So when you look out at the stars at night, it's amazing what you can see. It's beautiful. But what's more amazing is what you can't see, because what we know now is that around every star or almost every star, there's a planet, or probably a few.
Та нарыг шөнө одод руу ширтэхэд харж буй зүйлс чинь үнэхээр гайхалтай. Бас үзэсгэлэнтэй. Гэхдээ илүү гайхалтай нь таны харж чадахгүй байгаа зүйлс юм. Учир нь одоохондоо бидний мэдэж байгаагаар од бүрийн эсвэл бараг л бүх одны эргэн тойронд гараг эсвэл хэд хэдэн гараг ч байх магадлалтай.
So what this picture isn't showing you are all the planets that we know about out there in space. But when we think about planets, we tend to think of faraway things that are very different from our own. But here we are on a planet, and there are so many things that are amazing about Earth that we're searching far and wide to find things that are like that. And when we're searching, we're finding amazing things. But I want to tell you about an amazing thing here on Earth. And that is that every minute, 400 pounds of hydrogen and almost seven pounds of helium escape from Earth into space. And this is gas that is going off and never coming back. So hydrogen, helium and many other things make up what's known as the Earth's atmosphere. The atmosphere is just these gases that form a thin blue line that's seen here from the International Space Station, a photograph that some astronauts took. And this tenuous veneer around our planet is what allows life to flourish. It protects our planet from too many impacts, from meteorites and the like. And it's such an amazing phenomenon that the fact that it's disappearing should frighten you, at least a little bit.
Тиймээс энэ зурагнаас та бидний мэддэг бүх гарагууд сансарт байгааг харж чадахгүй. Гэхдээ бид гарагуудын талаар бодох үедээ бидний байгаагаас маш өөр, алс холд байгаа зүйлийн талаар бодох хандлагатай байдаг. Гэхдээ бид бас л гараг дээр байгаа ба бидний алс хол, өргөн уудамаас эрэл хайгуул хийж байгаа тэр л зүйлс дэлхийн дээрх маш олон гайхалтай зүйлстэй адил байдаг. Мөн бид хайгуул хийж байхдаа гайхалтай зүйлсийг олсоор байна. Гэхдээ би та нарт дэлхий дээр байгаа сонин зүйлийн талаар хэлэхийг хүсэж байна. Бас энэ зүйл бол минут бүр 180 кг устөрөгч, бараг 3 кг гели дэлхийгээс сансарт алдагдаж байгаа явдал юм. Мөн энэ хий нь алдагдсаар байгаа бөгөөд хэзээ ч буцаж ирдэггүй. Түүнчлэн устөрөгч, гели болон бусад олон зүйлс дэлхийн агаар мандал гэдэг зүйлийг бүрдүүлдэг. Агаар мандал нь ердөө л эдгээр хийнүүдийн үүсгэж буй нарийн хөх шугам юм. Энэ шугам нь олон улсын сансрын станцаас авсан зарим сансрын нисгэгчдийн зурагнаас харагдаж байна. Мөн манай гарагийг хүрээлдэг энэхүү нарийхан давхарга амьдрал үүсэж, хөгжих боломжтой болгодог. Энэ давхарга бидний гарагийг маш олон нөлөөлүүдээс, солирууд гэх мэт зүйлсээс хамгаалдаг. Бас энэ гайхамшигт үзэгдэл алга болж байгаа нь та бүгдийг бага ч болов айлгаж байгаа байх.
So this process is something that I study and it's called atmospheric escape. So atmospheric escape is not specific to planet Earth. It's part of what it means to be a planet, if you ask me, because planets, not just here on Earth but throughout the universe, can undergo atmospheric escape. And the way it happens actually tells us about planets themselves. Because when you think about the solar system, you might think about this picture here. And you would say, well, there are eight planets, maybe nine. So for those of you who are stressed by this picture, I will add somebody for you.
Тэгэхээр энэ үйл явц нь миний судалж байгаа зүйл ба үүнийг агаар мандлын алдагдал гэдэг. Мөн түүнчлэн агаар мандлын алдагдал нь зөвхөн дэлхийтэй хамааралтай зүйл биш юм. Хэрвээ та нар надаас асуувал, энэ нь гараг байхын салшгүй нэг хэсэг гэж хэлнэ. Учир нь зөвхөн дэлхий бус ертөнц даяарх гарагуудад агаар мандлын алдагдал болдог. Мөн хэрхэн ийм зүйл болж байгаа нь бидэнд гарагуудыг ойлгоход тусладаг. Учир нь та нар нарны аймгийн талаар бодож байхдаа энд байгаа зурагны талаар бодож болох юм. бас та нар "8 гараг, магадгүй 9 гараг байна" гэж хэлэх байх. Тэгвэл энэ зурагнаас болж дарамтанд орж байгаа хүн байвал би нэгийг нэмчихье.
(Laughter)
(Инээцгээж байна)
Courtesy of New Horizons, we're including Pluto. And the thing here is, for the purposes of this talk and atmospheric escape, Pluto is a planet in my mind, in the same way that planets around other stars that we can't see are also planets. So fundamental characteristics of planets include the fact that they are bodies that are bound together by gravity. So it's a lot of material just stuck together with this attractive force. And these bodies are so big and have so much gravity. That's why they're round. So when you look at all of these, including Pluto, they're round.
"Шинэ тэнгэрийн хаяа" хөлгийн ачаар бид Дэлхий ванг багтааж байгаа. Энэ илтгэл болон агаар мандлын алдагдалын талаар ярихдаа үүнийг ашиглах юм. Миний бодлоор дэлхий ван бол гараг, зарим талаараа бидний харж чаддаггүй бусад оддын эргэн тойронд байдаг гарагууд мөн л гарагт тооцогддог. Тэгэхлээр гарагуудын үндсэн шинж бол тэдгээр нь татах хүчний үйлчлэлээр хоорондоо холбогддог биетүүд юм. Иймээс энэ нь зүгээр л хамтдаа татах хүчээр наагдсан их хэмжээний материал юм. Эдгээр биетүүд үнэхээр том ба маш их татах хүчтэй. Иймээс бөөрөнхий хэлбэртэй. Тиймээс та нарын харж байгаагаар бүгд, Дэлхийн ван ч гэсэн бөөрөнхий байдаг.
So you can see that gravity is really at play here. But another fundamental characteristic about planets is what you don't see here, and that's the star, the Sun, that all of the planets in the solar system are orbiting around. And that's fundamentally driving atmospheric escape. The reason that fundamentally stars drive atmospheric escape from planets is because stars offer planets particles and light and heat that can cause the atmospheres to go away. So if you think of a hot-air balloon, or you look at this picture of lanterns in Thailand at a festival, you can see that hot air can propel gasses upward. And if you have enough energy and heating, which our Sun does, that gas, which is so light and only bound by gravity, it can escape into space. And so this is what's actually causing atmospheric escape here on Earth and also on other planets -- that interplay between heating from the star and overcoming the force of gravity on the planet.
Иймээс та нар татах хүч үнэхээр энд үйлчилдэг юм байна гэдгийг харж чадна. Гэвч эндээс харж чадахгүй байгаа гарагуудын өөр нэг суурь шиж чанар бол нарны аймаг дахь бүх гарагууд тойрон эргэдэг нар хэмээх од юм. Мөн энэ нь үндсэндээ агаар мандлыг алдагдлыг удирдаж байгаа зүйл юм. Үндсэндээ одод гарагуудаас агаар мандал алдагдахад нөлөөлж буй шалтгаан нь одод гарагуудад агаар мандлыг сарниулах шалтгаан болдог гэрэл, дулааныг өгдгөөс болдогт юм. Иймд хэрвээ та нар халуун агаарын бөмбөлөг эсвэл Тайландын баярын дэнлүүнүүдийн зургийг харвал халуун агаар нь хийг дээш нь түлхдэгийг харж болно. Бас хэрвээ та нарт нарны гаргадаг шиг хангалттай энерги, дулаан байвал маш хөнгөн, татах хүчинд л баригдаж буй хий сансар руу алдагдана. Энэ нь дэлхий болон бусад гарагууд дээрх агаар мандлын алдагдлын шалтгаан болж байгаа. Энэ харилцан үйлчилцэл нь одноос гарах дулаан ба гараг дээрх татах хүчний тэсвэрлэлт хоёрын хооронд байдаг.
So I've told you that it happens at the rate of 400 pounds a minute for hydrogen and almost seven pounds for helium. But what does that look like? Well, even in the '80s, we took pictures of the Earth in the ultraviolet using NASA's Dynamic Explorer spacecraft. So these two images of the Earth show you what that glow of escaping hydrogen looks like, shown in red. And you can also see other features like oxygen and nitrogen in that white glimmer in the circle showing you the auroras and also some wisps around the tropics. So these are pictures that conclusively show us that our atmosphere isn't just tightly bound to us here on Earth but it's actually reaching out far into space, and at an alarming rate, I might add.
Түүнчлэн би та нарт энэ үйл явдал минутанд 180 кг устөрөгч, бараг 3 кг гелийн хурдтай явагддагийг хэлсэн. Гэхдээ энэ ямар харагддаг бол? Тэгэхээр бид 80-аад онд ч гэсэн дэлхийн хэт ягаан туяаны зургийг НАСА-ийн динамик хайгуулын хөлгийг ашиглан авсан. Дэлхийн энэ хоёр зураг алдагдаж буй устөрөгчийг улаан өнгөөр харуулж байна. Мөн та бүхэн хүчилтөрөгч, азот гэх мэт элементүүдийг туяаг харуулж буй дугуй доторх цагаан сүүмэлзсэн гэрэл болон халуун орны эргэн тойрон дахь үүлс дотор харж болно. Эдгээр зургуудаас дүгнэн харахад агаар мандал нь зөвхөн дэлхийтэй холбогдоод зогсохгүй сансрын уудам руу тэмүүлж байгаа ба нэмж хэлэхэд түгшүүрийн хэмжээнд байгаа.
But the Earth is not alone in undergoing atmospheric escape. Mars, our nearest neighbor, is much smaller than Earth, so it has much less gravity with which to hold on to its atmosphere. And so even though Mars has an atmosphere, we can see it's much thinner than the Earth's. Just look at the surface. You see craters indicating that it didn't have an atmosphere that could stop those impacts. Also, we see that it's the "red planet," and atmospheric escape plays a role in Mars being red. That's because we think Mars used to have a wetter past, and when water had enough energy, it broke up into hydrogen and oxygen, and hydrogen being so light, it escaped into space, and the oxygen that was left oxidized or rusted the ground, making that familiar rusty red color that we see.
Гэвч дэлхий нь агаар мандлын алдагдал тохиолдож байгаа ганц гараг биш юм. Бидний хамгийн ойрын хөрш ангараг нь дэлхийгээс илүү жижиг, иймээс ангарагт агаар мандлаа барьж тогтоох хангалттай татах хүч байдаггүй. Үүнээс гадна хэдийгээр ангараг агаар мандалтай ч дэлхийгээс илүү нимгэн давхаргатайг харж болно. Гадаргыг нь л зөвхөн хар. Та нар нөлөөлүүдийг зогсоох агаар мандал байхгүйг илтгэх нүх сүв, тогоонуудыг харна. Бас бид үүнийг улаан гараг гэж харах ба ангаргыг улаан өнгөтэй болгож байгаа агаар мандлын алдагдлын үүргийг харна. Бидний бодлоор ангараг урьд нь илүү чийглэг байсан бөгөөд ус нь хангалттай их энергитэй үедээ устөрөгч ба хүчилтөрөгч болон задарсан, устөрөгч маш хөнгөн учраас, сансар луу алдагдаж хүчилтөрөгч нь исэлдсэн эсвэл газарт шингэсэн нь бидний хардаг танил зэвэрсэн мэт өнгийг үүсгэдэг гэж боддог.
So it's fine to look at pictures of Mars and say that atmospheric escape probably happened, but NASA has a probe that's currently at Mars called the MAVEN satellite, and its actual job is to study atmospheric escape. It's the Mars Atmosphere and Volatile Evolution spacecraft. And results from it have already shown pictures very similar to what you've seen here on Earth. We've long known that Mars was losing its atmosphere, but we have some stunning pictures. Here, for example, you can see in the red circle is the size of Mars, and in blue you can see the hydrogen escaping away from the planet. So it's reaching out more than 10 times the size of the planet, far enough away that it's no longer bound to that planet. It's escaping off into space. And this helps us confirm ideas, like why Mars is red, from that lost hydrogen. But hydrogen isn't the only gas that's lost. I mentioned helium on Earth and some oxygen and nitrogen, and from MAVEN we can also look at the oxygen being lost from Mars. And you can see that because oxygen is heavier, it can't get as far as the hydrogen, but it's still escaping away from the planet. You don't see it all confined into that red circle.
Иймээс ангаргын зурагнуудыг хараад, агаар мандлын алдагдал магадгүй тохиолдсон гэх нь зүйтэй байх. Гэхдээ МАВЕН хэмээх НАСА-ийн ангараг дээрх хиймэл дагуул тандалт хийж байгаа ба үүний жинхэнэ үүрэг нь агаар мандлын алдагдлыг судлах юм. Энэ бол Ангаргын агаар мандал, тогтворгүй хувирлыг судлах сансрын хөлөг юм. МАВЕН-аас ирсэн үр дүнгүүд та бүгдийн дэлхий дээр харж байгаатай тун төстэй. Бид урт хугацааны туршид ангараг агаар мандлаа алдаж байгааг мэдэж байсан. Гэвч бидэнд хэд хэдэн гайхам зурагнууд байна. Жишээ нь энд, та нарын харж байгаачлан улаан дугуй доторх бол ангарагын хэмжээ ба хөх доторхоос та бүхэн гарагаас алдагдаж байгаа устөрөгчийг харж болно. Үүнээс гадна энэ нь гарагийн хэмжээнээс 10 дахин их зайд байгаа ба энэ нь гарагийн татах хүчний нөлөөлний хүрээнээс хангалттай хол юм. Ингээд сансарт алдагдаж байна. Энэ нь биднийг ангараг устөрөгчөө алдсанаас улаан болсон гэсэн санааг батлахад тус болдог юм. Гэхдээ устөрөгч нь цорын ганц алдагдсан хий биш. Би дэлхий дээрх гели, зарим хүчилтөрөгч, азотыг дурьдсан. МАВЕН-аас бид мөн ангаргаас алдагдаж байгаа хүчилтөрөгчийг харж болно. Мөн та нар хүчилтөрөгч нь илүү хүнд учраас устөрөгч шиг хол явж чадахгүйг харж болно. Гэвч энэ хий гарагаас алдагдсан хэвээр байгаа. Та нар улаан дугуйгаар хязгаарлагдаж байгааг бүхнийг харж чадахгүй.
So the fact that we not only see atmospheric escape on our own planet but we can study it elsewhere and send spacecraft allows us to learn about the past of planets but also about planets in general and Earth's future. So one way we actually can learn about the future is by planets so far away that we can't see. And I should just note though, before I go on to that, I'm not going to show you photos like this of Pluto, which might be disappointing, but that's because we don't have them yet. But the New Horizons mission is currently studying atmospheric escape being lost from the planet. So stay tuned and look out for that. But the planets that I did want to talk about are known as transiting exoplanets.
Иймд бид зөвхөн өөрсдийн гараг дээрээсээ агаар мандлын алдагдлыг хараад зогсохгүй өөр хаа нэгтээ үүнийг судалж, биднийг гарагуудын өнгөрсний талаар судлах боломжтой болгох сансрын хөлөг илгээж чадаж байна. Мөн гарагуудын талаар ерөнхийд нь, дэлхийн ирээдүйн талаар мэдэж болно. Иймээс бид чухамдаа ирээдүйн талаар олж мэдэх ганц зам бол холын хол дахь, бидний харж чадахгүй гарагууд юм. Энэ талаар ярихаасаа өмнө бага зэрэг тэмдэглэл хийх хэрэгтэй. Би та нарт урам хугалж магадгүй дэлхийн вангийн зураг шиг зураг үзүүлэхгүй. Учир нь бидэнд одоогоор байхгүй. Одоогоор "Шинэ тэнгэрийн хаяалбар" нь гарагуудын агаар мандлын алдагдлыг судлах даалгавартай. Тэгэхээр бидэнд хүлээх л үлдлээ. Гэхдээ миний ярихыг хүссэн гарагууд нь шилжиж байгаа эксо-гараг гэгддэг гарагууд.
So any planet orbiting a star that's not our Sun is called an exoplanet, or extrasolar planet. And these planets that we call transiting have the special feature that if you look at that star in the middle, you'll see that actually it's blinking. And the reason that it's blinking is because there are planets that are going past it all the time, and it's that special orientation where the planets are blocking the light from the star that allows us to see that light blinking. And by surveying the stars in the night sky for this blinking motion, we are able to find planets. This is how we've now been able to detect over 5,000 planets in our own Milky Way, and we know there are many more out there, like I mentioned.
Манай нартай төстэй одыг тойрон эргэдэг гарагуудыг эксо-гараг эсвэл экстра-солар гэж нэрлэдэг. Мөн бидний шилжиж буй гарагууд гэж нэрлэдэг гаргууд онцгой шинжтэй. Хэрвээ та нар голд байгаа одыг харвал энэ од үнэхээр анивчиж байгааг харах болно Од анивчиж байгаа шалтгаан нь гарагууд байнга зөрөн өнгөрч байдаг ба энэ нь биднийг гэрэл анивчиж байгаа оддоос гарч буй гэрлийг харах боломж олгодог тодорхой чиглэлийг хааж байдгаас болдог. Мөн шөнийн тэнгэр дэх оддын анивчих хөдөлгөөнийг судалснаар бид гарагуудыг олох боломжтой болдог. Ингэснээр бид өөрсдийн сүүн зам дах 5000 гаруй гарагуудыг илрүүлэх боломжтой болсон юм. Мөн миний өмнө нь дурдсанаар үүнээс ч олон байгааг бид мэднэ.
So when we look at the light from these stars, what we see, like I said, is not the planet itself, but you actually see a dimming of the light that we can record in time. So the light drops as the planet decreases in front of the star, and that's that blinking that you saw before. So not only do we detect the planets but we can look at this light in different wavelengths. So I mentioned looking at the Earth and Mars in ultraviolet light. If we look at transiting exoplanets with the Hubble Space Telescope, we find that in the ultraviolet, you see much bigger blinking, much less light from the star, when the planet is passing in front. And we think this is because you have an extended atmosphere of hydrogen all around the planet that's making it look puffier and thus blocking more of the light that you see.
Бид эдгээр оддоос гарч буй гэрлийг харахдаа тухайн гаргийг биш цагт нь бичиж чадсан гэрлийн бүдгэрлийг хардаг байх нь. Тиймээс гараг одны урдуур ороход гэрэл багасдаг ба энэ нь та нарын өмнө нь харж байсан анивчилт юм. Тэгэхээр бид гарагуудыг нээхээс гадна гэрлийг өөр өөр долгионы урттай харж чаддаг байх нь ээ. Түүнчлэн би дэлхийг ба ангарагыг хэт ягаан туяагаар харахыг дурдсан. Хэрвээ бид Хаббл сансрын дурангаар шилжиж буй эксо-гарагуудыг харах юм бол бид хэт ягаан туяанд гарагууд оддын урдуур явж өнгөрөх үед одноос ирэх гэрэл багасч, илүү том анивчихыг харах болно. Мөн энэ гарагуудыг эргэн тойрон дахь устөрөгчийн агаар мандал нь оддыг илүү хөвсгөр харагдуулдаг ба үүнээс болоод та нарын харж байгаагаас их гэрлийг хаадаг гэж боддог.
So using this technique, we've actually been able to discover a few transiting exoplanets that are undergoing atmospheric escape. And these planets can be called hot Jupiters, for some of the ones we've found. And that's because they're gas planets like Jupiter, but they're so close to their star, about a hundred times closer than Jupiter. And because there's all this lightweight gas that's ready to escape, and all this heating from the star, you have completely catastrophic rates of atmospheric escape. So unlike our 400 pounds per minute of hydrogen being lost on Earth, for these planets, you're losing 1.3 billion pounds of hydrogen every minute.
Түүнчлэн энэ аргыг ашигласнаар бид агаар мандлын алдагдал болж байгаа хэд хэдэн шилжиж буй эксо-гарагуудыг нээх боложтой болсон. Бас бидний нээсэн гарагуудын заримыг халуун бархасбадь гэж нэрлэж болохуйц юм. Учир нь эдгээр гарагууд бархасбадь шиг хийн гарагууд ба өөрийн нарнаасаа бархасбадь нар хоёрын зайнаас 100 дахин ойр оршдог. Мөн алдагдахад бэлэн хөнгөн жинтэй хийгээр дүүрэн бөгөөд одноос ялгарч буй дулаанаас болж агаар мандлын алдагдал нь сүйрлийн түвшинд байдаг. Иймээс минутанд 180 кг устөрөгч алдагддаг дэлхийгээс ялгаатай нь эдгээр гарагуудын хувьд тэд минутанд 700 сая кг устөрөгчөө алдаж байгаа.
So you might think, well, does this make the planet cease to exist? And this is a question that people wondered when they looked at our solar system, because planets closer to the Sun are rocky, and planets further away are bigger and more gaseous. Could you have started with something like Jupiter that was actually close to the Sun, and get rid of all the gas in it? We now think that if you start with something like a hot Jupiter, you actually can't end up with Mercury or the Earth. But if you started with something smaller, it's possible that enough gas would have gotten away that it would have significantly impacted it and left you with something very different than what you started with.
Та магадгүй энэ зүйл гарагуудыг мөхөлд хүргэдэг үү гэж бодох байх. Хүмүүс манай нарны аймгийг хараад яг энэ асуултыг асуун гайхширсан. Учир нь нартай ойрхон гарагууд нь чулуурхаг байхад илүү холд орших гарагууд нь том, ба илүү хийн хэлбэртэй байна. Та нар нартай маш ойрхон бархасбадь шиг гарагтай цуг хөдөлж, доторх бүх хийг нь салгаж чадах уу? Бидний бодлоор халуун бархасбадь шиг нэг гарагаас эхэлсэн бол буд эсвэл дэлхий болж чадахгүй гэж бодож байна. Гэвч хэрвээ та илүү жижиг гарагаас эхэлбэл хангалттай хэмжээний хий алдагдах магадлалтай бөгөөд энэ нь гарагт ихээр нөлөөлж анх байснаасаа шал өөр гараг болох боломжтой юм.
So all of this sounds sort of general, and we might think about the solar system, but what does this have to do with us here on Earth? Well, in the far future, the Sun is going to get brighter. And as that happens, the heating that we find from the Sun is going to become very intense. In the same way that you see gas streaming off from a hot Jupiter, gas is going to stream off from the Earth. And so what we can look forward to, or at least prepare for, is the fact that in the far future, the Earth is going to look more like Mars. Our hydrogen, from water that is broken down, is going to escape into space more rapidly, and we're going to be left with this dry, reddish planet.
Энэ бүхэн маш ерөнхий сонсогдож, бид өөрсдийн нарны аймгынхаа талаар бодож болох юм. Гэхдээ энэ дэлхий дээрх бидэнд ямар хамаатай вэ? Тэгэхээр холын ирээдүйд нар илүү хурц болно. Тэр үед бидний нарнаас авдаг дулаан маш хүчтэй болох болно. Та нар халуун бархасбадиас хөвөрч гарах хийг харж байгаатай адил, дэлхийгээс ч бас хий урсан гарах болно. Тэгэхээр бидний төсөөллөөр, эсвэл ядаж л бэлтгэлтэй байх зүйл бол холын ирээдүйд дэлхий илүү ангараг шиг харагдах явдал юм. Манай гарагийн ус задарч устөрөгч болоод, сансар руу илүү хурдан алдагдаж, бид улаан, хуурай гарагтай хоцрох гэж байна.
So don't fear, it's not for a few billion years, so there's some time to prepare.
Тэгэхээр битгий айгаарай, энэ зүйл хэдэн тэрбум жилдээ болохгүй учир бидэнд бэлтгэх цаг байна.
(Laughter)
(Инээд)
But I wanted you to be aware of what's going on, not just in the future, but atmospheric escape is happening as we speak. So there's a lot of amazing science that you hear about happening in space and planets that are far away, and we are studying these planets to learn about these worlds. But as we learn about Mars or exoplanets like hot Jupiters, we find things like atmospheric escape that tell us a lot more about our planet here on Earth.
Би та бүгдийг зөвхөн ирээдүйг ч биш одоо болж буй зүйлийг мэдээсэй гэж хүссэн шүү. Агаар мандлын алдагдал биднийг ярилцаж байхад ч болсоор байна. Сансрын уудамд болж буй маш олон гайхалтай шинжлэх ухааныг, холын хол гаргуудын талаар та сонсдог. Мөн бид эдгээр ертөнцийн талаар мэдэхийн тулд эдгээр гарагуудыг судлаж байна. Бид ангараг эсвэл халуун бархасбадь шиг эксо-гарагуудын талаар судлахдаа агаар мандлын алдагдал шиг зүйлсийг олдог. Энэ нь бидэнд дэлхийн талаар илүү их зүйлийг хэлж өгдөг.
So consider that the next time you think that space is far away.
Тиймээс дараагийн удаа сансар хэт хол гэж бодохдоо миний ярьсныг санаарай.
Thank you.
Баярлалаа.
(Applause)
(Алга ташилт)