The constant thud underneath your feet, the constrained space, and the monotony of going nowhere fast. It feels like hours have gone by, but it's only been eleven minutes, and you wonder, "Why am I torturing myself? This thing has got to be considered a cruel and unusual punishment."
Хөлөн доорх нэгэн жигд чимээ, хязгаарлагдмал орон зай, алгуурхан явах уйтгартай хөдөлгөөн. Хэдэн цаг өнгөрсөн мэт санагдах ч, дөнгөж 11 мин өнгөрсөн байдаг. Тэгээд та бодно: "Яагаад би өөрийгөө зовоогоод байна? Энийг харгис, этгээд шийтгэл гэж үзвэл таарна."
Actually, that's exactly what it is, or was. You see, in the 1800s, treadmills were created to punish English prisoners.
Угтаа бол яг л тийм зүйл мөн, эсвэл байсан гэж болно. 1800-аад оны үед гүйлтийн замыг Английн шоронгийн хоригдлуудыг шийтгэх зорилгоор бүтээжээ.
At the time, the English prison system was abysmally bad. Execution and deportation were often the punishments of choice, and those who were locked away faced hours of solitude in filthy cells. So social movements led by religious groups, philanthropies, and celebrities, like Charles Dickens, sought to change these dire conditions and help reform the prisoners.
Тэр үед Английн шоронгийн систем дэндүү муу байв. Цаазын ял, цөллөгөөр л ихэвчлэн шийтгэдэг байсан бөгөөд цоожлогдсон нэг нь бохир хорих өрөөнд олон цагаар ганцаарддаг байв. Тиймээс шашны бүлгүүд, буяны байгууллагууд, мөн Чарлз Дикинс зэрэг алдартнуудын удирдсан нийгмийн хөдөлгөөнүүд эдгээр аймшигт нөхцлийг өөрчлөх, хоригдлуудад туслах арга хайж байв.
When their movement succeeded, entire prisons were remodeled and new forms of rehabilitation, such as the treadmill, were introduced.
Уг хөдөлгөөн амжилт олоход шоронгууд тэр чигээрээ шинэчлэгдэн, гүйлтийн зам гэх мэт нөхөн сэргээх шинэ аргыг танилцуулжээ.
Here's how the original version, invented in 1818 by English engineer Sir William Cubitt, worked. Prisoners stepped on 24 spokes of a large paddle wheel. As the wheel turned, the prisoner was forced to keep stepping up or risk falling off, similar to modern stepper machines. Meanwhile, the rotation made gears pump out water, crush grain, or power mills, which is where the name "treadmill" originated.
Ингээд 1818 онд Английн инженер ноён Уиллиам Кюбиттын зохион бүтээсэн эх хувилбар хэрхэн ажилладаг байсныг сонирхоцгооё. Хоригдлууд аварга том хүрдний 24 гишгүүр дээр гишгэнэ. Хүрд эргэхэд хоригдлууд шатаар дээш үргэлжлүүлэн алхахгүй бол унах аюултай. Орчин үеийн гишгүүрт машинтай төстэй. Ингэх явцад эргэлтийн хүчээр араанууд ус шахаж, үр тариа бутлан, тээрмийг эрчим хүчээр хангана. Ингэж л "гүйлтийн тээрэм" гэх нэр бий болжээ.
These devices were seen as a fantastic way of whipping prisoners into shape, and that added benefit of powering mills helped to rebuild a British economy decimated by the Napoleonic Wars. It was a win for all concerned, except the prisoners.
Энэхүү төхөөрөмж нь хоригдлуудыг дасгал хийлгээд зогсохгүй, Напелеоны дайнаас үгүйрсэн Их Британий эдийн засгийг сэргээн босгоход тусалж, тээрмүүдийг эрчим хүчээр хангах давуу талтай, гайхалтай зүйл байв. Энэ нь хоригдлуудаас бусад хүмүүсийн хувьд хожил байлаа.
It's estimated that, on average, prisoners spent six or so hours a day on treadmills, the equivalent of climbing 5,000 to 14,000 feet. 14,000 feet is roughly Mount Everest's halfway point. Imagine doing that five days a week with little food.
Нэгэн тооцооноос харахад, хоригдлууд дунджаар 6 болон түүнээс дээш цаг буюу 1,4-4,3 орчим км өндөрт авирч өнгөрөөдөг байжээ. 4,3 км нь ойролцоогоор Эверест уулны хагастай тэнцүү юм. Долоо хоногийн 5 өдөр өчүүхэн хэмжээгээр хооллож ингэж алхана гээд төсөөл дөө.
Cubitt's idea quickly spread across the British Empire and America. Within a decade of its creation, over 50 English prisons boasted a treadmill, and America, a similar amount.
Их Британийн эзэнт гүрэн, Америк даяар Кюбиттийн санаа асар хурдтай тархжээ. Зохион бүтээснээс аравхан жилийн дотор л гэхэд Английн 50 гаруй шорон гүйлтийн замыг, Америкт мөн ойролцоо тооны шоронд ашиглах болов.
Unsurprisingly, the exertion combined with poor nutrition saw many prisoners suffer breakdowns and injuries, not that prison guards seemed to care. In 1824, New York prison guard James Hardie credited the device with taming his more boisterous inmates, writing that the "monotonous steadiness, and not its severity...constitutes its terror," a quote many still agree with.
Чанаргүй хоол тэжээл, хүнд хүчир ажлын үр дүнд олон хоригдол бэртэж гэмтэн, зовж байлаа. Шоронгийн харгалзагч нар үүнийг нь тоосонгүй. 1824 онд Нью-Йоркийн шоронгийн харгалзагч Жэймс Харди энэ төхөөрөмжийг догшин хоригдлуудыг номхотгосныг нь үнэлэн, "хүнд хэцүү нөхцөл бус, харин нэг хэвийн байдал нь айлгадаг" гэж бичжээ. Олон хүн энэ дүгнэлттэй одоог хүртэл санал нийлдэг.
And treadmills lasted in England until the late 19th century, when they were banned for being excessively cruel under the Prison's Act of 1898.
1898 оны Шоронгийн Актын дагуу гүйлтийн замыг хэт хэрцгий гэж үзэн хориглох хүртэл Англид 19-р зууны сүүлч хүртэл оршсоор байсан юм.
But of course the torture device returned with a vengeance, this time targeting the unsuspecting public. In 1911, a treadmill patent was registered in the U.S., and by 1952, the forerunner for today's modern treadmill had been created.
Гэхдээ мэдээж хэрэг зовоогч төхөөрөмж өшөө авахаар эргэж ирэх нь тэр. Энэ удаа тэр олон нийтийн энгийн хүмүүсийг байгаа болгов. 1911 онд гүйлтийн замын патент АНУ-д бүртгэгдэж, 1952 он гэхэд орчин үеийн гүйлтийн замын анхдагч загвар бүтээгджээ.
When the jogging craze hit the U.S. in the 1970s, the treadmill was thrust back into the limelight as an easy and convenient way to improve aerobic fitness, and lose unwanted pounds, which, to be fair, it's pretty good at doing. And the machine has maintained its popularity since.
1970-аад онд АНУ-д гүйх моод дэлгэрэхэд гүйлтийн замыг аэробикийн үр дүнг сайжруулах, мөн илүүдэл жин хасах амархан бөгөөд тохиромжтой арга хэмээн хошуурах болсон юм. Шударгаар хэлэхэд үүндээ үнэхээр ч сайн. Түүнээс хойш энэхүү машин алдар нэрээ хадгалсаар явна.
So the next time you voluntarily subject yourself to what was once a cruel and unusual punishment, just be glad you can control when you'll hop off.
Тэгэхээр дараагийн удаа та сайн дураараа нэгэн цагт харгис, этгээд шийтгэл гэгдэж байсан зүйлийг ашиглахдаа, хүссэн буугаад явчих боломжтойдоо баярлаарай.