Around the globe, there are approximately 60 million people who have been forced to leave their homes to escape war, violence, and persecution. The majority of them have become internally displaced persons, which means they have fled their homes but are still within their own countries. Others have crossed a border and sought shelter outside of their own countries. They are commonly referred to as refugees. But what exactly does that term mean? The world has known refugees for millennia, but the modern definition was drafted in the UN's 1951 Convention relating to the status of refugees in response to mass persecutions and displacements of the Second World War. It defines a refugee as someone who is outside their country of nationality, and is unable to return to their home country because of well-founded fears of being persecuted. That persecution may be due to their race, religion, nationality, membership in a particular social group, or political opinion, and is often related to war and violence. Today, roughly half the world's refugees are children, some of them unaccompanied by an adult, a situation that makes them especially vulnerable to child labor or sexual exploitation. Each refugee's story is different, and many must undergo dangerous journeys with uncertain outcomes. But before we get to what their journeys involve, let's clear one thing up. There's a lot of confusion regarding the difference between the terms "migrant" and "refugee." "Migrants" usually refers to people who leave their country for reasons not related to persecution, such as searching for better economic opportunities or leaving drought-stricken areas in search of better circumstances. There are many people around the world who have been displaced because of natural disasters, food insecurities, and other hardships, but international law, rightly or wrongly, only recognizes those fleeing conflict and violence as refugees. So what happens when someone flees their country? Most refugee journeys are long and perilous with limited access to shelter, water, or food. Since the departure can be sudden and unexpected, belongings might be left behind, and people who are evading conflict often do not have the required documents, like visas, to board airplanes and legally enter other countries. Financial and political factors can also prevent them from traveling by standard routes. This means they can usually only travel by land or sea, and may need to entrust their lives to smugglers to help them cross borders. Whereas some people seek safety with their families, others attempt passage alone and leave their loved ones behind with the hopes of being reunited later. This separation can be traumatic and unbearably long. While more than half the world's refugees are in cities, sometimes the first stop for a person fleeing conflict is a refugee camp, usually run by the United Nations Refugee Agency or local governments. Refugee camps are intended to be temporary structures, offering short-term shelter until inhabitants can safely return home, be integrated to the host country, or resettle in another country. But resettlement and long-term integration options are often limited. So many refugees are left with no choice but to remain in camps for years and sometimes even decades. Once in a new country, the first legal step for a displaced person is to apply for asylum. At this point, they are an asylum seeker and not officially recognized as a refugee until the application has been accepted. While countries by and large agree on one definition of refugee, every host country is responsible for examining all requests for asylum and deciding whether applicants can be granted the status of refugee. Different countries guidelines can vary substantially. Host countries have several duties towards people they have recognized as refugees, like the guarantee of a minimum standard of treatment and non-discrimination. The most basic obligation towards refugees is non-refoulement, a principle preventing a nation from sending an individual to a country where their life and freedom are threatened. In reality, however, refugees are frequently the victims of inconsistent and discriminatory treatment. They're increasingly obliged to rebuild their lives in the face of xenophobia and racism. And all too often, they aren't permitted to enter the work force and are fully dependent on humanitarian aid. In addition, far too many refugee children are out of school due to lack of funding for education programs. If you go back in your own family history, chances are you will discover that at a certain point, your ancestors were forced from their homes, either escaping a war or fleeing discrimination and persecution. It would be good of us to remember their stories when we hear of refugees currently displaced, searching for a new home.
Дэлхийн даяар дайн, хүчирхийлэл, мөрдлөг хавчлагаас болж өөрийн гэр орноо орхиж явахаас өөр аргагүй болсон 60 сая шахам хүн байна. Тэдний дийлэнх нь дотооддоо шилжин суурьшсан хүмүүс буюу эх орондоо байгаа боловч төрсөн гэрээсээ дайжсан хүмүүс байдаг. Үлдсэн нь хил давж өөр улсын нутагт орогнох байр эрж хайн явдаг. Тэднийг ерөнхийдөө дүрвэгсэд гэж нэрлэдэг. Гэвч энэ нэршил нь яг ямар утгатай вэ? Дэлхий дээр мянга мянган жилийн турш дүрвэгсэд байсаар ирсэн ч Дэлхий II Дайны үед үй олноор нь хавчиж, нүүлгэн шилжүүлсэн явдлаас хойш дүрвэгсдийн асуудалтай холбоотой орчин үеийн тодорхойлолтыг НҮБ-ийн 1951 оны конвенцоор тогтоосон юм. Энэ тодорхойлолтод дүрвэгч гэдэг нь төрсөн нутгаасаа гадна байх, дарлал, хавчлагаас айх үндэслэл бүхий айдсаас болоод төрсөн нутагтаа очих боломжгүй хүмүүсийг хэлнэ гэжээ. Тэрхүү хавчлага нь тэдний овог угсаа, шашин шүтлэг, үндэстэн ястан, тодорхой нэг нийгмийн бүлгийн хэсэг эсвэл улс төрийн үзэл бодлоос шалтгаалах бөгөөд ихэвчлэн дайн эсвэл хүчирхийлэлтэй холбоотой байдаг. Өнөөдөр дэлхий дээрх дүрвэгсдийн бараг тал хэсэг нь хүүхдүүд бөгөөд насанд хүрэгчдийн хараа хяналтгүй зарим хэсэг нь хүүхдийн хөдөлмөрийн эсвэл бэлгийн мөлжлөгт өртөх эрсдэлтэй нөхцөл үүсч байгаа юм. Дүрвэгч бүрийн түүх өөр өөр бөгөөд олонх нь үр дүн тодорхойгүй аюултай аялалд зайлшгүй гардаг. Гэхдээ тэдний аяллын тухай ярилцахаасаа өмнө нэг зүйлийг тодорхой болгоё. "Цагаач" болон "дүрвэгч" гэсэн 2 нэршлийг янз бүрийн байдлаар эндүүрч, хольж сольдог. "Цагаач" нь ихэвчлэн мөрдлөг хавчлагатай холбоогүй шалтгаанаар буюу жишээ нь эдийн засгийн илүү дээр нөхцөл байдлыг хайх, эсвэл ган гачигтай нутгийг орхин илүү сайн орчин хайж эх орноо орхисон хүмүүсийг хэлдэг. Дэлхий нийтэд маш олон хүмүүс байгалийн гамшиг, хоол хүнсний дутагдал, бусад хүнд нөхцлөөс болоод нүүн шилждэг ч, олон улсын хуулийн дагуу тэдний зөв, буруу гэлгүй хүчирхийлэл дарамтаас зугтаагсдыг л дүрвэгсэд гэж үздэг юм. Тэгвэл хэн нэгэн эх орноосоо зугтах үед юу тохиолддог вэ? Ихэнх дүрвэгсэд урт хугацааны турш амь өрссөн аян замыг орон байр, ундны ус, хоол хүнсний хязгаарлагдмал нөхцөлд туулдаг. Ингэж явах нь гэнэтийн бөгөөд төлөвлөөгүй байдаг учраас өөрийн эд зүйлсээ орхих магадлалтай ба дайн, мөргөлдөөнөөс зугтаж яваа хүмүүс ихэнхдээ виз гэх мэт өөр улсад нэвтрэхэд шаардлагатай хууль ёсны бичиг баримтгүйгээр онгоцонд суудаг. Түүнчлэн, санхүүгийн болон улс төрийн хүчин зүйлс энгийн чиглэлээр аялахад нь саад болдог. Иймээс тэд зөвхөн газраар эсвэл далайгаар явж, хил давахын тулд өөрсдийн амийг хууль бус хил нэвтрүүлэгчдэд даатгах шаардлага ч тулгардаг. Зарим хүмүүс гэр бүлийнхэндээ аюулгүй байдлыг эрэлхийлдэг бол, үлдсэн нь ганцаараа явах замыг эрэлхийлж эргээд уулзана гэсэн горьдлоготойгоор хайртай хүмүүсээ орхин явдаг. Ийм хагацал сэтгэлийн зовиуртай бөгөөд тэвчишгүй удаан үргэлжилж болно. Дэлхий дээрх дүрвэгсдийн тал нь хот сууринд байхад заримдаа мөргөлдөөнөөс зугтаж буй хүний эхний зогсоол нь Дүрвэгсдийн НҮБ-ийн Алба эсвэл тухайн орны засгийн газрын ажиллуулдаг дүрвэгсдийн орогнох байр байдаг. Дүрвэгсдийн орогнох байр оршин суугчдыг гэртээ аюулгүйгээр буцах хүртэл, хүлээн авагч орны иргэн болтол эсвэл өөр оронд шилжин суурьштал богино хугацааны орон байраар хангах түр зуурын зориулалт бүхий бүтэцтэй байдаг. Гэвч шилжин суурьшилт болон урт хугацаанд иргэнших сонголтууд хязгаарлагдмал. Тиймээс маш олон дүрвэгч орогнох газарт хэдэн жил, заримдаа бүр хэдэн арван жил амьдарч үлдэхээс өөр сонголтгүй болдог. Эх орноосоо шахагдан гарсан хүн шинэ оронд ирээд орогнол хүсэх нь хамгийн эхний хууль ёсны алхам юм. Энэ үед тэд орогнол хүсэгч болох бөгөөд хүсэлтийг зөвшөөртөл албан ёсоор дүрвэгч гэж тооцогддоггүй. Ихэнх улс орнууд дүрвэгч гэдэг нэг тодорхойлолтыг хүлээн зөвшөөрдөг ч хүлээн авагч улс болгон орогнол хүссэн өргөдөл бүрийг авч үзэн, хүсэлт илгээгчийг дүрвэгчийн байр сууриар хүлээн зөвшөөрөх эсэхээ шийдэх үүрэгтэй. Улс орон бүрийн дагаж мөрдөх журам өөр байж болно. Хүлээн авагч орон дүрвэгч гэж хүлээн зөвшөөрсөн хүмүүсийнхээ өмнө доод амьжиргаа болон ялгаварлан гадуурхахгүй байх баталгаа өгөх зэрэг хэд хэдэн үүрэг хүлээнэ. Дүрвэгсдийн өмнө хүлээх хамгийн энгийн үүрэг нь буцаахгүй байх буюу тухайн улс бие хүнийг амьдрал болон эрх чөлөөнд нь заналхийлсэн оронд илгээхээс сэргийлсэн бодлого байдаг. Хэдий тийм ч бодит байдал дээр дүрвэгсэд зөрчилдөөнтэй, ялгаварласан хандлагын хохирогч тогтмол болсоор байна. Тэд үндсэрхэг үзэл болон ялгаварлан гадуурхлын дунд амьдралаа ахин бүтээх үүрэг хүлээх нь ихэссээр байна. Мөн дийлэнх хэсэг нь ажиллах хүчинд багтах эрхгүй бөгөөд хүмүүнлэгийн тусламжаас бүрэн хамааралтай. Түүнчлэн хэт олон дүрвэгч хүүхдүүд боловсролын хөтөлбөрийн санхүүжилт хүрэхгүйн улмаас сургуулиас завсардаж байна. Хэрэв та өөрийн гэр бүлийн түүхийг сөхөж үзвэл аль нэг үед таны өвөг дээдэс дайнаас эсвэл хавчлага мөргөлдөөнөөс болж гэр орноосоо хүчээр дайжин явсан түүхийн ул мөр олох магадлалтай л юм. Хэзээ нэгэн цагт эх орноосоо шахагдан гарч шинэ гэр хайж яваа дүрвэгсдийн тухай сонсохдоо тэднийхээ түүхийг санаж туслахад бэлэн байх нь зүйтэй.