thing we are meant to do during our time on this earth, and you need to figure out what that thing is and devote your life to it.
Тэрбээр хөгжмийн зэмсэг урлаач мөн сэтгэл засалч. Харин энэ бол Эми Энг, сэтгүүлийн редактороос зураач, бизнес эрхлэгч, багш мөн бүтээлч удирдагч болон хувирсан. Гэхдээ ихэнх хүүхдүүд ийм хүмүүсийн талаар сонсдоггүй. Сонголт хийх хэрэгтэй гэдэг нь л тэдний байнга сонсдог зүйл. Үүгээр ч зогсохгүй уг хязгаарлагдмал зорилготой амьдралын тухай ойлголт нь манай нийгэмд маш өндрөөр үнэлэгддэг. Энэ нь хувь заяаны төөрөг эсвэл амьдралын жинхэнэ зорилгын тухай ойлголтууд юм. Өөрөөр хэлбэл энэ нь бид энэ дэлхий дээр нэг л зорилготой ирсэн. Тэрхүү зорилгоо юу болохыг нь хайж олоод түүнийхээ төлөө амьдралаа зориулах нь амьд явахын утга учир гэсэн ойлголт юм.
But what if you're someone who isn't wired this way? What if there are a lot of different subjects that you're curious about, and many different things you want to do? Well, there is no room for someone like you in this framework. And so you might feel alone. You might feel like you don't have a purpose. And you might feel like there's something wrong with you. There's nothing wrong with you. What you are is a multipotentialite.
Гэвч та ингэж бүтээгдээгүй бол яах вэ? Хэрвээ таны сонирхлыг татсан олон сэдэв, хийхийг хүссэн олон зүйл байвал яах вэ? Ийм тогтолцоонд тань шиг хүнд багтах орон зай байхгүй юм. Үүний улмаас та ганцаардаж магадгүй. Танд зорилго байхгүй мэт санагдаж магадгүй. Тэгээд танд ямар нэг буруу байгаа мэт санагдаж магадгүй. Танд ямар ч буруу байхгүй. Та бол олон талын авьяастан юм.
(Laughter)
(Инээд)
(Applause)
(Алга ташилт)
A multipotentialite is someone with many interests and creative pursuits. It's a mouthful to say. It might help if you break it up into three parts: multi, potential, and ite. You can also use one of the other terms that connote the same idea, such as polymath, the Renaissance person. Actually, during the Renaissance period, it was considered the ideal to be well-versed in multiple disciplines. Barbara Sher refers to us as "scanners." Use whichever term you like, or invent your own. I have to say I find it sort of fitting that as a community, we cannot agree on a single identity.
Олончадавхит нь олон сонирхолтой мөн бүтээлч эрэл хайгуултай хүн юм. Урт нэр байгаа биз? Гурван хэсэг болгоод хуваавал тогтооход амархан: олон, талын, авьяастан. Та үүнтэй ижил утгатай, өргөн мэдлэгтэй хүн, Сэргэн Мандалтын хүн гэх мэтийн өөр бусад нэр томьёог мөн ашиглаж болно. Яг үнэндээ, Сэргэн Мандалтын үед олон салбарын мэдлэгтэй байхыг төгс гэж үздэг байлаа. Барбара Шэр биднийг "гүйлгэн харагчид" гэдэг. Өөрийн хүссэн нэршлийг ашигла, эсвэл өөрөө шинэ үг зохио. Хүмүүс бид нийтээрээ нэг нэршил дээр санаа нийлэхгүй байх нь байж болох зүйл гэж бодож байна.
(Laughter)
(Инээд)
It's easy to see your multipotentiality as a limitation or an affliction that you need to overcome. But what I've learned through speaking with people and writing about these ideas on my website, is that there are some tremendous strengths to being this way. Here are three multipotentialite super powers.
Олон талт авьяасаа өөрийн дутагдал эсвэл давж туулах ёстой зовлон гэж харах амархан. Гэвч, үүнд асар их хүч чадал нуугдаж байдгийг би хүмүүстэй ярилцаж, энэ санааны тухай цахим хуудаснаа бичсэнээр олж мэдсэн юм. Олон талын авьяастанд гурван супер хүч байдаг.
One: idea synthesis. That is, combining two or more fields and creating something new at the intersection. Sha Hwang and Rachel Binx drew from their shared interests in cartography, data visualization, travel, mathematics and design, when they founded Meshu. Meshu is a company that creates custom geographically-inspired jewelry. Sha and Rachel came up with this unique idea not despite, but because of their eclectic mix of skills and experiences. Innovation happens at the intersections. That's where the new ideas come from. And multipotentialites, with all of their backgrounds, are able to access a lot of these points of intersection.
Нэг: нэгдлээс шинэ санаа олох чадвар. Тэр нь хоёр өөр салбарыг нийлүүлэн огтлолцол дээрээс нь ямар нэг шинэ зүйл бүтээхийг хэлнэ. Ша Хуанг ба Рейчел Бинкс нар зураг зүй, дата визуализаци, аялал, математик, мөн загвар зохион бүтээх сонирхлын нэгдэл дээрээ үндэслэн "Мешү" компаниа үүсгэн байгуулсан. Мэшү нь газар зүйн сэдэлтэй гоёл чимэглэл захиалгаар хийдэг компани юм. Ша Рейчел 2-ын олон талын сонирхол, туршлага онцгой санаа олоход нь тээр болоогүй, харин ч суурь нөхцөл нь болж өгсөн. Шинэчлэл огтлолцол дээр бий болдог. Шинэ санаанууд тэндээс гарч ирдэг. Олон талын авьяастнууд өөрийн бүх суурь мэдлэгийг ашиглан, уг огтлолцлын олон цэгүүдэд хүрч чаддаг юм.
The second multipotentialite superpower is rapid learning. When multipotentialites become interested in something, we go hard. We observe everything we can get our hands on. We're also used to being beginners, because we've been beginners so many times in the past, and this means that we're less afraid of trying new things and stepping out of our comfort zones. What's more, many skills are transferable across disciplines, and we bring everything we've learned to every new area we pursue, so we're rarely starting from scratch.
Олон талын авьяастны хоёр дахь супер хүч бол хурдацтай сурах чадвар юм. Олон талын авьяастан бид аливаа зүйлд сонирхолтой болохоороо түүндээ хүчтэй автдаг. Бид олж мэдсэн болгоноо тусгаж авдаг. Бид анхлан суралцагч байх тал дээр арвин туршлага хуримтлуулсан учраас шинэ зүйл оролдож үзэхээс, чаддаггүй зүйлээ сурахаас бэрхшээгээд байдаггүй. Түүнчлэн, нэг салбарт олж авсан чадвар өөр салбарт хэрэг болох нь элбэг. бид сурсан бүхнээ шинээр суралцаж буй салбартаа хэрэглэдэг тул бид юмыг эхнээс нь суралцах нь ховор.
Nora Dunn is a full-time traveler and freelance writer. As a child concert pianist, she honed an incredible ability to develop muscle memory. Now, she's the fastest typist she knows.
Нора Данн нь мэргэжлийн аялагч, чөлөөт зохиолч юм. Тэр багадаа төгөлдөр хуураар шаргуу хичээллэснээр гар, хурууны булчин нь гайхалтай сайн хөгжсөн. Одоо тэр өөрийнх нь мэдэх хамгийн хурдан шивэгч.
(Laughter)
(Инээд)
Before becoming a writer, Nora was a financial planner. She had to learn the finer mechanics of sales when she was starting her practice, and this skill now helps her write compelling pitches to editors. It is rarely a waste of time to pursue something you're drawn to, even if you end up quitting. You might apply that knowledge in a different field entirely, in a way that you couldn't have anticipated.
Зохиолч болохоосоо өмнө Нора санхүүгийн төлөвлөгөө хийдэг байсан. Анхны ажилдаа борлуулалтын арга барилд суралцах шаардлагатай болж байж. Харин одоо энэ чадвар нь редактор руу татгалзах аргагүй санал бичихэд тусалдаг. Таны сонирхлыг татаж буй зүйлд суралцах нь цагийн гарз байх нь ховор, дараа нь тэрийг орхисон ч гэсэн. Та тэр мэдлэгээ шал өөр салбарт өөрийн төсөөлөө ч үгүй байдлаар ашиглаж магадгүй.
The third multipotentialite superpower is adaptability; that is, the ability to morph into whatever you need to be in a given situation. Abe Cajudo is sometimes a video director, sometimes a web designer, sometimes a Kickstarter consultant, sometimes a teacher, and sometimes, apparently, James Bond.
Олон талын авьяастны гурав дахь супер хүч нь дасан зохицох чадвар юм. Өөрөөр хэлбэл, тухайн нөхцөл байдалд зохицон хувирах чадвар юм. Эб Кахудо нь хаяа видео найруулагч, хаяа веб зохион бүтээгч, хаяа Кикстартерын зөвлөх, хаяа багш, мөн хаяа Жэймс Бонд болдог.
(Laughter)
(Инээд)
He's valuable because he does good work. He's even more valuable because he can take on various roles, depending on his clients' needs. Fast Company magazine identified adaptability as the single most important skill to develop in order to thrive in the 21st century. The economic world is changing so quickly and unpredictably that it is the individuals and organizations that can pivot in order to meet the needs of the market that are really going to thrive.
Тэр ажлаа сайн хийдэг учраас үнэ цэнэтэй. Тэр харилцагчдынхаа хэрэгцээнд нийцүүлэн олон үүрэг гүйцэтгэх чадвартай учраас бүр их үнэ цэнэтэй. Фаст Компани сэтгүүл дасан зохицох чадварыг 21 дүгээр зуунд амжилт гаргахын тулд хөгжүүлэх хамгийн чухал чадвар хэмээн тодорхойлсон. Эдийн засгийн ертөнц маш хурдацтай, таамаглахын аргагүй өөрчлөгдөх энэ үед зах зээлийн хэрэгцээг хангахын тулд хурдтай өөрчлөгдөн хувирч чадах хувь хүн болон байгууллагууд л амжилтад хүрнэ.
Idea synthesis, rapid learning and adaptability: three skills that multipotentialites are very adept at, and three skills that they might lose if pressured to narrow their focus. As a society, we have a vested interest in encouraging multipotentialites to be themselves. We have a lot of complex, multidimensional problems in the world right now, and we need creative, out-of-the-box thinkers to tackle them.
Нэгдлээс шинэ санаа олох, хурдацтай сурах, дасан зохицох нь олон талт авьяастнуудын гарамгай эзэмшсэн чадвар боловч, хүсэл сонирхлоо хязгаарлах шахалтад орвол тэд энэхүү чадвараа алдах эрсдэлтэй. Олон талт авьяастнуудыг өөрөөрөө байхыг дэмжих нь манай нийгмийн ашиг сонирхолтой нийцнэ. Яг одоо дэлхий дээр маш төвөгтэй, олон талыг хамарсан асуудлууд байгаа. Бүтээлч, хайрцагны гадуур сэтгэгчид эдгээрийг шийдвэрлэхэд бидэнд хэрэгтэй.
Now, let's say that you are, in your heart, a specialist. You came out of the womb knowing you wanted to be a pediatric neurosurgeon. Don't worry -- there's nothing wrong with you, either.
Та сэтгэлийн угаас аль хэдийн мэргэжлээ сонгосон байж болно. Та эхийн хэвлийд байхдаа л хүүхдийн мэс засалч болохоо шийдсэн байж болно. Санаа зоволтгүй. Үүнд буруу зүйл байхгүй.
(Laughter)
(Инээд)
In fact, some of the best teams are comprised of a specialist and multipotentialite paired together. The specialist can dive in deep and implement ideas, while the multipotentialite brings a breadth of knowledge to the project. It's a beautiful partnership. But we should all be designing lives and careers that are aligned with how we're wired. And sadly, multipotentialites are largely being encouraged simply to be more like their specialist peers.
Заримдаа мэргэжилтэн, олон талт авьяастнууд хосолж байж шилдэг багийг үүсгэсэн байдаг. Олон талт авьяастны өргөн цар хүрээтэй мэдлэг, мэргэжилтний гүнзгий мэдлэг, санааг хэрэгжүүлэх чадвар гайхалтай хосолдог. Энэ бол сайхан түншлэл. Бид байгалиас яаж заяагдсан тэр л өвөрмөц байдалдаа зохицон ажиллаж амьдрах ёстой. Харамсалтай нь, олон талын авьяастнуудыг мэргэжилтэн нөхөдтэйгөө адилхан байхыг л дэмжсээр байна.
So with that said, if there is one thing you take away from this talk, I hope that it is this: embrace your inner wiring, whatever that may be. If you're a specialist at heart, then by all means, specialize. That is where you'll do your best work. But to the multipotentialites in the room, including those of you who may have just realized in the last 12 minutes that you are one --
Төгсгөлд нь миний ярианаас юуг ойлгоосой гэж хүсэж байна гэхээр сэтгэлийн дуудлага чинь юу ч бай хамаагүй түүнийгээ хүлээн зөвшөөр. Зүрхний гүндээ та мэргэжилтэн бол ямар ч аргаар хамаагүй улам мэргэш. Тэгж байж л та хамгийн сайнаараа ажиллана. Би энэ өрөөнд байгаа олон авьяастнуудад, өөрийгөө тэдний нэг болохыг сүүлийн 12 минутад ухаарсан та бүхэнд ч мөн адил...
(Laughter)
(Инээд)
to you I say: embrace your many passions. Follow your curiosity down those rabbit holes. Explore your intersections. Embracing our inner wiring leads to a happier, more authentic life. And perhaps more importantly -- multipotentialites, the world needs us.
хандан хэлэхэд өөрийн олон сонирхлыг хүлээн зөвшөөр. Өөрийн сониуч зангаа зөнгөөрөө дага. Огтлолцлуудыг нь хайж илрүүл. Сэтгэлийн дуудлагаа дагах нь амьдралыг аз жаргалтай, илүү үнэ цэнэтэй болгодог. Олон талт авьяастнууд аа, бид энэ ертөнцөд хэрэгтэй гэдгийг санаарай.
Thank you.
Баярлалаа.
(Applause)
(Алга ташилт)